Дэбют маань ойртсоор л байгаа гэж манай дасгалжуулагч багш хэлсэн би мөрөөдөлтэйгөө улам л ойртсоор л байна. Маргааш бидний дэбют дуунд зориулж дууг маань сонгож бас эцэст нь хамтлагт хэн ямар үүрэг гүйцэтгэхийг эцсийн байдлаар шийднэ гэсэн. Би их догдолж байна. Тэгэхээр маргаашд сайн бэлдэх хэрэгтэй ямар шийдвэр гарсныг хамгийн өөртөө итгэлтэйгээр сонсох хэрэгтэй. Эмэгтэй хүн өөрийгөө бүрэн эмэгтэй хүнээр мэдрэх үедээ л өөртөө хамгийн их итгэлтэй болдлог шүү дээ. Эхлээд усанд орох хэрэгтэй сайхан халуун усанд хэвтмээр байна. Хөөстэй усанд нүдээ аниад юу ч бодохгүй хэвтэх шиг сайн тайтгарал байхгүй. Хэсэг усандаа хэвтээд гарахаар болж босоод өрөөндөө орж үнэртэй лаа асаалаа. Биендээ тос түрхэв. Одоо нүүрээ төгс болгох хэрэгтэй. Эхлээд тонер дараа нь эссэнз тэгээд маск тавиад 20 мин хүлээнгээ маргааш өмсөх хувцсаа бэлдлээ. Маскаа хуулж аваад серум түрхээд одоо тос тэгээд хөнжилдөө ороод унтна.
Өглөө сэрүүлэг маань дуугарлаа би үнэхээр сэргэлэн босч угаалгын өрөө лүүгээ орж нүүрээ угаагаад нөгөө 3 тай хамт цайгаа уув. Тэгээд яаравчлан гэрээс гэрч энтэртайнмэнтийнхаа зүг явцгаалаа. Энтийг гадаа ирээд хурлын өрөө лүү бүгд дээш гарцгаав. Өрөөнд орвол захирал болон бид нарыг дасгалжуулдаг багш нар шүүгч нар продюсэр гээд бүгд цугларсан байлаа. Бид 4 тэдний суусан ширээний ойролцоо зогсоцгоож бусад нь ярилцаж байв. Тэгээд захирал:
-За бид нар ярилцаж дүгнэсээр шийдвэрээ нэгтгэсэн одоо та 4т хэлье. Жэнни чамаас эхэлцгээе. Чи энэ хамтлагийн гол буюу center, гол рэппэрийн үүрэг гүйцэтгэнэ. Дуулалтын хувьд сайн учраас зарим уран бүтээлд дэд хоолойн үүрэг гүйцэтгэж болно. Дараагийнх Пранприя чиний үүрэг бол гол бүжигчин мөн рэппэр чи бол энэ хамтлагийн тайзан дээрх үзүүлбэрийн гол хүн байх болно тиймээс улам их хичээгэрэй. Дараагийнх нь Чэён. Чиний үүрэг хамтлагийн гол хоолой мөн чиний бүжгийн чадвар их сайжирсан тиймээс одооноос дэд бүжигчний үүргээр ажиллах болно. Энэ хүртэл чадвараа хөгжүүлсэн чамд баяр хүргэе цаашид ч хичээж ажиллаарай. За сүүлийн гишүүн Жисү чи энэ хамтлагийн нүүр царай. Чиний царай солонгос төдийгүй дэлхийд гайхагдаж чадна гэж бид үзэж байгаа дээрээс нь дэд хоолойн хоолойн үүргийг чамд өгч байна. Эцэст нь Жисү чамд зориулж тусгайлан баяр хүргэх хэрэгтэй. Чи анх энд ирэхдээ ямар байсан харин одоо ямар шатанд ирснийг нь чинь харахад хэнээс ч илүү хичээл зүтгэл гаргасан чинь илт байна. Багш нарын чинь хэлснээр бол чи хэзээ ч бууж өгч байгаагүй нэг ч удаа илүү амар ч үзээгүй үргэлж их цагаар бэлтгэлээ үргэлжлүүлдэг байсан гэсэн. Би чамаар бахархаж байна Жисү чи хэдий энэ төслийг амархан эхлүүлсэн ч өөрөө хэзээ ч дээгүүр харж байгаагүй бардаж байгаагүй. Би чамайг энэ хамтлагийн ахлагч болоосой гэж хүсч байна. Чи юу гэж бодож байна? Энэ талаар бодоод шийдвэрээ гаргаад хэлээрэй. Тэгээд та нарт тайзны нэр өгөх хэрэгтэй байна. Би одоогоор бодож байгаа. Тэгэхээр дараагийн уулзалтан дээр нэрийг чинь өгье. Одоо дараагийн үйл ажиллагаа руугаа явдаа.
Бид 4 үүргээ мэдчихээд студи руу явлаа. Тэнд продюсэрүүд дууны төлөвлөгөөгөө гаргана гэсэн. Бид нар ширээн дээр продюсэрүүдийн өөдөөс харж суулаа Тэдди:
-Бидэнд байгаа дуунуудаас 3 дууг та нарт их тохирно гэж бодлоо. Юутай энэ дуунуудаас бичлэгжүүлснийхээ дараа л дэбютээр аль нэгийг нь сонгъё.
Энэ дууны нэрнүүд нь Boombayah; Whistle; Stay. Та 4 дууны дэмо хувилбарыг сонсож үзээд туршилтаар дуулаад үз. Тэгээд та нарт тохируулж найруулга хийе.
