2014 оны 7-р сар
Урт хугацааны бэлтгэлийн дараа энтээс бид нарт амралт олгосон. Би ч 2 жил гарангийн дараа тохиосон энэ амралтаараа өөрийгөө сайн амраая гэж шийдээд хэд хоног гэрийнхэнтэйгээ гадаадад руу аяллаар явж далайн эргийн ойролцоо байдаг зочид буудалд хамгийн тансаг өрөөг нь захиалиад гэрээрээ тэндхийн бүх л биеийн алжаал тайлдаг үйлчилгээг авав. Бүх үйлчилгээний дараа далайн эрэгт хэвтэхээр шийдээд бикини өмсөөд нүдний шилээ зүүгээд хэвтлээ. Ойрд ингэж амраагүй үнэхээр сайхан байна. Наранд биеэ шараад далайн давалгаан чимээ шувуудын гуаглах дуутай нийлээд байж болох хамаг л тайтгарлыг надад авчирч байна. Яг энэ мөчийг үүрд зогсоогоод наранд хэвтэх юмсан. Нар биен дээр минь тусаж өөрийн дулаан илчээрээ намайг илж байгаа нь тааламжтай. Бүх зүйлийг хаяад зугтчихмаар бодол орж ирэв. Одоо үнэхээр ядарч байна. Дахиж бэлтгэл хийнэ гэхээс яс минь өвдөх шиг санагдав. Зүгээр л яг энэ чигээрээ ингээд л байгаад баймаар. Гэтэл энэ бодлыг минь өдийг хүртэл хичээж ирсэн хичээл зүтгэл минь таслан толгой дотор:
-Үгүй ээ Жисү чи энд үлдэж болохгүй чамд хийх ёстой бэлтгэл өчнөөн үлдсэн ингээд дуусгаж болохгүй. Дэбют хийх хэрэгтэй, үүний төлөө л чи өдөр шөнийг мартан байж биеэ ч мэдрэхгүй болтлоо бэлтгэл хийсэн. Ухаан ор гэв.
Би нүдээ нээгээд дээшээ өндийн суулаа. Гэнэт л нэг хачин болчих чинь. Надад яагаад ингэтлээ гунигтай санагдаад байна аа. Миний багаасаа хүссэн мөрөөдөл биз дээ. Яагаад ч юм бүгдийг хаяаад зугтмаар санагдаад байх юм. Ингэж бодсоор байтал өдөр дуусч нар жаргав. Өрөөндөө уруу царайлан ороход манай гэрийнхэн хоорондоо таавар тоглоом тоглож байлаа. Тэднийг хамтад нь хараагүй удчихаж. Гэр бүлийнхээ энэ нандин мөчийг хараад би дэндүү баярласандаа уйлчихлаа. Уул нь би ингэж уйлдаг хүн биш юмсан яг яачихаад байгаа юм бол оо.
Намайг гэнэт уйлахыг харсан эгч минь гайхан над дээр ирээд:
-Бурхан минь Жисү юу болоо вэ? Яагаад уйлчхав аа?
-Надад их хэцүү байх шиг байна би өөрөө ч мэдэхгүй байна аа эгч ээ хэзээ ч ийм мэдрэмж төрж байсангүй би ойлгохгүй байна.
Намайг эгч маань хүнгүй газар аваачаад аргадсан, надтай ярилцсан, зөвлөгөө өгсөн. Тийм л дээ бага байхаасаа л эгч минь ийм сайхан сэтгэлтэй охин байж билээ. Эгчийн маань надад хэлснээр бол би дэндүү их хичээснээсээ болж стресдээд түүнээсээ болж гутралд орсон мөн дээрээс нь шантраад бууж өгөх гээд байх шиг байна гэж хэлсэн. Гэтэл би үүнийгээ ч ойлгохгүй яваад байж. Сүүлд нь эгч маань:
YOU ARE READING
♚🔒Private Contract🔒♚
Fanfiction💮Amy💮 🏵️Mei🏵️ 'Private contract' гэрээнд гарын үсэг зурсан л бол буцах зам үгүй. Түүнийг өндөрт гарга Доороос нь дэмж Хэзээ ч хажууд нь зогсож болохгүй Дээр нь байх талаар бодсоны ч хэрэггүй