"Гэрлэлтийн тухай юу гэж боддог вэ?"
Нам гүмийг эвдэн Жу Ү Ри эгч надаас ийн асуув. Хусог бид хоёр эвгүй баригдсан ч Ү Ри эгч дулаахан инээмсэглээд тийм ч хүндээр тусгаж аваагүй юм. Тиймээс ч тэр үргэлжийн сайн эгч шиг байж намайг одоо гэрт минь хүргэж өгч байгаа нь энэ.
"Үнэндээ улсаас шууд л гэрлэх хүнийг нь шахна гэдэг шударга биш шүү дээ"
Намайг гомдоллох аятай хэлвэл тэр инээлсхийгээд
"Гэхдээ Хусог та хоёр сайн байгаа бололтой"
"Үгүй ээ"
Ичсэн эсэхээ мэдэхгүй ч хурдхан түүний асуултнаас бултахыг хүсч байлаа.
"Мартах шахлаа, Маргааш миний төрсөн өдөр. Цомхон хийх учраас чи заавал ирээрэй! Хусог ч бас ирнэ"
Тэр цүнхнээсээ улаан өнгийн дугтуй гарган өглөө. Зүгээр л нэг цаас мэт боловч энэхүү урилга нь яг л эрдэнэс мэт үнэтэй санагдана.
Мөн Хусог тэр хоёр зөвхөн ажлын хамтрагчид биш байсан бололтой.
"Би өглөө чамд даашинз явуулах учир өмсөөд ирээрэй"
Тэр үнэхээр нинжин сэтгэлтэй юм.
"Таны төрсөн өдөр байхад би яагаад бэлэг авна гэж?"
"Миний төрсөн өдрийн бүх зүйл дээд зэрэглэлийнх байх учиртай"
Тэр намайг сая доод зиндааных хэмээн хэлсэн үү?
Түүний үг бараг л бидний холбоог тасдах дөхлөө шүү. Машин доторх уур амьсгал нэг л хөлдүү болсон мэт санагдах ч түүнд бол үгүй бололтой, тэр тоосон шинжгүй машинаа жолоодно.
_
Өдрийн 12 цагт шуудан ирсэн нь Ү Ри эгчээс байлаа. Хайрцгийг нээн үзвэл хар өнгийн богино даашинз байх ба бүр үнэт эдлэл, өндөр өсгийт ч дагалдуулсан байв.
Тэр магадгүй миний урмыг хугалсан байх л даа, гэвч үүгээрэй уучлалт гуйж буй бололтой.
Таалагдаж байна.
Үдэшлэг оройн зургаан цагт эхлэх байсанд таван цаг гэхэд би бараг бэлэн боллоо. Нүүрээ хөнгөхөн будаад үсээ дээш шуун бухалдав. Мөн үнэт эдлэлээ ч мартсангүй.
Хамгийн сүүлд нь даашинзаа өмсөн үзлээ.
"Бурхан минь, бие чөтгөр хувцас бурхан гэж үнэн юм" өөрийгөө толинд харахдаа өөрийн эрхгүй дуу алдлаа.
Үнэхээр л дээд зэрэглэлийнх юм…
Харагдах байдал, материал гээд бүгд дэндүү сайхан боловч нэг разимер жижиг бололтой. Биеийг минь барьж байсан ч тэвчиж болохоор байсанд их тоосонгүй, үдэшлэг рүү явлаа.
YOU ARE READING
••Гэрээт нөхөр••
Romance3000 он. Хэрвээ чи хуваарилсан хүнтэй нь гэрлэхгүй бол шорон явна, харин хэн нэгэнд дуралсан бол сэтгэцийн эмнэлэг явах шаардлагатай. ГЭРЭЭТ ЭХНЭР ӨГҮҮЛЛЭГ МААНЬ 40 МЯНГАН ХАНДАЛТАНД ХҮРСЭНТЭЙ ТОХИОЛДУУЛАН ШИНЭ ӨГҮҮЛЛЭГЭЭРЭЭ УУЛЗАЖ БАЙНА. ЦУВРАЛ#2...