(Харилцан ярианд
♤-Жисү
♡-Жэнни
◇-Лиса
♧-Чэён шүү анхаараарай)
2016 оны 9-р сар
Бидний эргэн ирэлтийн бэлтгэл ажил эхлээд удаагүй байна. Анхны эргэн ирэлт маань 10-р сарын 31 буюу Halloween-ы өдөр тавигдахаар төлөвлөгдөөд байгаа. Дэбют шигээ 2 бичлэгтэй дуугаар иргэн ирэлт хийнэ. Нэг дуу нь Stay. Өмнө бичлэгээ хийлгүүлчихсэн болохоор энэ удаа зөвхөн нэг дууны л зураг авалт хийлгэх нь. Энэ дууны нэр нь Playing with fire их сонирхолтой аятай дуу болсон юм шиг санагдсан. Бүжгийн багш энэ аянд нь ч зориулж өвөрмөц дэглэлт хийж өгсөн гэхдээ цээжилж гүйцэтгэхэд их төвөгтэй бүжиг байлаа. Энэ бүжгийг сайн сурах гэж хичээсэн ч яг нэг л хөдөлгөөнийг нь сурч чадахгүй үлдээчхээд байгаадаа уур хүрээд байна. Алдаад байгаагаа алийг нь буруу хийж байгаагаа ойлгоод байгаа ч бодол маань хөдөлгөөнөө удирдаж чадахгүй байна. Гэхдээ нөгөө дуу маань бүжиггүй болохоор ачаалал өмнөхөөсөө бага санагдаж байгаа.
Дууны хуваарилалтан дээр би нээх их хэсэг дуулахааргүй байсан. Харин Жэнни энэ удаа үглэлт авсангүй дээрээс нь надаас илүү хоолой шаардсан хэсгийг дуулахаар болчихлоо. Яг тулгавал бараг Чэёнаас их хэсэг дуулж байна яагаад ингэж хуваарилсныг асуувал Жэннигийн хоолой илүү тодрохын дээр түүний үглэхээс өөр чаддаг талыг нь харуулахыг зорьсон юм гэлээ. Би ч дотроо жаахан дургүйцэлтэй байсан ч хамтлагийнхаа төлөө дуугүй л өнгөрөв.
Зураг авалт эхэлж дүрээ хуваарилав. Ер нь бүгд л жүжиглэлт шаардсан хэсэгтэй байсан тэр дундаа Чэёных бүр эрэгтэй хүнтэй тэврэлдэх хэсэгтэй юм байна. Харин Лисагийнх их цочирдуулам хэсэгтэй. Жинхэнэ галан дунд зураг авалт нь болно гэсэн ямар үзэгдэл юм бол доо.
Зураг авалт олон өдөр үргэлжилсний эцэст эцсийн шатандаа орж. Бид 4 хамтдаа бүжиглэж байгаа бичлэгийг авах үлдлээ. Нэлээн харанхуй орчинд бүжиглэх ёстой болж тасралтгүй хэдэн цагийн турш олон удаагийн оролдлогоор бичлэг хийгдсээр.
Бүх зураг авалт дууссаны дараа бид нар эцэст нь гэртээ харихаар энтээс хөдөллөө. Өнөөдөр Хёнү ирнэ гэж Жэнни хэлсэн. Тиймээс бид 4 гэртээ идэж уух юм авч байна. Хамаагүй калортай юм идэж болохгүй учраас нээх хүнд юмнууд авсангүй. Тэгээд гэртээ ирээд Жэнни тахиа шарахаар болж нөгөө 2 ширээ засан харин би өөрийгөө гоёж байна. Яагаад ингээд байгаагаа мэдэхгүй ч хөөрхөн харагдмаар байна.
Хонх дуугарахад би гүйн хаалгаа онгойлголоо. Тэгээд:
♤-Сайн уу Хёнү ойрд уулзсангүй шүү тийм ээ😶 ор ор бид нар тахиа шарчихсан хамтдаа идэцгээе.
