♤Шалгалт♤

162 16 1
                                    

Нар дахин өндөрт хөөрж маргааш гэдэг өдөр болж бидний бэлтгэлийн эхний өдөр  эхэллээ. YG-гийн дасгалжуулагч багш нар биднийг нэг өрөөнд цуглуулж өнөөдрөөс эхлээд бусад дадлагажигчидтай хамт яг адилхан бэлтгэнэ гэв. Тэгээд эхлээд дууны шалгалт авч бүгдийнх нь хоолойны цар хүрээ, дуулалтыг нь дүгнэж энтертайментийн дууны багш цаашид тохирох бэлтгэлийг хийлгэх болно гэлээ. Яг үнэндээ би урьд нь бусдын өмнө чангаар дуулж үзээгүй болохоор жаахан сандарч л байна. Гэхдээ би чинь Ким Жисү бусдад айж байгаагаа харуулж чадахгүй. Тэгж байснаас үхсэн нь дээр биз.

   Хамгийн эхлээд Пак Чэён гэх охины дуулалтыг шалгалаа. Түүний хоолой дуулах үед нь үнэхээр уярмаар сонсогдох юм. Надад бүр уйлмаар ч санагдсан. Гэхдээ нулимсаа барих хэрэгтэй. Түүний хоолой бараг л 3 октав хүрч чадаж байна гэж дууны багш хэлж байна гэхдээ би яг юуг яриад байгааг нь ойлгоогүй л дээ. Яахав сайн юм гээч YG ч нүдтэй юм . Дараагийнх нь Пранприя Манобан гэх охин байсан, тэр их сандарч байгаа харагдсан ч дуулж үзүүллээ. Түүний хоолойн чадал сайн биш ч хоолойны өнгө нь гоё учраас бэлтгэл сайн хийвэл дуулж чадна гэж дууны багш хэлсэн бөгөөд нөгөө Тайланд охин Чэёнаар орчуулуулж ойлгоод багшид баярлалаа гэж хэлэв. Энэ охин солонгос хэл хараахан сураагүй бололтой. Одоохондоо англиар л ойлголцох юм байна. Харин тэр Чэён гэх охин Австралийнх болохоор англиар ярьдаг юм байна. Тэгэхээр Тайланд охиныг хурдхан хамгийн сайн солонгос хэлний бэлтгэлд явуулах хэрэгтэй, төлбөр нь хэд байх нь хамаагүй. 

   Дараагийнх нь миний ээлж байсан тул би босож өөрийгөө шалгууллаа би хэдэн гаамын дасгал уншиж өнгөө олох гэж их зүдэрлээ. Яаж шууд өнгөө олох ёстой юм бэ. Тэгэхээр нь багш намайг хүчтэй хоолойгоор орил гэж хэллээ. Би хэлснээр орилоход багш толгойгоо дохиод харин одоо нарийхан хоолойгоор дуу аяла гэлээ. Гэхдээ энэ нь надад тийм ч хэцүү байсангүй. Тэгээд багш над дээр дүгнэлтээ гаргалаа:

- Чиний хоолой гайгүй хүчтэй мөн бүдүүн болон нарийхан өнгийг ч сайн гаргаж чадаж байна дээрээс нь хоолойны өнгө чинь содон юм. Урьд нь ийм хоолой сонсож байсангүй. Гэхдээ чи дууныхаа өнгийг олж чадахгүй байна өөрөөр хэлбэл чи СОЛГОЙ гэсэн үг.

Жисү~

-ЮУ? Багш сая намайг солгой гээд энэ олон хүний өмнө зарлачихав уу? Би ч бантсаар хурдан хурдан алхсаар өрөөний буланд очин хөлөө тэврэн суулаа. Яг одоо байж болох хамгийн хөгийн мэдрэмж төрж байх шиг байна.

♚🔒Private Contract🔒♚Where stories live. Discover now