Лалиса

75 8 0
                                    

Лиса Лиса Лиса... чи яаж миний ачаар бүхэл бүтэн к-поп урсгалд дэбют хийчхээд надаас илүү гарч чадаж байна аа. Чи яаж зүрхэлж байгаа юм бэ? Би бол Ким Жисү гоо үзэсгэлэнгээрээ солонгос байтугай дэлхийд гайхагдах ёстой байтал чи гэж Тайландаас ирсэн бацаан миний замд хөндөслөөд байна. Энэ удаа миний тэвчээр барагдаж байна. Чэёны хэрэг дээр би тэвчиж чадсан ч одоо бол яасан ч чадахгүй. Түүнийг дэлхий даяар ярьж байна. Энэ миний алдаа байж. Стилист, продьюсэр, нүүр будагч нарт бидэнд эрх тэгш хандаарай гэж хэлсэн минь алдаа байж. Яаж ч бодсон миний мөнгө юм чинь би илүүг хүртэх эрхтэй биз дээ. Өөрийгөө илүү дөвийлгөх ёстой. 

Жисү уурласан чигээрээ гэртээ орж ирэн охидыг том өрөөнд цуглар гэж ориллоо. Удалгүй тэд тал талаас цуглан гайхсаар намайг тойрон сууцгаав. БИ:

-Надад хэлэх зүйл байна. Би маш удаан та нарыг тэслээ. Одоо миний тэвчээр барагдаж уур минь хэмжээ хязгаарыг давж байна. Энэ бүхэн миний мөнгө, миний төлөвлөгөө, миний мөрөөдөл дээрээс үүсч бий болсон. Гэтэл та нар үүнийг зүгээр л юу ч болоогүй юм шиг өөрсдийнх шигээ өмчилж байна.

Охид Жисүг яг юу яриад байгааг үнэхээр ойлгосонгүй. Тэд аль болох түүний үгэнд орж, өгсөн гэрээнийх нь дагуу байж, алдаа гаргахгүйг хичээж ирсэн шүү дээ. Гэтэл Жисү яг юунд ингэж уурлана вэ?

Жисү:

-Та нар яагаад юу ч болоогүй юм шиг царайлаад байж чадаж байна аа. Муу худлаа гэнэн царайлсан ариухан дүр эсгэсэн шуламнууд. Одооноос би та нарт жаахан ч нүүр өгөхгүй ойлгов уу? гээд Жисү маш ууртайгаар өөрийнхөө өрөө рүүгээ орлоо.

Лиса, Жэнни, Чэён 3 айдастай харцаар бие бие рүүгээ харан Жисүг сонсохвий гэсэндээ хэн нь дуугарч үл чадна. Дэмий л гөлөрч сууцгаав. Тэдний айдастай байдлыг Жэнни таслан амны хайрцгаараа миний өрөөнд орцгооё гэж хэллээ. Охид босоод цувралдан явсаар Жэннигийн өрөөнд орцгоолоо.

Чэён:

-Эгч яагаад гэнэт ингэж их уурласан юм болоо? Саяны эргэн ирэлт уг нь маш их амжилттай байсан юмсан. Эсвэл миний цуурхлаас болж одоо болтол уурлаад байгаа юм болов уу?

Жэнни:

-Мэдэхгүй ээ эгчийн толгойд юу бодогдож явдаг нь хэзээ ч ойлгомжтой байгаагүй. Заримдаа би түүнийг юу ийм хүйтэн зантай болгосныг гайхдаг. Энэ удаагийнх ч бас үнэхээр хэцүү юм. Миний бодлоор саяны уурлалт нь урьд өмнөх явдлуудаас ч дордож магадгүй байх даа.

Dostali jste se na konec publikovaných kapitol.

⏰ Poslední aktualizace: Mar 19, 2021 ⏰

Přidej si tento příběh do své knihovny, abys byl/a informován/a o nových kapitolách!

♚🔒Private Contract🔒♚Kde žijí příběhy. Začni objevovat