"Таалагдахгүй байна"
хөмсгөө зангидсаар түүнийг ийн хэлэхэд би аль хэдийн залхсанаа илэрхийлж түүн рүү муухай хараад
"Чи хорь дахь удаагаа нэг өгүүлбэрээ давтаж байна..."
Цагийн өмнө би Жон Хусогыг даган энд ирсэн билээ. Гаднаасаа харвал энэ тансаг газар музей эсвэл үнэт эдлэлийн дэлгүүр шиг харагдах ч яг үнэндээ гоёлын даашинзны дэлгүүр болж таарсан юм.
Тэр гэр бүлийнхээ шаардлагаар энд ирсэн үү? Эсвэл сайн сүйт залуу мэт жүжиглэх гэсэн үү? Мэдэхгүй ч надад бэлэг болгон даашинз авч өгнө гэсэн үгийг нь л тод санана.
Гэсэн ч аль хэдийн хорин даашинз өмсөж үзчихээд байхад нэгийг нь ч хайрцаглуулаагүйг бодоход намайг зүгээр тохуурхаж байж ч мэдэх юм.
Саяхан өмссөн өвдөг шүргэх, дэрвэгэр улаан даашинзаа тайлахаас залхуурч Хусогын өмнө очихтой зэрэгцэн нэгэн эмэгтэй ч түүний өмнө тулж ирлээ.
Тэрээр дэгжин үсний засалттай, үнэтэй хослолтой ба дөч эргэм насных ажээ.
"Хөөх, удаан уулзсангүй шүү. Жон захирал"
Түүнийг түрүүлж ам нээхэд Хусог түүнээс харцаа үл салгаж, хажууд нь зогсох намайг өөр лүүгээ татаж ойртууллаа.
"Тийм удсан гэж үү? Дараа манай компаниар нэг үзэгдээрэй"
Өөрөөс нь хорь гаруу насаар ах нэгэнтэй ихэд хайхрамжгүй ярих нь надад нилээд таагүй санагдаж байлаа. Тэр эмэгтэй энэ үгийг нь хэдийн гадарлаж байсан мэт инээмсэглээд миний бэлхүүсэн дээрх Жон Хусогын гар луу ширтсэний эцэст
"Найз охиндоо даашинз сонгож өгөө юу? Энэдэхийн даашинзнууд ч дажгүй юм гээч"
"Анхаарал тависанд баярлалаа. Энэ газраас надад таалагдах даашинз гарч ирвэл энэ газартай нь хамт авч өгөх гэж ирсэн юм"
Шийдэмгий царайлж мөнгөө гайхуулах Жон Хусогоос бусынх нь царайнд гайхшрал тодрох бол төд удалгүй өнөөх эмэгтэй шүдээ зуух мэт болоод
"Хэтэрхий өгөөмөр хандах хэрэггүй, энэ эмэгтэй ямар анхных нь биш"
Түүний хурц үнэртэй ус, өндөр өсгийтийн чимээ аль хэдийн сарниж орхисон ч одоо ч Жон Хусог байрандаа зогссоор л байх аж.
Хэсэг эргэлзсэн ч яахын аргагүй сонирхлыг минь татсан тул болгоомжтой нь аргагүй түүнээс асуулаа.
"Саяны эмэгтэй хэн юм, Хусог...?"
Тэр чимээгүй гэгч нь миний нүд рүү ширтсэнээ
YOU ARE READING
••Гэрээт нөхөр••
Romance3000 он. Хэрвээ чи хуваарилсан хүнтэй нь гэрлэхгүй бол шорон явна, харин хэн нэгэнд дуралсан бол сэтгэцийн эмнэлэг явах шаардлагатай. ГЭРЭЭТ ЭХНЭР ӨГҮҮЛЛЭГ МААНЬ 40 МЯНГАН ХАНДАЛТАНД ХҮРСЭНТЭЙ ТОХИОЛДУУЛАН ШИНЭ ӨГҮҮЛЛЭГЭЭРЭЭ УУЛЗАЖ БАЙНА. ЦУВРАЛ#2...