♤Мөрөөдөл♤

230 15 7
                                    

2012 оны 1-р сар
Би бол Солонгос улсын тэргүүлэх группийн ерөнхийлөгч Ким овогтны отгон охин. Надад ах эгч хоёр минь байдаг болохоор энэ гэр бүлд хариуцлага гэгдэх зүйлд нэгээхэн ч өртдөггүй. Мэдээж манай гэр бүл үнэхээр баян. Гайхуулж байгаа юм биш л дээ гэхдээ яахав үүний ачаар би юу хүссэнээ хийж, хаана ч хатан шиг аашлан амьдардаг юм. Надад миний амьдрал хангалттай таалагддаг. Тиймдээ ч яг одоо би өөрийнхөө өрөөнд томоос том тухтай орон дээрээ бяцхан Далгомаа илээд сууж байна. Харин Далгом бол дөнгөж төрсөн миний бяцхан жаал(нохой) байгаа юм. Тэр цас шиг цагаахан өнгөтэй, хүрэхэд л гар шигдэж ормоор хөвсгөр зөөлөн үстэй, хаанаас нь ч харсан хайлж урсмаар эгдүүтэй амьтан. Гэхдээ энэ миний баяртай байгаагийн минь жинхэнэ шалтгаан ерөөсөө ч биш. Жинхэнэ шалтгаан нь би өөрийгөө дэлхийн од болгох сайхан төлөвлөгөөг дөнгөж зохиож дуусчхаад одоо тэрийгээ хэрэгжүүлэх гээд сууж байгаа минь энэ. Өнгөрсөн онд би өөртөө цоо шинэ зорилго тавьсан. Ерөнхийдөө өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ олчихсон гэсэн үг. Тэр нь юу вэ гэвэл би багаасаа бусдын анхаарлын төвд байх дуртай, магтуулах хоббитой хүүхэд байсан юм. Харин одоо энэ хүслээ бодит болгохоор нэгэн төслийг санаачлаад байна л даа. Одоо дөнгөж 17 хүрч байгаа ч мөнгөтэй байхад надад нас хамаагүй. Би чинь Ким Жисү шүү дээ. Энэ дэлхийд баян гэр бүлд ийм төгс царайтай төрчихөөд дээрээс нь урлагийн салбар нь өндөр хөгжилд хүрсэн улсад амьдарч байж аавынхаа гарыг зүгээр харж амьдрах чинь үнэхээр утгагүй амьдрал биздээ. Тиймээс л би зүгээр суухгүйгээр өөртөө гайхалтай амьдралыг бүтээх гэж байна. 1-р сарын 3нд буюу өөрийн 17 насны төрсөн өдрөөрөө энэ төслөө хэрэгжүүлж эхлэх болно. Тэгэхлээр ямар төсөл вэ гэвэл би өөрийн хайрт ааваараа буюу та нарынхаар бол ноён Кимээр Солонгосын 3н том энтийн нэг болох YG-н хувьцааг худалдан авахуулж захиралд нь маш их хахууль өгөөд намайг дэбют хийлгэж од болгох юм. Мэдээж би ганцаараа том амжилтад хүрч чадахгүй гэдгээ тооцоолсон учраас дэлхийн олон орнуудаар сонгон шалгаруулалт явуулж, од болох хүсэлтэй шилдгийн шилдэг авьяаслаг, хамгийн гол нь мөнгө хэрэгтэй охидыг олно. Тэдэнд тавих шаардлага нь бүгд царайлаг байх ёстой ч надаас илүү байж болохгүй. Ингээд л миний доор оруулан нэгтгэж нэг хамтлаг үүсгэнэ. Сайхан сонсогдож байгаа биз. Бүтэх эсэхийг мэдэхгүй ч энэ их удаан боловсрогдсон төсөл учраас боломж маш өндөр. Миний үүсгэх хамтлагийн гишүүний бүрэлдэхүүн 4 байх хэрэгтэй.
♧уянгалаг хоолой
◇хүчтэй бүжиг
♡хурдан рэп
♤үзэгслэнтэй царай
Яг л хөзрийн дөрвөн мод шиг төгс бүрдэл. Дээрээс нь үүнээс олон гишүүнтэй болчихвол би онцгойрч харагдаж чадахгүй гэдгийг тооцоолж гаргасан юм . Тэглээ ч би дэндүү олон охидод зориулж мөнгө төлөн байж нэр алдарт хүргэмээргүй байна. Аав минь баян ч эцэст нь өөрийнхөө хөлс хөдөлмөрөөр олсон шүү дээ. Би тэр үнэ цэнийг нь дэмий үрэхгүй. Хамтлагийн тухайд мэдээж би нүүр царай нь болно. Ер нь намайг гүйцэх хүчтэй нүүр царай өөр хамтлагт байхгүй л болов уу. Би өөрийнхөө хөөрхөн царайгаараа бахархах хэрэгтэй байх. Угаасаа хүн болгон л миний царайг магтацгаадаг юм хойно. За за тэгэхээр одоо аав дээр очоод хувийн хуульч авахуулаад шалгарсан охидтой байгуулах гэрээг хийлгүүлнэ дээ. Энэ гэрээ зөвхөн миний талд байх болно.



За эхний хэсгээ бичлээ жаахан утга нь гарч ирсэн байх. Мөн энэ өгүүллэгээрээ Жисүгийн эсрэг байх гэж бичээгүй шүү зүгээр л энэ өгүүллэгт Blackpink тэр дундаа гол дүрт нь Жисүгийн хөөрхөн царай яг тохирох юм шиг санагдсан юм. Би өөрөө blackpinkийн улаан фэн учраас битгий буруугаар ойлгоорой. Дараагийн хэсгүүд бүр сонирхолтой болох болно оо
~Мина

♚🔒Private Contract🔒♚Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon