Нүдээ нээвэл эмнэлэгийн цагаан тааз үзэгдэх ба эм тарианы үнэр ч хан хийнэ. Судсанд минь залгаатай зүүнээс болж бие минь хөшүүрч, өвчин оржээ.
"Сайн байна"
Хусогийн албадан аргадалтыг сонсоод түүн рүү харвал тэрээр уйлсан мэт нүд нь хавдсан байх юм. Мөн хэд хоног усанд ороогүй мэт цагаан цамц нь толботож, хөлсний үнэр ханхална.
"Уйлаа юу?"
хоолой минь хорсоод байсанд арай ядан ийн асуувал тэр ичсэн бололтой, хоёр гараа халаасандаа хийн харцаа буруулах аж.
"Угаалгын өрөө орчихоод ирье"
Эгдүүтэй гэдэг нь.
Түүнийг намайг аварна гэдэгт итгэж байсан юм.
"Сэрчихэв үү?"
Яг л Хусогийг явахыг хүлээж байсан мэт хаалгыг зөөлхөн онгойлгосоор жижигхэн царайтай, өрөөсөн давхраатай нэгэн инээмсэглэсээр хажууд минь ирэв.
Би түүнийг өмнө нь огт харж байгаагүй юм байна.
"Аан, би нээрээ өөрийгөө танилцуулаагүй юм байна"
тэр даслал авах мэт хоолойгоо засаад
"Хэло Хэло, чиний аврагч сахиусан тэнгэр Ким Тэ-Хён"
Аврагч-ий? Хөмсгөө өргөсөөр гайхаж буйгаа илэрхийлвэл тэрээр нэг санаа алдаад сандлаган дээр суув.
"Санахгүй байна уу? Манай эгч чамайг усан сан руугаа түлхээд харин би цамцаа тайлж шидээд ус руу орж чамайг аварсан"
Тэр Жу Ү Ри-н дүү байж ээ? Мөн тэр намайг аварсан байж.
Одоо л нэг үдэшлэг дээрх зүйлсийг тодоор санаж эхэлвэл толгой минь хатгуурлах аж. Тийм шүү дээ, Жу Ү Ри эгч намайг ус руу түлхсэн...
Тэхён гэгч залуу сагс дүүрэн жимсээ тавиур дээр зөөлхөн гэгч нь тавиад хутга гарган ирж алим хальсалж эхэллээ. Тэр ам дүүрэн инээмсэглэхээ ч мартсангүй.
"Нээрээ чи эмэгтэй хүн ч гэсэн сул хувцас өмсч бай! Өмссөн даашинз чинь бүр задраад мэдэхгүй хүн харсан бол би цагдаад баригдах байлаа"
"Юу?"
Үг сөрөх гэсэн ч хоолой нэг л болж өгсөнгүй тул зүгээр л толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрч орондоо шургалаа. Тэр ямар нэгэн зүйл ярьсаар л жимсээ арилгаж дараа нь хэрчиж тавган дээр тавьж дууссан бололтой намайг дуудав. Хөнжлөө доошлуулан хоёр нүдээ гарган харвал удаан юм идээгүй ходоод минь бүр ч ихээр өлсөж орхилоо.
VOCÊ ESTÁ LENDO
••Гэрээт нөхөр••
Romance3000 он. Хэрвээ чи хуваарилсан хүнтэй нь гэрлэхгүй бол шорон явна, харин хэн нэгэнд дуралсан бол сэтгэцийн эмнэлэг явах шаардлагатай. ГЭРЭЭТ ЭХНЭР ӨГҮҮЛЛЭГ МААНЬ 40 МЯНГАН ХАНДАЛТАНД ХҮРСЭНТЭЙ ТОХИОЛДУУЛАН ШИНЭ ӨГҮҮЛЛЭГЭЭРЭЭ УУЛЗАЖ БАЙНА. ЦУВРАЛ#2...