♤Comeback♤

79 12 2
                                    

10-р сарын 31

       Өнөөдөр манай шинэ дуунууд маань цацагдах өдөр бөгөөд Halloween-ий баяр тохиож байгаа. Тиймээс YGE өнөө орой Halloween-ий үдэшлэг зохион байгуулна гэсэн. Бүх хүн ямар нэгэн дуртай дүрдээ хувираад тусгай урилгатайгаа очих ёстой. Бид4 ямар дүрд хувирахаа бодож байгаад тус тусдаа өөр дүрд хувирахаар болцгоолоо. Би лав хөөрхөн шулмын дүрд хувирахаар шийдсэн. Нөгөө дөрвөөс ямар дүрд хувирахыг нь асуувал

Лиса: Би франкштейн болохоор шийдсэн. Яг өөрийнхөө биенд тохирсон зэвүүн франкштейн болоод нүүрээ бүхэлд нь оёдолтой юм шиг болгоно оо. Чэён чи яах юм?

Чэён: Ммм... Би их эргэлзээд байна аа сонголтоо хийж чадахгүй байна. Муур болох уу цус сорогч болох уу?

Жэнни: Хүүе хүүе би муур болно гээд төлөвлөчихсөн байгаа шүү чи нөгөө 2оос нь сонго.

Чэён: Тэгвэл цус сорогч болох уу эсвэл өөр дүр сонгох уу яах вэ байз.

Лиса: Чамд цус сорогч илүү тохирно оо чи бид нараас хамгийн цагаан нь юм чинь.

Чэён: Тийм үү тэгвэл цус сорогч дээр л тогтъё.

Бид 4 гэрээсээ гараад Halloween-д зориулсан хувцас зардаг дэлгүүрүүд лүү явцгаалаа. Тэр дэлгүүрт бүх төрлийн хувцас зардаг юм байна. Бүр миний харж байгаагүй дүрийн хувцаснууд ч байлаа. Аргагүй л дээ энэ чинь тусгай газраар хийлгэдэг зөвхөн одуудын ордог их дэлгүүр юм хойно. Би хувцсаа сонгоод дөнгөж дуусаад хувцасны өрөө лүү явж байтал Лиса гэнэт гүйж ирээд эгч ээ намайг нуугаарай гэв. Би гайхаад:

- Бас ямар өвчин чинь хөдөлчихвөө гэхэд Лиса:

- Өвчин биш ээ энд Got7ийнхэн ирчихэж

- Тэгээд тэрэнд нуугдах шалгаан юу байна?

- Үгүй ээ маш том шалтгаантай БэмБэм энд ирчихсэн гэсэн үг шдээ. Энэ олон жилийн дараа ингээд уулзах хачин шдээ. 

- Өөө зайлуул даа эмэгтэй хүн байж ямар хулчгар юм бэ юу ч болоогүй юм шиг царайл л даа

- Эрэгтэй хүн хулчийдаггүй гэж сонссоноос эмэгтэй хүн хулчийдаггүй гэж сонсоогүй ээ би чадахгүй

-Битгий маяглаад бай ядаргаатай юм гээд би Лисаг түлхчихлээ. Гэтэл яг Лисагийн унах замд нь БэмБэм нь байж таарав.

Лисагийн талаас-

Жисү эгч намайг түлхэж унагаахад би хэн нэгнийг мөргөөд давхар уначихлаа. Хурдан босоод уучлалт гуйх гэтэл БэмБэм зогсож байх нь тэр. ЮУУУ??? зугтах гэсэн биш бүр мөргөөд хамт уначихлаа шүү дээ. Ааииш энэ олон жилийн дараа уулзахдаа очиж очиж ингэж тааралдахдаа яахавдээ. Уг нь би арай өөрөөр төсөөлдөг байсаншд ээ ядаж л хөгжмийн нэвтрүүлгүүдийн тайзан дээр гоё хувцас өмсөөд тайзны будалттайгаар хөөрхөн байхдаа тааралдаад тэгээд л:

♚🔒Private Contract🔒♚Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang