♤Бэлтгэл♤

138 13 0
                                    

Би тэдэнтэй хамт амьдрахаар шийдсэн. Тэгж байж тэднийг сайн хянаж бас өөрийнхөө мэдэлд байлгана. Тэгээд би Сөүлийн Ханнамдонг болох баячуудын хороололд 6 өрөө том хаус худалдаж аваад өөрийнхөө хүслээр тохижуулаад нөгөө 3ыг нүүж ир гээд дуудаж авчирлаа.

Тэднийг ирэхэд:
-За тэгэхээр энэ бол миний хаус. Саяхан авсан юм. Одооноос та 3 энд надтай хамт амьдрах болно. Тиймээс энэ гэр доторх дүрэм минийхээр байна. Гэрийн дүрмийг би та 3ын утас руу чатаар явуулсан байгаа тэрийг уншиж мөрдөөрэй.
Дүрэм
1. Энэ байшинд гадны хүн оруулахгүй. Дотныхоо 1 л хүнийг сардаа ихдээ 3-н удаа авчирч болно.

2. Надад саад болж болохгүй. 

3. Миний та нарт зориулж хоол зүйчээр гаргуулсан дэглэмийн дагуу л хооллоно.

Тэгэхээр энэ дүрмүүдийг сайн дагавал та нарт мөнгө алдар нэр амархан олдоно. Хэрвээ дагахгүй бол шийтгэлтэй. Одоо явж өрөөгөө хувааж аваад ачаагаа байрлуул...

2012 оны 3-р сар
...Бидний бэлтгэл эхэлж бүгд л шилдэг болохын тулд өөрсдийнхөө хамаг чадлаараа хичээнгүйлэн өдөр шөнийг ч ялгахгүй болоод 1 сарын хугацаа өнгөрлөө. Би энэ сарын хугацаанд үнэхээр их хичээсэн. Дууны өнгөө хурдан олж сурахын тулд би дууныхаа багштай бүтэн өдрийг өнгөрөөдөг болж, сонсголын хичээл, гаам уншихад зарцуулж, оройноос шөнө дунд болтол сурсан бүжгээ төгс хийдэг болохын тулд жижиг бүжгийн зааланд ганцаараа толинд удаанаар эхнээс нь хөдөлгөөн бүрийнхээ алдааг нарийвчлалтай засах гэж оролддог.
Энэ хүртэл том өөрчлөлт гараагүй ч анх байснаа бодвол хөөрхөн ахиц гарсан. Ядаж л хоолойны гаамаа түүртэхгүй уншиж бүжгийн хөдөлгөөнөө цээжилж чаддаг болсон. Яг энэ чигээрээ дэбют хүртэл хичээх хэрэгтэй. Шаардлагатай бол үүнээс ч илүү хичээнэ. Хичнээн мөнгөөр дэбют хийж байгаа ч би бусдын өмнө зөвхөн царайнаас цаашгүй авьяасгүй гэж хэлүүлэхийг үнэхээр хүсэхгүй байна.
Сар бүр нэг удаа бид нарын бэлтгэлийн үр дүнг шалгаж харьцуулалт хийнэ гэсэн. Өнөөдөр тэр өдөр нь тул би сарын хугацаанд гаргасан хичээл зүтгэлийнхээ үр дүнг харуулах хэрэгтэй.
Яг л анх шалгалт авсан шигээ өнөөдрийн шалгалтыг авна гэлээ. Миний бодлоор бид 4 4лээ өмнөхөөсөө хэдэн шатаар ахисан байх.
...Шүүгч багш нар шалгалт дуусгаад дүнг гаргаж байна:
-За өнөөдрийн шалгалтын дүн гарсан. Одоо үнэлгээ дүгнэлтээ гаргая.
♡Бэлтгэгдэгч Жэнни Ким. Үглэлт, дуулалт, бүжиглэлт чинь бүгд сайжирсан байна сайн хичээсэн байна. Сайн байна цаашдаа энэ эрчээрээ хичээж ажиллаарай.
◇Бэлтгэгдэгч Пранприя Манобан.
Бүжиг чинь төгс болоход улам ойртжээ. Мөн Солонгос хэлээ богино хугацаанд их сайн сайжруулсан байна баяр хүргэе.
Дуулалт чинь хараахан сайжраагүй байна үүн дээрээ анхаараарай.
♤Бэлтгэгдэгч Ким Жисү.
Чи өөрийгөө их дайчилсан чинь өнөөдөр илт харагдлаа. Чиний энэ их хичээл зүтгэл хэзээ ч хоосон байхгүй. Тиймээс энэ зүтгэлээ үргэлжлүүлэн авч яваарай. Чи өнөөдөр сайн байлаа.
Жисү~
тиймээ энэ чинь л байхгүй юу би ийм магтаалд багаасаа л дурлаж ирсэн.
♧Бэлтгэгдэгч Пак Чэён.
Дуулалт чинь илүү тогтвортой болсон байна бид чамд дараа дараагаас хоолойгоо хэрхэн удирдаж сурахыг заах болно. Бүжгийн хувьд чи анх байснаасаа хэд дахин илүү сайжирсан байна. Чамд ийм гайхалтай бүжгийн авьяас нуугдаж байсанд бид бүхэн их баяртай байна. Өнөөдрийн шалгалтад Чэён хамгийн их ахиц гаргасан байна гэж дүгнэлээ. За та 4 т амжилт хүсье гээд шүүгч багш нар явлаа.
Жисү~
Тэгэхээр Чэён бүжиглэж чаддаг болж таарав уу. Би ганцаараа л бүжиглжхджж тааруу болоод үлдчихэж байгаа хэрэг үү. Энэ охинд ч бас авьяас харамгүй байж таарчээ. Эд нар бүгдээрээ шударга бус санагдаж байна. Би яагаад ганцаараа илүү хичээх ёстой болчихов оо. Уур хүрч байна.

Жисү тэр орой гэртээ очоод уурласандаа охидод муухай хандан бүх зүйлд тэднийг гоочлов:
♤-Жэнни чи дэбют хийхэд дэндүү бүдүүн байна одооноос өдөр бүр дасгал хийж бай ойлгосон уу
♡-Гэхдээ эгч ээ энэ их бэлтгэлийн дараа надад дасгал хийх хүч үлдэхгүй ядарна шүү дээ
♤-Надад хамаагүй миний хэлснээр хийх ёстой. Чи миний ачаар дэбют хийж байгаа ойлгосон уу
♡-За ойлголоо.
♤-Чэён чиний гадаад төрх болохгүй байна. Өөрийгөө өөрчил бусдын өмнө гарч дуулмаар л байгаа бол гадаад төрхөө шинэчил илүү эмэгтэйлэг бол.
♧-ойлголоо эгч ээ
♤-Харин чи Пранприя. Чиний нэр чинь асуудал. Солонгост л лав энэ нэрээр амьдарвал урагшлахгүй. Би чиний нэрийг солиулах болно чи шинэ нэрээ бодож байгаарай.
◇-Гэхдээ энэ чинь миний эцэг эхээс өгсөн нэр шүү дээ яаж өөрчилж болох юм бэ
♤-Тэгвэл чи өөр газраас мөрөөдлөө хайж болно. Тэгээд аавдаа ресторанаа авч өгөөрэй. Чиний л дур
◇-😔...........
Ингээд үүнээс хойш бид тус тусын зүйлдээ бүрэн анхаарлаа хандуулж хичээсээр өдөр хоногийг өнгөрүүлсээр. Би ч улам их хичээсээр л байна.

♚🔒Private Contract🔒♚Où les histoires vivent. Découvrez maintenant