♤Jealous♤

90 9 1
                                    

Иргэн ирэлтээс хойш Чэёнд маш их реклам зарын санал хүсэлтүүд ирсэн.  Мэдээж би хамтлагийнхаа төлөө гээд тэр бүгдийг нь зөвшөөрсөн. Гэхдээ цаанаа л маш их уур хүрч байсан учраас энэ хугацаанд Чэёныг их  зовоосноо нуухгүй. Түүний хоолны дэглэмийг улам хатуу болгож байнга ямар нэг бэлтгэл хийлгүүлж амрах хугацааг нь багасган ердөө ч нүүр өгөөгүй. Миний мөнгөөр энэ өндөрлөгт гарч ирсэн юм чинь жаахан ч гэсэн зовж үзэх хэрэгтэй биз дээ. Өдөр хоног өнгөрөн хүмүүс Чэёны хоолойг магтан онцгой, өвөрмөц гэж  тренд болгоцгоов. Тэр саналуудын дараа Чэёнд бүр маш том урилга  очсон юм. Жилийн эцсийн хөгжмийн нэвтрүүлгийн онцгой тоглолтонд дуулахаар уригдсан. Энэ онцгой үзүүлбэрт нь SM JYP YG гээд солонгосын 3 хамгийн том энтүүдийн уран бүтээлчдээс нэгийг сонгон оролцуулж байгаа юм. Харин тэрэнд нь Чэён,  exo-гийн Чанёл, twice-ийн Жихё нарын хамтаар уригдаад байгаа юм. Би үргэлж л хамтлагийнхаа нэр хүндийг бодож явдаг учраас ийм том боломжийг зөвшөөрөхгүй байж чадаагүй угаас зөвшөөрөхгүй гээд олж авах зүйл нэг ч үгүй. Би түүний оронд өөрийгөө байсан ч болоосой гэж мөрөөдсөн ч харамсалтай нь тэр санал нь Чэёных юм даа. Тиймээс би урьд нь алдсан нэр хүндээ олж авахаар шаргуу ажиллах болно. 

Ингээд би өөрийн мөнгийг ашиглан энд тэндхийн компаниудын нүүр царайгаар гэрээ хийн өөрийн царайг гарсан постеруудыг хаа сайгүй байршуулж сайн дурын ажил ч цөөнгүй хийж vlive-аар ч идэвхтэй ажиллаж тогтмол live хийлээ. Үүний дараа интернэт ертөнцөөр миний талаар ярих нь ихсэж миний нүүр царай тренд болж олон олон магтаалыг сонсож эхэлсэн юм. Тийм болоод ч тэр үү энэ оны 2-р сарын эхээр SBS телевизийн хөгжмийн нэвтрүүлэг болох Inkigayo-д хөтлөгч хийх санал ирсэн юм. Энэ хөтлөгчийн санал нь өмнөх жилүүдийн хөтлөгчүүдээс жаахан онцгой гэсэн. SM JYP YG тус бүрээс нэг уран бүтээлчийг хөтлөгчөөр ажиллуулж байгаа гэсэн. JYP-гаас Got7-ний Пак Жинён SM энтээс NCT хамтлагийн Doyoung харин YG-гаас намайг сонгосон юм билээ. Би мэдээж юу гэж татгалцхав шууд л саналыг хүлээн авлаа. Тэгээд бид нарын байгуулах хөтлөгчийн гэрээ нь 1 жилийн хугацаатай бөгөөд дугаар бүрт хөөрхөн жүжиглэлт маягийн зохиол өгдөг гэв. Гэрээний хурал дууссаны дараа нөгөө 2 хөтлөгчтэйгөө дотносох хэрэгтэй тул гадуур хоолонд орохоор тохиролцсон юм. Ингээд бид 3 нэгэн ресторан захиалж хоолонд орон танилцацгаав. Got7-ний Пак Жинён бид 2 насаар жацуу харин NCT-гийн Дуён бид 2 оос нэгээр дүү нэг ёсондоо магнэ нь боллоо гэсэн үг. Бид 3 инээлдэж цаашдаа дотно байж дааж авсан ажлаа сайн хийцгээе гэж амлацгаалаа. Дотносох уулзалт өндөрлөсөн хойно би гэртээ ирж хаалгаараа орлоо. Тэгсэн охид миний урдаас жижиг салют буудуулан баяр хүргэх нь тэр. Тэрхэн үедээ би гайхан бас жаахан баярлах шиг болсон ч яагаад ч юм ярихаас дургүй хүрч байна. Миний нүдэнд тэд зүгээр л миний мөнгөнд умбасан хэдэн хэрэгцээт жаалууд шиг л санагдаж байна. Би тэднийг үл тоон:

♚🔒Private Contract🔒♚Où les histoires vivent. Découvrez maintenant