Ягаахан хацар

525 49 1
                                    

Маргааш өглөө нь Марк, Жэхёнтой өглөөний гүйлт хийх гэсэн боловч надад бэлтгэлийн хувцас байхгүйн улмаас аргагүйн эрхэнд Маркийн хувцсыг өмслөө. Би ялимгүй өндөр, Марк харин надтай ойролцоо өндөртэй учраас нэг их томдоод байсангүй. Эрэгтэй хүний л хувцас юм чинь бага зэрэг нэлбэгэр байсан л даа.

Бид 3 гүйж дуусаад Маркийнд очиж шүршүүрт орж хувцсаа сольчихоод манайхруу явахаар болов. Ах түүнийг хараад дургүйлхэх болхоор үүд хүртэл л хүргэж өгсөн юм.

Гэрлүү ороход Жунин намайг угтлаа. Би ч юм хэлэлгүй өрөөлүүгээ өгсөх замд

: чи тэр Марк ч билүү тэр нэг юмныхаа гэрт нь очихоо болих хэрэгтэй. Бас Жэхён одооноос тэр нийлээд байдаг юмнуудаасаа зайгаа барь

: яагаад би таний үгэнд орох хэрэгтэй гэж? Ким Жунин гуай

: Ким Жисүү больж үз одоо том болж байгаа гэдгээ ухаарахгүй байгаа юм уу. Би чиний төлөө л хэлж байна. Тэд чамайг шархлуулаасай гэж би хүсэхгүй байна. Энэ үнэн шүү.

: Уучлаарай ах аа. Даанч би чадахгүйнэ дээ. Энэ хорвоо дээр түшиж тулж байгаа хүмүүс минь л тэд. Харамсалтай нь тэд танай найзууд шиг эмэгтэй хүнийг хайрлаж мэддэггүй, хүндэлж сураагүй адгийн хүмүүс биш!

: Заза одоо больцгооё. Маргаашийнхаа нислэгт бэлд.

Ах бид 2-г холбодог чухал зүйл бол бид нэг дуучинд дуртай. Бид 2 түүний тоглолтыг үзэхийн тулд Америклуу нисэх гэж байгаа юм. Харамсалтай ганц зүйл гэвэл Чанёол болон Бэкхён 2 бидэнтэй явна.

Бид ердөө 3 хонох тул жижиг гар тээшинд хэрэгтэй зүйлсээ цуглуулав. Харин өнөө орой Марк Жэхён 2 той бяцхан болзоо хийхээр төлөвлөсний дагуу өөрийгөө бэлдэж эхэллээ. Нүүрээ энгийнээр будаж, үсээ сул том ороож, бариу жинсэн өмд, бэлхүүс гарсан улаан өнгийн хоолоотой нимгэн цамц болон цагаан converse. Гайхалтай. Би ирээдүйд гайхалтай дизайнер болохыг мөрөөддөг. Гэхдээ энэ бол хоосон мөрөөдөл. Гэр бүлийнхээ компанид ажиллах хэрэгтэй.

Марк Жэхён 2той цэцэрлэгт хүрээлэн орж хангалттай тоглож мөн нэгэн түргэн хоолны газар хооллосон. Марк миний биед хүрэх бүртээ ялимгүй ичин хацар нь ягаарч байгаа нь намайг гайхшруулж орхив. Бид энэ байтугай л байдаг биздээ. Хөнгөхөн үнсэлт тэврэлт бас хамт нэг орон дээр унтах гэх мэт. Нэг их тоосонгүй орхилоо.

Орой болсон хойно гэрийн үүдэнд ирсэний дараа тэд намайг олон жилээр явах гэж байгаа юм шиг л салж ядаж байв. Хацар дээр нь нэг нэг үнсчихээд гэрлүүгээ орох гэтэл гэрийн машины зогсоолд танил 2 машин байлаа. Гэрт хэдийнээ Бэкхён Чанёол ирчихсэн тоглоод байж байх нь миний уурыг хүргээд амжсан юм.

Намайг харангуутаа томоотой болох нь эгдүүтэй ч юм шиг. Өрөөндөө ороод шууд амрахыг зэхэж бүх зүйлсээ бэлдэж аваад унтлаа.

Two faced|COMPLETEDWhere stories live. Discover now