- Хөөх тийм үү би тахианд үнэхээр дуртай шүү Хөөх Жисү чи чинь өдөр ирэх тусам хөөрхөн болоод байгаа юм уу даа.
♤-Тийм юм гэж хаана байх вэ
- Ааягүүяааа Жэннияааа би ирлээ. Энэ тахианы үнэр чиний л хийсэн тахиа бололтой.
♡-Чамайг ирнэ гээд хуучны цагаа дурсаад тахиа шарсан юм аа.
-Идээгүй уджээ. За бүгдээрээ сууцгааяа. Би гараа угаачхаад ирье.
Тахиагаа идэнгээ бид ойр зуурын юм ярилцаж дараа сард иргэн ирэлттэйгээ Хёнүд дуулгалаа.
-Хөөх ийм хурдан иргэн ирэлтээ хийх юм уу? Ямар мундаг юм бэ? Би та 4-ийг үргэлж дэмжнэ ээ хичээгээрэй гоё дуу хийгээрэй.
◇-Энэ удаагийн дуу өмнөх 2 дуунаасаа арай өөр мэдрэмж өгөх өөр хэмнэлтэй дуу байгаа чи гарахаар нь сонсоорой. Одоо чамд яасан ч сонсгож болохгүй ээ 😂
-Ээ за за тэгвэл гарах үед нь сайн сонсож өгнө өө
Хоолоо идчихээд бид 5 кино үзэхээр болж тойрч суугаад попкорн дундаа тавилаа. Кино үзэх байрлал маань Чэён би Хёнү Жэнни Лиса. Би их догдлоод байх шиг хачин юм бэ. Сонгосон кино маань эхэлж гэрлээ унтрааж үзэхээр шийдэв. Кино үзэх үеэр хальт хажуу тийш харвал Хёнү Жэннигийн мөрийг дэрлэчихсэн байв. Миний нүд байж боломгүй зүйл харсан юм шиг томорч тэр дороо уур хүрээд явчихлаа. Би ер нь яагаад байгаа юм болоо. Сайн мэдэхгүй бас арай ч тийм байж болохгүй гэж бодогдоно. Кино дууссаны дараа цаг орой болсон учраас Хёнү байж байгаад яваад өгсөн. Харин бид нар охидын яриа хийхээр болж дурсамжуудаасаа хуваалцахаар шийдлээ. Багадаа тохиолдсон янз бүрийн дурсамжуудаа яръя гэнэ.
♤- Та нар тэгээд өмнө нь үерхэж үзсэн юм уу?
♧-Би зүгээр crush-тай байж үзсэн гэхдээ ер нь эрэгтэй хүүхэдтэй найз ч байж үзээгүй.
◇-Ммм.. үнэндээ надад нэг нууц байгаа л даа. Та нар Got7 хамтлагийн Bambam-ийг мэднэ биз дээ. Тэр ч бас Тайланд шүү дээ. Тэгээд бид 2 багадаа нэг бүжгийн хамтлагт байсан их дотно найзууд байж байгаад БэмБэмыг солонгос явахаас өмнө хэсэг үерхдэг байсан гэхдээ жаахан байсан болохоор одоо тийм ч сүртэйгээр хүлээж авдаггүй л дээ. Би та нарт зураг харуулах уу. Байж байгаарай аваад ирье....
... Энэ байна. БэмБэм надаас хэд дахин намхан байсан байгааз Хаха
Одоо л өндөр гозойсон юм харагддаг болохоос.
ESTÁS LEYENDO
♚🔒Private Contract🔒♚
Fanfic💮Amy💮 🏵️Mei🏵️ 'Private contract' гэрээнд гарын үсэг зурсан л бол буцах зам үгүй. Түүнийг өндөрт гарга Доороос нь дэмж Хэзээ ч хажууд нь зогсож болохгүй Дээр нь байх талаар бодсоны ч хэрэггүй