Ингээд өдөржин л юм болж дахин дахин дууг найруулж боловсруулж хаана нь өнгө салгах уу аль хэсэгт нь дууны эффект хийх вэ гээд шөнө болоход л гэртээ ирлээ. Сайхан байна. Өнөөдөр их олон магтаал сонслоо. Баярласан сэтгэлээрээ байж байтал Чэён намайг дуудлаа. Бүгд хамтдаа оройн хоол идэцгээе гэж дуудсан байв. Тэгээд ширээгээ тойрч суугаад ойр зуурын юм ярьцгааж байгаад би нэг зүйл саналаа:
-Пранприя чи нээрээ солих нэрээ олсон уу? Дэбют ойртож байгаа болохоор хурдан нэрээ солих хэрэгтэй.
-Аан. Тэрний тухайд өөртөө тохирох нэр бодож олсоон эгч ээ Лалиса гэвэл яаж байна. Энэ нэр миний Тайланд нэрний утгатай ижил үргэлж хэн нэгэнд магтуулах буюу сайшаагдах гэсэн утгатай.
-Ммм яахав одоогийнхоос чинь дээр л юм байна маргааш хамт явж солиулна шүү
-ЗаХэд хоногийн дараа дэбютийн урьдчилсан бүжгийн бичлэг хийлгэлэлээ. Энэ бүжгийг бид их шаргуу бэлдсэн. Ер нь бараг сүлд бүжиг маань болчихсон. Энэ бүжгээ бичүүлж дуусаад дэбют дууны маань бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд энэ 3 дууны 2 нь бүжигтэй дээрээс нь их хэцүү юм. Дэбют бүжиг болохоор онцгойлон анхаарч илүү их нарийн жижиг детал ихтэй байсан. Одоо хамгийн том ажил болох клипний зураг авалт үлдлээ.
Boombayah-гийн зураг авалт надад их хэцүү болж өнгөрлөө. Бүхэл бүтэн 14 цагийн турш миний хэсгийг авсан учир нь би салхины өөдөөс алхаж байгаа юм шиг байгаагаар гарах хэрэгтэй гэвч салихыг орлуулсан сэнс нь их хүчтэй үлээж байсан болохоор сатаарахгүйгээр жүжиглэх хэцүү юм. Алдах бүрт минь сэнсний салхинд орооцолдсон үсийг янзалж байсан учраас ийм их цаг авсан хэрэг.
Клипний зураг авалт дуусч бүх зүйл бэлэн болсны дараа Ян захирал биднийг дуудлаа. Бидэнд тайзны нэр өгөх гэж байгаа байх. Тэгээд захирал дээр очвол яг бодсоноор бид нарт нэр өгнө гэв:
-За та нарын дууны бэлтгэл ажил дууссан гэсэн тиймээс яг аль дуугаар дэбют хийхйг чинь сонгоно. Харин одоо та нарт тайзны нэрийг чинь өгнө. Жэнни Жисү та хоёрын нэрийг өөрчлөх шаардлагагүй гэж бодлоо. Дуудаж хэлэхэд ч амар сонсоход ч гоё нэр тиймээс өөрсдийнхөө нэрээр яв. Харин Чэён чиний гадаад нэр чинь Roseanne тийм үү тэгэхээр энэ нэрнээс чинь санаа авч Rosè гэдэг нэр бодож олсон ийм цагаан вино байдаг шүү дээ энэ нь яг л чиний хоолойг цагаан ариун гэж байгаатай адил. Солонгосоор бичвэл Ружэ болж хувирна тиймээс өөрийгөө Ружэ гэж танилцуулж байгаарай. Пранприя чи нэрээ солиод Лалиса болгосон гэсэн шалтгаан нь юу ч байсан гэсэн гоё нэр байна. Энэ нэр чинь их таалагдсан учраас тайзны нэрийг чинь Лиса гэж өгөхөөр шийдсэн ямар санагдаж байна.
◇-Таалагдаж байна аа захирал аа баярлалаа.
-Жисү чи хамтлагийн ахлагчийн талаар юу гэж бодож байна.
♤-Яг үнэндээ би ахлагч байхыг хүсэхгүй байна. Хүмүүс намайг бусдыг удирдах дуртай захирагч нэгэн гэж харахыг хүсэхгүй байна. Мөн би өөрийнхөө хамтлагийг ахлагчгүйгээр онцгой байлгамаар байна. Яг л бүгд эрх тэгш эрхтэй мэт
-Чи тэгж бодож байвал би юу хэлэх вэ дээ. Заза. Дараа сараас та нарын дэбютын хугацааг зарлаж зурагнуудыг чинь ээлжлэн тавьж зарлах болно. Зарлагдах эхний гишүүнээр Жэнниг дараагийнх нь Лиса тэгээд Жисү сүүлийн гишүүнээр Ружэг зарлах болно...
...Бидний танилцуулга бүгд тавигдаж дууссан одоо ердөө тайз л үлдлээ. Бид нар Boombayah, Whistle дуугаараа дэбют хийхээр болсон. Stay-ийг дараа нь цацна гэж тохиролцсон юм.
2016 оны 8-р сарын 8
Яг одоо тайзан дээр гарах гээд бэлэн байдалтай зогсож байна. Тийм ээ миний 4 жилийн хөдөлмөрийн үр дүн одоо л эхэлж байна. Өнөадөр бол 2016 оны 8-р сарын 8 н миний дэбютын өдөр...
...to be continued...
YOU ARE READING
♚🔒Private Contract🔒♚
Fanfiction💮Amy💮 🏵️Mei🏵️ 'Private contract' гэрээнд гарын үсэг зурсан л бол буцах зам үгүй. Түүнийг өндөрт гарга Доороос нь дэмж Хэзээ ч хажууд нь зогсож болохгүй Дээр нь байх талаар бодсоны ч хэрэггүй