15. Шинэ ажилтан

1.4K 146 12
                                    

Бид хоёр өдөр нэг шөнийн зугаалгаа тансаг оройн зоогоор төгсгөхөөр төлөвлөлөө. Бид өчигдөр орой ханатлаа тоглон наадаж, дуулж бүжиглэж сайхан амарцгаасан тул өнөөдөр бид өөрсдийн нүдээр далайн хоолыг бэлтгэхийг харах юм. Нэгэн бөөрөнхий ширээнд бид бүхэн тойрч суусан бол удалгүй таван үйлчлэгч, гурван тогооч хүрэлцэн ирлээ. Тэд бидэнд нэг ёслоод урдаа байсан махны модон дээрх наймаалжийг амьсгаатай байхад нь толгойг нь хэрччихэв. Өөрсдийн нүдээр үүнийг харах нь ямар нэг яллагын үйл ёслолд оролцож байгаа ч юм шиг санагдана. Гэвч шарсан наймаалж хичнээн амттай билээ дээ? Аман дотор орохдоо чихэр шиг л уусах ба тэр дороо л донтох мэт ахин дахин нэхэмжилнэ гээч.

Тогооч амтлагч аятай нэгэн зүйл наймаалж руу цацахад түүнийг хуурч байсан хайруулын таваг үе үехэн галд авалзах нь биднийг уулга алдахад хүргэлээ.

Хэн нэгний утас чанга гэгч нь дуугарвал Хусогийнх аж. Хоол болохын алдад тэр "Намайг хүлээлгүй хоолоо идэж бай" хэмээчихээд өрөө рүүгээ явсан юм. Гэр бүлээс нь залгасан хэмээн тэр хэлсэн.

Хоол ч бидний урд таваглагдан бэлэн болоход одоо ч Хусог ирж яваа нь харагдсангүй. Миний санаа нилээд зовох ба удахгүй Сөүл рүү хөдлөх гэж байхад шууд л асуудал түүнийг угтсан бололтой. Би тэдэнд тайлбарлан хэлчихээд Хусогийн араас явлаа. Орой энд сэрүүхэн бөгөөд ил хул. Бага зэрэг чичирсээр өрөөнийхөө үүдэнд ирвэл хаалга маань багахан зайтай онгорхой байх нь тэр. Мөн тэндээс хоёр танидаг хүний маань хоолой гарч байсан нь яагаад ч юм сэтгэл гонсойход хүргэлээ.

Багахан зайгаар нэг нүдээ хавчуулан харваас Хусог Жу Ү Ри эгчтэй хамт зогсож байлаа.

Хусог Жу Ү Ри эгчийг энэд байгааг надад хэлээгүй шүү дээ?

Тэд хэсэг чимээгүй байснаа удалгүй Жу Ү Ри Хусогийн хацрыг гараараа илснээ уруул дээр нь үнсэх аж. Удаанаар бас хайр татмаар...

_

Тэр өдөр Хусогт дэндүү урам хугарсандаа Жиний машинаар хүргүүлж гэртээ ирсэн юм. Одоо ч түүний утаснаас дуудлага ирэх боловч би авахыг огтхон ч хүсэхгүй байна.

Гэсэн ч хувийн амьдрал ажил хоёроо ялгах ёстой тул ажилдаа явахаар найман цаг гэхэд бэлэн боллоо.

Хусогтой таарвал яах ёстой вэ? Жу Ү Ригийн талаар асуух уу? Эсвэл мэдээгүй юм шиг жүжиглэдэг ч юм билүү?

Хүн өөрт нь тохиолдохоос нааш бусдын зовлонгийн хэлтэрхийг ч ойлгодоггүй гэх үг үнэн юм. Одоо л Жонгүгт ямар хэцүү байсныг мэдрэх шиг боллоо.

••Гэрээт нөхөр•• Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang