Утсанд минь дуудлага ирж нэрийг нь харвал хайрт аав минь залгаж байна. Царайнд минь бяцхан мишээл тодорч хурдхан авлаа.
Жисү:
-Байна уу? ааваа болчихсон уу?
Ноён Ким:
-Тийм ээ сая захиралтай ярилаа чамтай гэрээ байгуулах охидыг цуглуулж дууссан гэнэ. Миний охин өдөр YGE дээр яваад очоорой машин явуулчихна.
Жисү:
-За аав аа.
Болчихож...Миний зүрх бөөн аз жаргалаар дүүрэн, орноосоо босч гарахдаа бэлдэн хувцсаа сонгож эхэллээ. Юу өмсөх вэ? Ихэмсэг харагдах уу эсвэл эгдүүтэй харагдах уу? Үгүй ээ ерөөсөө дэлхийн хамгийн үзэсгэлэгтэй охин шиг хувцаслах хэрэгтэй. Хувцсаа өмсчихөөд цагийн дараа гэрээсээ гарч замаараа идэх амттан авчихаад YGE ийн зүг хүргүүлэв. Ингээд YGE ийн гадаа ирээд гүнзгий амьсгаа авчихаад орвол үүдэнд хүлээн авагч нь намайг хүлээж байсан бололтой шууд л угтаж аваад захирлынхаа өрөөг заан замчиллаа. Дээшээ цахилгаан шатаар явж урт замаар алхан хаалган дээрээ < Ян захирал> гэсэн бичигтэй хаалганы урд авчран тогшиход дотроос нь ор ор гэв. Ороод харвал интернэт зурагтнаас л харж байсан Ян захирал буюу YG papa байх ба хажуудаа 3 охиныг суулгасан байв. Намайг харсан Ян захирал:
-Өө ноён Кимийн охин өнөөх хөөрхөн Жисү ирэв үү? Ийшээ суучих. Тэгэхээр одоогоор чиний санаачилсан төсөл их амжилттай явагдаж байгаа. Өнөөдөр чамд төсөл ямар шатандаа явагдаж байгааг харуулах гэж дуудсан юм. Миний хажууд байгаа эдгээр охид бол дэлхийн өнцөг бүрээс өндөр шалгуураар хайж олсон авьяаслаг хүүхдүүд байгаа юм. Би чамд танилцуулж өгье. Эхний охин бол Жэнни Ким Шинэ Зеландын шалгаруултад рэппэрээрээ 3т орсон түүнийг авсан шалтгаан нь 1т тэр солонгос хүн 2т рэппэрийг нь цаашид хөгжүүлэх боломжтой 3т тэр яг одоо мөнгөний асар их хэрэгцээтэй байгаа юм. Тэгэхээр Жэнни бол чиний гэрээнд яг тохирох хүн. Харин энэ охин бол Росэнни Пак солнгос нэр нь Пак Чэён. Түүнийг Австралиас олдсон эрдэнэ гэж хэлж болно. Түүнд мөнгө гол нь биш дуулах нь л хамгийн нандин мөрөөдөл нь. Тиймээс ямар ч нөхцлийг зөвшөөрнө гэж ирсэн. Гол нь тэр Солонгос хүн учраас бидэнд илүү их таалагдсан. Сүүлийнх нь Пранприя Манобан. Тэр бол Тайланд хүн. Тайландын шалгаруулалтад оролцсон их олон хүнээс хамгийн онцгой нь байсан тэгээд 1 т орж чадсан юм даа. Энэ охины мөрөөдөл нь бүжигчин болох мөн үүнээс гадна өөрийн хойд аавдаа ресторан нээж өгөх мөрөөдөлтэй . Тиймээс их мөнгө олох хэрэгтэй гэсэн үг. За ингээд танилцуулга дууслаа одоо чи гэрээгээ хүссэнээрээ байгуул би гараад байж байя ярих юмаа тухтай ярь. Ян захирал өрөөнөөсөө гарсан хойно би энд үлдсэн 3 охид луу хараад:
-За охидоо шууд гол юмаа яръя. Би бол Ким Жисү. Та 3ын мөнгөний бурхан болж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр та 3 энэ гэрээнд зааснаар байх ёстой. Гэрээтэй танилц.Ким Жисү болон хамтрагчид хоорондын гэрээний хуудас
Гэрээний заалт:
1. Миний бие буюу Ким Жисүгийн хийхийг шаардсан бүгдийг хийх
2. Ким Жисүгийн өөдөөс сөргөх хориотой
3. Ким Жисүгээс илүү гарах хориотой
4. Хамтлагийн төлөө бүх чадлаараа хичээхГарын үсэг:
Тамга:
Энэ мэтчилэн миний тушаал доор ажиллавал би та 3т хэрэгтэй мөнгийг харамгүй өгөх болно. Үлдсэн заалтыг гэрээг бүрэн уншаад мэднэ биз. Нэгэнт л энд ирцгээсэн юм чинь хурдан гарын үсгээ зур. Тэгээд эхний цалингаа авч болно.
Өрөөнд чимээгүй сууж байсан гурван жаахан охид юуг ч хамаагүй хийнэ гэж хэцүү өрсөлдөөнийг сөрөн тэр олон хүнийг ялж, ээж ааваасаа салцгаан их холоос ирсэн учраас эргэлзэх зүйлгүйгээр гэрээнд гарын үсэг зурлаа. Жисү инээмсэглэл үзүүлэн:
-Зиа болчихлоо одоо Ян захиралд хэлэх үлдлээ.
Бид гарч Ян захиралд гэрээ хийгдсэнийг мэдэгдэхэд захирал толгой дохиод маргаашнаас шууд бэлтгэлдээ ороорой гэж хэлээд бүгдтэй минь гар барин амжилт хүссэн юм. Ингэж л бид 4 анх уулзаж миний нууц гэрээн доор ажиллаж эхэлсэн юм. Миний хүсэл ийм амархан биелсэн нь миний хөөрхөн царай мөнгөний минь л ач юм даа. Харин энэ 3 бол миний од болох замын туслах шатнаас хэтрэхгүй.Энэ зохиол 4 охидын маань жинхэнэ амьдралаас шал өөр шүү.
ESTÁS LEYENDO
♚🔒Private Contract🔒♚
Fanfic💮Amy💮 🏵️Mei🏵️ 'Private contract' гэрээнд гарын үсэг зурсан л бол буцах зам үгүй. Түүнийг өндөрт гарга Доороос нь дэмж Хэзээ ч хажууд нь зогсож болохгүй Дээр нь байх талаар бодсоны ч хэрэггүй