Бид гадаад биш дотооддоо олон хоногоор аялахаар болсон юм. Жэжү рүү 21 хоногоор явах болохоор бэлдэх зүйлс ч ихтэй байлаа. Яг 7 хоногийн дараа аялалдаа гарна.Жүнмён аялалын кэмп, Чанёол Сэхүн Бэкхён нар машинуудаа зохицуулж, ах бид 2 ачаагаа, Марк Жэхён хоёр нислэгийн тийз, үлдсэн нь хоол ундаа хариуцахаар болсон. 11 хүний ачаа асар их тул тусад нь бага оврийн ачааны машинаар зөөхөөр болсон. 1 хүн дунджаар 2 чимодантай явна байх тэгэхээр 22 чимодан.
Бид тус тусынхаа хариуцсан ажлуудаа хийж, өөр өөрсдийнхөө ачааг ч бэлдсээр 7 хоног маш завгүй өнгөрөв. Аялалд гарахын өмнөх өдөр ах бид 2 захиалсан ачааны машинаараа тэдний гэрлүү явуулсаар ачааг нь цуглуулж шууд ачааны нислэгээр түрүүлээд явуулчихлаа.
Өнөөдөр 1 цагаас нислэгтэй тул тэр болтол жаахан уйдаад байсан болохоор Маркийг гэртээ дуудчихсан. Ах бид 3 гэрт кино үзэж playstation тоглосоор байж байтал нөгөө хэд ирчихлээ. Бүгд бие биенийгээ бүртгээд машинууддаа хуваагдаж суугаад онгоцний буудал дээр ирээд шууд нисцгээв.
Жэжү-д буугаад шууд Жүнмёны захиалсан кэмпрүү явцгаалаа.
Эндэх үнэхээр гайхалтай. Далайн эрэг ойрхон харагдах байрлалтай газар байлаа. Үүнээс харахад түүний мэдрэмжтэй нь харагдаж байв. 1 том 4 давхар байшин бөгөөд энд тэр чигээрээ бид байрлах юм. Хамгийн сайхан нь бүх өрөө нь тагтай ба энэхүү байшин нь өөрийн гэсэн саун, усан сан, караоке мөн бяцхан кино театр байсан нь биднийг гайхшруулж байсан юм. Олон хононо гэхэд үнэхээр тухтай газар.
Өөрийнхөө нэрийг хаалган дээрээ хадсан өрөөнд ороход хэдийнэ миний ачаа бэлэн байлаа. Бүгдийг нь гаргаж цэгцэлчихээд өрөөнөөс гаран тэдэн дээр очиход тэд ч бас ачаа тээшээ цэгцэлж дуусцгаасан байсан бөгөөл Жэхён:
:Бүгдээрээ далай руу явцгаах уу?
: тэгье
:яг бодож байсан юм.
: манай жэхён мэдрэмжтэй шүү гэсээр бид далай руу хөдөллөө. Хөдөллөө ч гэж ойрхон болохоор үнэхээр амар. Ус бол миний айдаг 2 зүйлийн нэг юм. Харин нөгөөх нь гал. Далайтай кино ч үзэж чаддаггүй гээд боддоо. Юу болсон бэ гэхээр ах бид 2 бага байхад ах усанд живээд түүнийг аварч чадахгүй би арай гэж хүн дуудаж ахыг аварсан боловч түүний зүрх 1 минут хэртэй зогсож буцаан амь орж байсан юм. Харин тэр жилдээ манайд гал гарч тэр тусмаа миний өрөө байдаг давхарт илүү гал асч би түлэгдэж байсан. Гэхдээ хүний нүдэнд сорив нь харагдахааргүй газарт байдаг. Энэ л миний хамгийн том сул тал байх.
Би усанд орохгүй далайн эргээр элсэн дээр алхална. Тэд усан дотор тоглоцгооно. Аргагүй биз гэр бүлийнхэн нь том болчихсон гэж боддог ч бид чинь ахлах сургуулийн хүүхдүүд ердөө л биеэ даачихсан төдий.
Жундэг Чанёол өргөөд усруу шидэх нь харагдана. Үнэхээр инээдтэй. Жунин ч усруу орохгүйхэн шиг л наанаас тоглоод л. Марк хажууд ирж суун яриа өднө. Тэр үүнийг мэддэг ч ахын найзууд мэдэхгүй. Энэ дунд ах бид 3 л мэдэж байгаа нь юм байна. Бид элдвийг ярилцаад сууж байх зуур Чанёол нааш ирж байлаа. Тэр надаас
: яа Жисүү усанд орохгүй юм уу? Хөгжилтэй ш дээ. Алив орцгооё гээд гарнаас хөтлөөд чирэх гэтэл Марк
: Хөөе түүний гарыг тавь!!!
: Яагаад байгаа юм Жисүү ганцхан чинийх болчихоо юу?
: Аятайхан хэлж байгаа дээр минь тавь гэж байна шүү
:яа Пак Чанёол чи намайг өвтгөөд байна хэмээн салж ядан хэлэхэд Марк түүний цохиод унагачихав.
hhh yu c bolood bgm kk
YOU ARE READING
Two faced|COMPLETED
Short Story"сайн найз" гэх нэр "Хайртай хүн" болон хувирах үед ахын минь "найз" миний "нөхөр" болчихно гэж хэн санахвээдээ. Эсвэл би хүн хайрлах эрхгүй байсан гэж үү?