Цагдаагийн газраас Хусог Жиминтэй хамт явсан бол би Жонгүгээр хүргүүлэн гэртээ ирсэн юм. Тэрээр намайг мотоциклнээс нь буух үед тэр хамгаалалтын малгайгаа аваад дулааханаар инээмсэглэлээ. Үнэндээ би түүнээр гэртээ хүргүүлсэн нь өөрөө хүссэндээ бөгөөд хэлэх зүйл байсан болохоор л тэр.
"Би Хусогд сайн"
Газар луу ширтсээр хуруугаа оролдон ийн хэлвэл тэр юу ч болоогүй мэт дахин инээмсэглэв.
"Мэднээ"
Бид хэсэг нам гүмд дарагдан зогсох аж. Хэн нь ч юу гэхээ сайн мэдсэнгүй.
"Надад гэрлэлтийн хуваарь ирсэн"
Жонгүг түрүүлж ам нээн аяарханаар ийн хэллээ. Тэр гайхаж бас балмагдсан бололтой. Гэсэн ч тэр ч гэсэн жинхэнэ хайраа олох хэрэгтэй шүү дээ.
"Баяр хүргэе"
"Намайг үнэхээр явуулж байгаа юм биз дээ? "
Намайг дуугарсангүйд тэр надаас хамгаалалтын малгайгаа ч авсангүй нэг инээмсэглээд тоос манаруулах мэт хурдлан давхив. Түүний бараа алга болоход л урт амьсгаа аваад гэртээ орлоо.
Жонгүгийг сайн нэгэнтэй таарсан гэдэгт итгэлтэй байна.
_
Ням гарагийн өдөр:
Өглөө аавтайгаа хооллочихоод өдөржингөө гэрээсээ гарсангүй. Хусогтой муудалцчихсан, эгч гэж бодож байсан нэг нь нөхрийг нь булаах гэсэн үнэг, Жонгүгтэй бараг л бүх харьцаагаа тасдчихлаа. Ингээд бодоход гүйгээд оччихмоор найз ч алга. Өглөөнөөс хойш л багийнхан руугаа залгасан ч тэд завгүй байгаа бололтой, хэн нь ч авсангүй.
Амралтын өдөр бүх зүйл ийм уйтгартай байдаг хэрэг үү? Эсвэл ганцхан надад л тэгж санагдаад байна уу?
Үд дундад надад дуудлага ирсэн нь Жүхёнаас байлаа. Яагаад ч юм хэн нэгэн утсыг минь дуугаргасанд хэтэрхий их баярлаж орхив.
"Байна уу?"
"Ахлах аа…"
Жүхён цөхөрсөн хоолойгоор ийн хэлэхэд би ч бүр санаа зовж орхилоо.
"Юу болсон юм?"
"Хусог… Хусог захирал…"
Тэр уйлангуй дуугарах бөгөөд цаана нь олон хүний яриа, машин тэрэгний тээртэй чимээ дуулдах аж. Саяхан л дуудлага хүлээж байсан би энэ дуудлагыг хэзээ ч ирээгүй байгаасай хэмээн хүснэ. Хусогд ямар нэг муу зүйл тохиолдсон байх учиргүй, тийм зүйл болоогүй байгаасай.
YOU ARE READING
••Гэрээт нөхөр••
Romance3000 он. Хэрвээ чи хуваарилсан хүнтэй нь гэрлэхгүй бол шорон явна, харин хэн нэгэнд дуралсан бол сэтгэцийн эмнэлэг явах шаардлагатай. ГЭРЭЭТ ЭХНЭР ӨГҮҮЛЛЭГ МААНЬ 40 МЯНГАН ХАНДАЛТАНД ХҮРСЭНТЭЙ ТОХИОЛДУУЛАН ШИНЭ ӨГҮҮЛЛЭГЭЭРЭЭ УУЛЗАЖ БАЙНА. ЦУВРАЛ#2...