13. Загварын шоу

1.6K 147 3
                                    

Тэхёны ачаар би сувилалаа ахин нэг хоногоор хойшлуулсан агаад хаалганыхаа гадна бүр хоёр ч хамгаалагчтай болоод амжсан. Гэвч бурханы авралаар өнөөдөр миний эмнэлэгээсээ гарах өдөр билээ. Долоо хоног шахуу унтраастай байсан утсаа сая л нэг асаавал ааваас арваад зурвас ирсэн харагдана. Аавын санааг зовоохгүй гэсэндээ би найзындаа түр байхаар болсон гээд худлаа ярьчихсан юм. Утсаа дэмий л ширтэн суухад дуудлага ирсэн нь Жонгүг байв. Энэ нь түүний 42 дахь дуудлага аж.

Гэвч би түүний дуудлаганд нь хариулсангүй. Магадгүй би түүнд "хайргүй" болсон гэдгээ хэлэхээс айж байж мэднэ.

_

"Бид бэлэн боллоо"

Жүхёнийг ийн хэлэхэд түүний шөнөжин бэлдсэн хувцаснуудыг харахдаа сэтгэл минь хөөрөлд автана. Хэт их битүү биш атлаа бас задгай биш. Мөн хар, цагаан өнгийг хослуулсан нь нэг л этгээд мөртлөө дэгжин.

"Сайн байна"

Намайг түүн рүү инээмсэглэвэл тэр ч хариу инээмсэглэлээ. Өдрийн хоолны цаг болсон тул бид яг одоо ажилчдын хоолны заал руу явж байлаа. Өнөө орой загварын шоу болох тул сайн идэж хичээх хэрэгтэй.

"Хэ Ри хүрээд ирээч!"

Хоолоо аван суудал руугаа дөхөж байтал эсрэг талаас Жу Ү Ри намайг дуудах аж. Түүний наалдамтгай хоолой, сэргэлэн нүд үнэндээ одоо сонирхлыг минь татахаа больсон. Гэвч би Хусогт түүнийг уучилхаа амалсан шүү дээ. Нэг урт амьсгаа аван түүний ширээ рүү зүглэлээ. Тэрээр хоёр эмэгтэйтээ хамт суух бөгөөд нөгөө хоёр нь ч өөрөөс нь дутахааргүй эрхэмсэг харагдана.

"Би албан ёсоор танилцуулаагүй шүү дээ, энэ эмэгтэй бол Пак Хэ Ри. Дүү минь байгаа юм"

Жу Ү Ри танихгүй хоёр эмэгтэй рүү нүдээ гялалзуулсаар инээмсэглэн намайг ийн танилцууллаа. Намайг толгой дохимогц улаан цамцтай хүйтэн харцтай нэг нь хэсэг намайг ажсаны эцэст

"Өнөө оройн загварын шоу шударга явагдах болов уу?" гэх нь дуулдав.

"Нэг компаний багууд өрсөлдөж байгаа тул аль нь ч ялсан сайхан, тэгээд ч Хусог шүүх тул шударга явагдана байх"

Намайг эелдэгээр хариулвал тэр одоо хүйтэн харцаа ширтэх ч өөр зүйл шалгаасангүй.

"Нээрээ өнөөдөр их хөөрхөн харагдаж байна, хувцас чинь..."

Жу Ү Ри миний өмссөн цамц руу дохин хэлэхтэй зэрэгцэн өөр нэгэн шаргал үстэй эмэгтэй хувцас руу минь заалаа.

••Гэрээт нөхөр•• Where stories live. Discover now