3. Болзоо

2.3K 200 4
                                    

Хурим сарын дараа болох учир тэр болтол Жон Хусогтой уулзахгүй байсан ч болох билээ.

Харин Жонгүгийн хувьд түүний өчигдөр өдөр бичсэн мессэж л байх аж.

Bad Bunny:

"Манай гэр бүл долоо хоногоор Бахама-н далайн эрэг рүү аялахаар болчихлоо. Хурдан ирнээ."

_

Өдрийн хоолны цаг болж гал тогооны өрөө орвол аав сонин унших ба үйлчлэгч эгч ширээ рүү хоол зөөнө. Намайг ширээний ард суухтай зэрэгцэн гэрийн хонх ч дуугарах нь тэр.

"Чи хоолоо зөө. Би онгойлгоё"

Аав үйлчлэгч эгчэд ийн хэлээд хаалганы зүг алхалаа. Харин өнөөдрийн цэс шарсан наймаалж тул би хоолоо идэхээ тэсэн ядан хүлээж суув.

Аав хэн нэгэнтэй хэсэг ярисны эцэст намайг дуудлаа. Намайг очвол аав над руу гайхан ширтэх бол хаалганы хажууд Жон Хусог зогсож байв.

"Энэ залуу өөрийгөө Жон Хусог гэх юм. Гэхдээ чи хэд хоногийн өмнө хэлэхдээ түүнийг тарган..."

"Ямар хэргээр ирсэн юм?"

Аавын үгийг хурдхан шиг таслан Жон Хусогоос асуувал тэрээр ямар ч хувиралгүй

"Чамайг болзоонд авч явахаар ирлээ"

Болзоо? Түүний байдлыг харахад тэр ч мөн адил гэр бүлийнхнийхээ шаардлагаар ирсэн нь тодорхой.

Зөвшөөрөхгүй хэмээн бодож байсан ч тэрээр намайг тоохгүй мэт санагдсан тул зүгээр л дагаж явахаар шийдлээ. Мөн аавын ятгалга ч тус болсон хэрэг.

Саяхны бэлтгэлийн хувцсаа сул жийнс, малгайтай цамцаар солин түүний машинд суулаа. Бид машинд суугаад хэсэг чимээгүй байх ба тэр хэд хэдэн удаа над руу харснаа инээлсхийгээд машинаа асаав. Түүнээс үнэртсэн үү эсвэл түүний машинаас үнэртсэн үү гэдгийг мэдэхгүй ч яг л бяцхан хүүхдийн үнэр жимсны үнэртэй холилдсон мэт үнэртэж байлаа.

Бид нилээд удаан явсан ба Сөүлийн төв замаас ч гарчээ. Тэр намайг хаашаа авч явж байгаа юм бол? Удахгүй нар жаргах нь.

_

"Чи болзоо болгондоо ингэж хувцасладаг уу?"

Гаднаасаа тэгж харагдаж байгаагүй ч тэр яахын аргагүй гадаад үзэсгэлэнг эрхэмлэдэг баян айлын хүү байж.

"Тэгвэл ганц богино цамцаа өмсдөг байж"

Түүний цэнхэр богино цамц руу харан ийн хэлээд хажуу цонхоор гаднах байгалийг ширтсээр байвал тэр хэдэн секунд чимээгүй байснаа

••Гэрээт нөхөр•• Where stories live. Discover now