Ухаарна байх

312 27 1
                                    

Миний орон дээр Чанёол сууж байхыг нь хараад би

: Чи миний өрөөнд юу хийж яваа юм?

: Үгүй ээ яахав миний сүйт бүсгүй өөр залуутай хамт намайг нүдэн дээр минь хаяж явсан болохоор бага зэрэг уур хүрлээ л дээ. Тэгээд жаахан шийтгэдэг юм бил үү?

: Ахыг дуудчихна шүү.

: Би Жунины оройн хоолонд нь унтуулах эм хийчихсэн тийм болохоор хэсэгтээ л сэрэхгүй. Бидэнд хугацаа байна. гэсээр надруу ойртож эхлэв. Тэр намайг тулааны урлагаар хичээллэдэг байсанг минь мартчихаж хха. Би түүнийг хангалттай дийлнэ шүү дээ. Түүнийг нэг цохиж унагаад дээр нь сууж байгаад нүүрэнд нь хүргэлгүйгээр цээж болон элэгэнд нь нилээн хэд цохиод авав.

Мөн хүзүүндээ зүүцэн байсан торгомсог алчуураа эрчилж байгаад амыг нь чанга гэгчинь уяв. Орилж чадахгүй гэсэн үг л дээ. Ахин нэг удаа элэгрүү нь өшиглөхөд тэр дороо ухаан алдчихав. Би түүнийг чирээд өөрийн өрөөнд байдаг нэг харанхуй өрөөнд сандал дээр хүлэв. Тэгээд өөрт байсан нарийхан тариураараа түүнд унтуулах тариа хийв.

Харин одоо түүний биед багахаан зэрэг шарх хэрэгтэй байх. Би уг нь тамхинд дургүй боловч арай бага сорив үлдээнэ байх гэж бодон тамхиар хэд хэдэн удаа түлэхдээ "KJS" гэх тэмдгийг үлдээсэн юм.

Тэр намайг хэн гэдгийг мэдэхгүй байж том том дугараад байсан болохоор нь л ухааруулах гэж байгаа миний төлөвлөгөө.

Маргааш нь би юу ч болоогүй мэт босон цайгаа уучихаад Жунин бууж ирэхэд нь би Чанёолд юу хийсэн тухайгаа хэлтэл

: Чи арай хөнгөдүүлчихсэн бололтой. Анхны удаа юм чинь яахав хөнгөн байхад болох л юм. Дараагийн удаа намайг заавал дуудна шүү. Гээд цайгаа уучихаав яваад өгөв. Би түүнийг эргэхээр очиж харахад тарианы үйлчилгээ одоо болтол гараагүй бололтой унтаж л байлаа.

Сургууль дээр ирээд шууд багшийн өрөөг зүглэж түүнийг өвдсөн гэж худал хэлэн 2 хоногийн чөлөө авчихлаа. Өнөөдөр сэтгэл санаа үнэхээр сайхан байх чинь ээ. Цайны цагаар манай хэд надаас Чанёолыг асууж шалгаах бүрд нь худлаа ярисаар өнгөрөөв.

Орой тарчихаад өөрөө өөртөө цаг гарган дураараа өнгөрөөв. Клуб орж жаахан бүжиглээд амжив. Уугаагүй болохоор машинаа унаад гэртээ ирлээ. Өнөөдөр ерөөсөө Чанёолыг сулламаар санагдан нөгөө харанхуй өрөөлүүгээ ороход тэр сэрүүн байсан бөгөөд надруу гайхсан эсвэл үзэн ядсан, айсан харцаар ширтлээ. Би түүнрүү нэг цэхэлзэж харчихаад

: Гайхаж байгаа биз дээ Пак Чанёол. Намайг дээрэлхэх хэрэггүй гэдгийг хэлэх гэсэн юм. Чам шиг юм намайг дөнгөчих чансаа байхгүй л дээ. Зүгээр л надаас айж яв. Надтай зууралдаад байх юм бол чамайг цэвэрхээн дуусгачиж чадна шүү. Гэхдээ гэр бүлийнхээ бизнесийн төлөө бол чамтай эв найрамдалтай байх хэрэгтэй. Чи аятайхан байвал би аятайхан байна. Чамайг цааш нь харуулдгүй юм аа гэхэд тамлана шүү. Мэдээж хүнд хэлэх хэрэггүй. Гэх үгсийг хэлээд түүнийг сандалтай нь чирээд өрөөнд нь оруулан гарт нь нэг хутга бариулж хаячихаад гарлаа. Өөрөө тайлчих л байлгүй.

Өглөө нь өрөөнд нь ороод нилээн хэдэн шархны тос наалт шидэж өгөөд өнөөдөр чи сургуульдаа очих шаардлаггүй наадхаа эмчилвэл эмчил чиний л дур...






Ziaa mnai Jisoo c bas nileen evgui gar bgaa biz.

Two faced|COMPLETEDWhere stories live. Discover now