Пак Чэён

110 12 1
                                    

Солонгос улс даяар Blackpink хамтлагийн Rose болон Exo Чанёлын талаар ярьцгааж интернэтээр Чэёныг муулж доромжилсон сэтгэгдэл постоор дүүрч байв. "Рүүки байж хүнтэй үерхлээ" "Өөрийгөө хэн гэж бодоов манай уббагаас хол бай" "Ёс суртахуун гэж энэ хүнд алга" гэх мэтчилэн. Энэ мэдээг дагаад солонгос дахь сошиал хайлт Blackpink гэсэн үгээр дүүрч байв. Тэр байтугай зурагтын мэдээгээр ч Blackpink хамтлагийн талаар мэдээ гарна.

Харин энэ үеэр юу болоод байгааг яаж ч бодсон ойлгохгүй байгаа бяцхан Чэён өөрийнхөө орон дээр өдөржин уйлан хэвтэнэ. Яг юунаас болж бүх зүйл буруугаар эргэчихсэнийг яаж ч бодоод олохгүй байна. Чанёол сонбэтэй үерхэх битгий хэл түүнтэй олигтой үг солилцож үзээгүй тэрээр хэн ийм балай цуурхлыг үүсгэдэг байна гэж бодон одоо цаашдаа яаж олны нүдэн дээр гарна аа гэх айдастайгаа тэмцэлдэнэ. Түүнд хоол ч идэх хүсэл алга хавдсан нүдтэйгээ зөвхөн бүхнээс ангижрах гэж хичээн хэвтэнэ. Гэнэт өрөөний хаалга дуугаран Жисү орж ирлээ. Түүний царайг харвал нэлээн ууртай харагдаж байв. Чэён айсан нүдээр түүн рүү харан юу гэж хэлэх бол гэж сандарч байлаа. Жисү:

-Хэзээнээс эхэлсэн юм?

-Юу?

-Хэзээнээс үерхэж эхэлсэн юм?

-Үгүй ээ эгч ээ би хэзээ ч тэр талаар бодоогүй энэ үнэхээр буруу ойлголт гарчихсан байна

-Битгий худлаа яриад бай. Би та нарт хэлдэг биз дээ үерхэл бол хориотой хамтлагийн нэр хүндэд муу гэж гэтэл чи яаж ингэж чадаж байна аа. Миний мөнгөөр маш амархан нэр хүнд олж авсан болохоор бүхнийг үл тоомсорлож байгаа юм уу?

-Эгч ээ би үнэхээр тэгээгүй ээ надад хамтлаг минь үнэхээр чухал. Энэ бол 100 хувь буруу ойлголт 

-Энэ нотолгоонууд нь юу юм?

-Би ч энэ нотолгоог ойлгохгүй байна. Магадгүй энэ зүгээр л хэн нэгний эвлүүлж хийсэн зураг байх

-Ямартай ч би чиний энэ явдлыг чинь зүгээр өнгөрөөхгүй. Чиний цалинг хасаж хэдэн сараар нэвтрүүлэг сурталчилгааны эрхийг чинь хурааж  хамтлагийн үйл ажиллагаанаас түр хугацаагаар чөлөөлөх болно

-Эгч ээ битгий л дээ энэ миний буруу биш шүү дээ танаас гуйж байна

-Одоо өөр ярих зүйлгүй ээ. Энэ шуугиан намдах үеэр энтийн зүгээс чиний үерхлийг үгүйсгэх болно. 

Чэёнд энэ бүхэн яг л өөрийнх нь дээрээс дэлхий тэр чигээрээ нураад уначихсан юм шиг санагдаж байлаа. Одоо түүнийг солонгос даяараа үзэн ядаж байгаа. Учир Exo чинь ямар алдартай билээ дээрээс нь Чанёл бол бүр нүүр царай нь шүү дээ. Чэёныг exo-гийн фэндом яасан ч зүгээр орхихгүй. Энэ аймшигтай буруу ойлголтыг Чэён өөрийн биеэр ойлгуулахыг хүссэн ч Жисү түүнийг ямар нэгэн зүйл хийх эрхийг хасчихсан шүү дээ. Энэ олон жилийн хөдөлмөр олон жил төрсөн нутаг хайрт аав ээж эгчээсээ хол байж золиосолсон хөдөлмөр нь ганц өдрийн дотор нураад уначихлаа. Дахин дахин бодох тусам нүднээс нь улам их нулимс урсана.

♚🔒Private Contract🔒♚Where stories live. Discover now