♤Сэтгэгдэл♤

111 10 6
                                    

Дэбют тайзнаас буугаад өөртөө итгээгүй бидний анхны үзүүлбэр үнэхээр сайн болж өнгөрөв. Надаас бусад охид маань сэтгэл нь их хөдөлсөн бололтой уйлж байхыг нүдээрээ харж зогслоо. Гэхдээ би чинь уйлдаг төрлийн хүн биш шүү дээ. Нулимсаа барьж чадна. Тэгэхээр ингээд дэбют хийчихсэн юм чинь дараагийн ажлууддаа орох байх. Мэдээж хэрэг солонгосын хамгийн том энтээс дэбют хийсэн учраас нэвтрүүлэг зар сурталчилгааны санал их ирнэ. Тэр бүгдийг нь зөвшөөрч илүү олонд танигдах хэрэгтэй. Одоо л бүх юм миний төлөвлөснөөр явагдах гэж байна...
...Өнөөдөр шууд л энд тэндээс олон саналууд ирсэн. Ялангуяа надад. Би дэбютийн бичлэг промошнийхоо сэтгэгдлүүдийг уншвал их олон эерэг сэтгэгдэл байна. Аль хэдийн фэнүүдтэй болж эхэлчихэж дээрээс нь тэд намайг их магтсан байна. YG гийн домог нүүр царай гэсэн үг трэнд болчихож цаашлаад солонгосын нүүр царай гэсэн сэтгэгдлүүд ч олж харлаа. Тийм ээ одоо л миний мөрөөдөл биелж байна. Энэ их хичээл зүтгэлийн ард шагнал байдаг гэдэг үнэн бололтой. Бүр уйлмаар ч санагдав. Би үүнийг хүртэх хэрэгтэй.
Надад их олон зар сурталчилгааны санал ирсэн. Тэдний брендэд яг тохирох нүүр царай нь миний царай гэнэ лээ. Тийм учраас би ойрд их завгүй ажиллаж байгаа. Хамтлагийн маань нэр хүнд рүүки хамтлаг дундаас нэр хүнд хамгийн сайн байгаа нь. Одоо нөгөө 3 т цалинг нь өгч эхлэх цаг болсон гэсэн үг. Орой гэртээ орж ирээд тэр 3 г дуудаж том өрөөнд орж суугаад цалинг чинь өгнө гэхэд тэд их баярлав. Тус бүрт нь нэг нэг картыг урд нь тавьлаа. Тэгээд:
-Энэ бол та 3-ын хувийн картнууд энэ картанд тогтмол цалин чинь орно. Сайн байвал урамшуулал ч өгч болно. Та 3 одоог хүртэл сайн ажилласан учраас анхнаы цалин гэхэд багагүй мөнгө байгаа тэгээд өөрсдөө мэдээд зарцуулна биз. Одоо амарцгаа ядарч болохгүй үргэлж эрч хүчтэй байх ёстой.
Тэр 3 их л баярлан надад талархан бөхийчхөөд өрөө өрөө лүүгээ орцгоолоо.
Хэдэн өдрийн дараа Жэннигийн найз Жон Хёнү баяр хүргэхээр манайд ирэв. Тэр ихэд л баярласан харагдаж байсан. Бид нарт бүгдэнд нь хандаж баяр хүргэсэн бас тус бүрт минь бэлэг болгож цэцэг өглөө:

-Дэбютээ амжилттай хийсэнд чинь баяр хүргэе. Та 4 ийн бичлэгийг үзсэн анх удаа гэхэд ямар сайн дуулав аа айн. Жисү чи үнэхээр хөөрхөн харагдаж байсан. Чиний царай эрчүүдийг битгий хэл охидуудыг ч дурлуулахаар байсаа шүү.
♤-Тийм үү ёстой их баярлалаа. Чиний магтаал амьдралдаа сонссон хамгийн сайхан үг байлаа.
-Үгүй л болов уу чи байнга ингэж хэлүүлдэг гэдэгт итгэлтэй байна. Жэнни!!! чамаас ёстой гал асаж байсааан би бүр харцаа ч салгаагүй ааягү миний бяцхан найз ийм том болчих гэж бахархчлаа бүр(нулимс цийлэгнэх)
♡-Битгий хэтрүүлээд бай
-Үнээн. Аан бас Лиса чи бүр swaagg яаж тийм мэдрэмжтэй камертай харьцсан юм бээ айн??? Бас Чэён чиний хоолой үргэлж цуурайтаж байсан чиний хоолой ч нэлээн олон фэн цуглуулна даа.
♧-Баярлалаа миний мөрөөдөл үнэхээр энэ л байсан юм.
◇-Чамд миний swag байдал таалагдаа юу айн? Аргагүй ээ би юм чинь😎
-Хөөе бүгдээрээ хоол захиалж идэх үү баярыг чинь тэмдэглэцгээе
♤-Тэгье юу идэх үү чи ямар хоолонд дуртай юм бэ?...
...[Hot Debut]Blackpink YGE ийн шинэ охидын хамтлагтай танилц. 2ne1 ийн дараагийн хувилбар? Тэд 2ne1-ийг давах болов уу?..

♚🔒Private Contract🔒♚Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang