Усан санд ахиад арван секунд байсан бол эмч намайг үхэх байсан гэж хэлсэн. Тиймдээ ч би эмнэлэгт долоо хоног хэвтэхээр болсон юм. Би одоо ч тэр Ким Тэхёнд яаж талархахаа мэдэхгүй байна.
Эмнэлэг дэндүү уйтгартай бөгөөд эмч сувилагч хааяадаа орж ирэн халууныг минь шалгаж дусал хийхээс бусад үед ихэвчлэн ганцаараа байх болов. Би өвдлөө гээд загварын шоуг хойшлуулхыг хүсээгүй учраас Хусог өмнөөс минь ажилж ойрдоо тун ч завгүй байгаа. Мөн энэхүү эмнэлэгийн захирал Хусогийн танил гэсэн тул намайг эрхэм дээдэс аятай л үзэж байгаа билээ.
Гэвч хааяа ганцаараа байна гэдэг бурханы бэлэг мэт шүү дээ. Энэ үед л олноос тусгаарлагдан толгойгоо цэвэрлэж, олон асуултын хариуг олох цаг.
_
Хаалга нээгдэх үед харвал тэрээр манай багийн Жүхён болон гурван эмэгтэй байлаа. "Ахлагчаа" гэсээр Жүхёныг уйлангуй гүйн ирэхэд одоо түүний сүрчиг хамар цоргиулана. Мөн хачирхалтай нь нөгөө гурван эмэгтэйн царайг хараад бараг л татаж ойчихоо шахлаа. Учир нь урт намирсан үстэй, тод улаан уруултай нөгөө хөөрхөн охидууд Согжин, Жүнмён, Даниель гурав байдаг юм даа.
Ёстой нэг, өвчтөн эргэж байж өөрсдөө алахаа шахах чинь.
Намайг одоо ч хөхөрсөөр тэдэн лүү харвал Жин яг л эмэгтэй мэт жүжиглэх бол Жүнмён харин ихэд ичиж байгаа харагдана. Харин Даниел… тэр өөрийгөө хэн гэдгийг ч мэдэхгүй бяцхан охин шиг харагдах ажээ.
"За, ундаагаа аягалаарай охидуудаа!"
Жүхёныг ийн хэлвэл тэд шарсан тахиа, шар айраг гарган ирлээ. Тэднээс өөр хэн ч өвчтэй нэгнийг ийм хоолтой эргэхгүй байх.
Тэд гурвуулаа цуваа тайлвал бүгд богино даашинз өмссөн байх бөгөөд энэ нь бүр ч тэднийг инээдтэй харагдуулна. Согжин надад шар айраг аягалж өгөөд инээмсэглэснээ
"Тахиа яагаад хоёр хөлтэй байдаг гэж бодно хадагтай?"
"Харин л дээ, хүний өвөг дээдэс юм болов уу…?"
Намайг итгэлгүйхэн хариулахад тэр үүнийг л хүлээж байсан мэт чанга чанга инээд алдах ба тэр дэндүү баясана.
"Хоёр сарвуутай болохоор"
Хэтэрхий тэнэг хариулт байсан ч зүгээр л түүнийг даган инээлээ. Харин одоо би өөрийгөө хаа нэг шөнийн цэнгээний газарт байгаа мэтээр мэдэрч эхлэх нь тэр.
Гэхдээ л… би баярлаж байна.
Би түүний өгсөн шар айргийг нэг амьсгаагаар ууж дуусгаад орноосоо босон зогслоо.
YOU ARE READING
••Гэрээт нөхөр••
Romance3000 он. Хэрвээ чи хуваарилсан хүнтэй нь гэрлэхгүй бол шорон явна, харин хэн нэгэнд дуралсан бол сэтгэцийн эмнэлэг явах шаардлагатай. ГЭРЭЭТ ЭХНЭР ӨГҮҮЛЛЭГ МААНЬ 40 МЯНГАН ХАНДАЛТАНД ХҮРСЭНТЭЙ ТОХИОЛДУУЛАН ШИНЭ ӨГҮҮЛЛЭГЭЭРЭЭ УУЛЗАЖ БАЙНА. ЦУВРАЛ#2...