Үсээ зүүн тал руу нь налуулан гелдэж, үнэтэй хар хослол цэмбийтэл нь өмссөн Жонгүг номын солиотон эс бөгөөс өнөө өглөө автобусаар ирсэн хөдөөний сурагч шиг л харагдана. Гэхдээ аль нь ч байсан тэр охидын зүрхийг булаам царайлаг нэгэн хэвээрээ л байлаа.
"Сайн уу? Би маркетинг хариуцах шинэ ажилтан байна"
Жонгүг намайг анх харж буй мэт хөнгөхөн инээмсэглээд түүнийг бөхийхөд Жүхён ч инээмсэглээд өрөөнөөс минь гарлаа.
"Чи энэд юу хийж яваа юм?"
"...Чамайг өөртөө дурлуулах гэж ирлээ"
Түүний юу ч болоогүй мэт үгс хэн хэнийг нь өвтгөж байгааг тэр анзаарахгүй байгаа бололтой.
"Жонгүг... дараа нь яана гэж? Бид хэдийн дууссан"
"Дараа нь..."
Тэр хэсэг эргэлзэх аж.
"Дараа нь чамайг хаяна"
Тэр зүгээр л өөрт нь үлдээсэн шархыг надад эргүүлэн мэдрүүлэхээр энэд ирж. Хэдий би түүний өмнө буруутай ч би ч гэсэн шархалсан шүү дээ. Тэр гялалзтал өнгөлсөн гутал руугаа хэсэг ширтээд эргэн над руу харахдаа тодоор инээмсэглэлээ.
"Хослол анх удаагаа л өмсөж байна... Би одоо Жон Хусог шиг харагдаж байна уу?"
Түүний хоолой цөхрөнгөө барсан мэт сонсогдох бөгөөд аль хэдийн сэтгэл санааг минь тавгүйтүүлж орхилоо. Тэр миний төлөө өөрчлөгдөхөөр шийдлээ гэж үү?
"Жонгүг, чи хослол өмслөө гээд өөр хэн нэгнийг орлож чадна гэсэн үг биш шүү дээ"
"Би чамайг сайн мэднээ, надад боломж байгаа"
Тэр ирмэх мэт болоод хуучны дулаахан инээмсэглэлээрээ инээсээр өрөөнөөс минь гарлаа. Би ч түүнийг мэднэ. Тэр хэтэрхий зөрүүд хүн.
Өдрийн хоолны цаг болоход олон асуудлаас болоод хоол идэх хүсэл төрөөгүй ч "Хоолгүй ходоод муу ёр" гэсээр Жин ятган байж намайг дагуулж явахаар болсон юм. Жонгүг над руу байн байн инээмсэглэн ширтэж байсан нь надад тун эвгүй байсан бөгөөд манай багийнхан ч үүнийг гадарлаж бид хоёр луу ихэвчлэн харцаа шидлэнэ. Ажилчдын хоолны газар намайг ганцаараа хооллохоор ширээнд суувал Жонгүг хүрч ирээд өөдөөс минь харан суулаа. Биднийг сонирхсон харцнууд заалаар нэг дүүрэх бөгөөд одоо ч байж суух газраа олж ядан байв.
"Энийг ид"
Жонгүг өөрт нь байсан өндөгний ороомогийг савхаараа зөөн урд минь авчраад ийн хэллээ. Өндөгний ороомог бол миний хамгийн дуртай зүйлсийн маань нэг. Тэр нэг хором ч дуртай зүйлсийг минь мартаж байгаагүй.
YOU ARE READING
••Гэрээт нөхөр••
Romance3000 он. Хэрвээ чи хуваарилсан хүнтэй нь гэрлэхгүй бол шорон явна, харин хэн нэгэнд дуралсан бол сэтгэцийн эмнэлэг явах шаардлагатай. ГЭРЭЭТ ЭХНЭР ӨГҮҮЛЛЭГ МААНЬ 40 МЯНГАН ХАНДАЛТАНД ХҮРСЭНТЭЙ ТОХИОЛДУУЛАН ШИНЭ ӨГҮҮЛЛЭГЭЭРЭЭ УУЛЗАЖ БАЙНА. ЦУВРАЛ#2...