"Нэг газар очиж хүчээ үзэх үү?"
Хусогийг төв царайлан хэлэхэд Жонгүг хэдийн хүлээж байсан мэт
"Би газраа сонгоё"
"Тайвшир хоёроо? Ингэхэд тэнгэр яагаад цэнхэр өнгөтэйг мэдэх үү?"
Тэр хоёр над руу цэцэрлэгийн хүүхэд рүү харах мэт ширтээд огт сонирхсон шинж байсангүй.
Хэрвээ Хусогийн нүүрэнд шарх, сорив тогтвол хүмүүс сайнаар хүлээж авахгүй нь тодорхой. Харин Жонгүгийн хувьд түүний царайг аав нь харваас хэн ч байсан өршөөхгүй. Жон Хусог байсан ч.
Энэ байдлаас яаж гарахаа мэдэхгүй нь?
_
Гучин минутын дараа бид гудамжинд байрлах жижиг уушийн газар орж ирлээ.
Хусог энд анх ирж буй нь илт, эргэн тойрныг сайтар ажина.
"Тэгээд бид ямар дарс уух уу? Цагаан? Хуурай?"
Тэр хөлөө ачин суугаад эрхэмсгээр хэлэхээ мартсангүй.
Гэтэл Жонгүг эхээсээ төөрсөн муурын зулзагатай харьцаж буй мэт дээрэнгүй инээмсэглээд таван шил сөжү гаргаад ирэв. Мөн Жонгүг үйлчлэгч эгч рүү ийн ориллоо.
"Эгчээ! Ахиад таван шил сөжү, гахайн гэдэс бас сармагчины хуурсан тархи авы"
Хусогийн төв царай өөрчлөгдөж над руу харахдаа хошуу нь бага зэрэг унжиж, хоёр нүд нь томорчээ.
Тэр цочирдсон бололтой. Тийм дээ, Хусог хуурсан тархи, чанасан гэдэс битгий хэл сөжү ч анх удаа харж буй бололтой дог шүү.
Эгдүүтэй юм! Жон Хусог.
Тэд хэн нь түрүүлж согтохоо үзэж тэр дор нь хоёр хоёр шил сөжү ууж орхилоо. Тэднийг надаас болж зодолдох нь хэмээх бодол толгойд төрмөгц л айдас мөн догдлол мэдрэгдсэн хэдий ч энэ байдал нь хамаагүй дээр юм гээч.
Жонгүгийн нүд сүүмийж, сөжүгын шилээ тэврэх нь аль хэдийн түүний таван шил уусны уршиг аж. Тэр согтохоороо үргэлж л хэт их инээдэг ба яг л жоохон хүүхэд шиг болдог юм. Жонгүг хатсан загас идэж байсан намайг өөртөө ойртуулж тэврэн үсийг минь илнэ. Би яахаа мэдэхгүй ч зүгээр л түүний аясаар байлаа.
Гэнэт Хусогийн гар миний гараас хүчтэй татан өөртөө ойртуулах нь тэр. Тэр сүүмийх нүдээ өргөж ядан
"Би арай согтчихоогүй байна шүү! Жон Жонгүг!"
Гурван хундаг сөжү ууснаас болснуу Хусог намайг хармалсанаас болснуу хацар минь ягаарах ба өөрийн мэдэлгүй инээмсэглэж орхилоо.
YOU ARE READING
••Гэрээт нөхөр••
Romance3000 он. Хэрвээ чи хуваарилсан хүнтэй нь гэрлэхгүй бол шорон явна, харин хэн нэгэнд дуралсан бол сэтгэцийн эмнэлэг явах шаардлагатай. ГЭРЭЭТ ЭХНЭР ӨГҮҮЛЛЭГ МААНЬ 40 МЯНГАН ХАНДАЛТАНД ХҮРСЭНТЭЙ ТОХИОЛДУУЛАН ШИНЭ ӨГҮҮЛЛЭГЭЭРЭЭ УУЛЗАЖ БАЙНА. ЦУВРАЛ#2...