18. Баярлалаа

2.3K 185 23
                                    

Өглөөний арван хоёр цагт би компани дээрээ хүрч ирлээ. Энэ удаад би загварын хэлтэсийн ахлах биш энэ компаний эзэгтэйн хувиар ирж байгаа юм. Өчигдөрхөн их дэлгүүрээс худалдан авсан ягаан хослолоо өмсөж, үсээ долгионтуулж сул тависан минь энэ. Өндөр өсгийтийн минь чимээг сонссон хүн бүр надтай бөхийн мэндлэх ба би ч багахан хариу мэндэлж байлаа.

Хэсэг алхсаны эцэст би өөрийнхөө өрөөнд хүрэлцэн ирлээ. Гэвч одоо энэ өрөө Жүхёнийх болсон. Би сайн эзэгтэй байхаар шийдэн ажлаасаа гарч байгаа бөгөөд ахлахын суудлыг Жүхёнд шилжүүлсэн юм. Мөн өнөөдөр энэд ирж буй шалтгаан бол багийнхандаа хуримын урилгаа өгөх гэсэн юм.

Маргааш би Хусогтой хуримаа хийнэ!

"Ахлах аа"

Манай багийнхан зэрэг ийн хэлээд аль хэдийн урд минь хүрээд ирж. Би тэдэн лүү инээмсэглэсээр цүнхнээсээ хуримынхаа урилгыг гарган ирвэл тэд бүгд л надаас дутахааргүй баярлацгаах аж.

"Гэхдээ Жонгүг хаачсан юм?"

Хэд хоног огтхон ч холбоо бариж чадаагүй бөгөөд одоо энд байхгүй нь миний сонирхлыг татаж орхилоо.

"Жонгүгийг хуваарь нь ирсэн гэсэн, та нар сонссон уу?"

Жүнмён асуултыг минь тоосонгүй шууд л өөрийнхөөрөө яриад явчих нь тэр. Надад Жонгүг өмнө нь хэлсэн учраас би тийм ч их тоосонгүй харин бусад маань эрүү нь мултрах аятай амаа ангайна.

"Бас нөгөө эмэгтэй нь… Жу Ү Ри"

Одоо л би тэдэнтэй эгнээ нэгдэж амаа ангайж орхилоо. Үнэхээр Жонгүгийн эхнэр болох нэгэн нь Жу Ү Ри хэрэг үү? Байж боломгүй юм.

_

Өгнө гэсэн хүмүүстэй хуримын урилгаа өгсөн ч одоо ганцхан хүн л дутуу байна. Жу Ү Ри.

Муу хүнийг дурсахаар уу? Сайн хүн санаагаар уу? Тэр урд минь хүрээд ирэв. Өнөөдөр тэрээр үсээ дээш шуун боосон байх бөгөөд улаан сирочки, хар бариун юбкаар хосолжээ. Тэр үзэсгэлэнтэй харагдаж байна.

Би түүнд цүнхнээсээ гарган ирсэн цагаан өнгийн хуримын дугтуйгаа гарган ирвэл тэр нэг сонирхож үзээд эргэн над руу харлаа.

"Би л байсан бол хуримын дугтуйгаа час улаан өнгөөр хийх байсан юм"

"Тэгээд хурим дээрээ хэн нэгнээр доог тохуу хийх байсан уу?"

Тэр үл ялиг инээмсэглэн газар ширтлээ.

"Хуримын газар танидаг хүнтэй гэсэн биз дээ? Заавал Жонгүгтэй гэрлэх юм уу?"

••Гэрээт нөхөр•• Donde viven las historias. Descúbrelo ahora