Сүйн ёслол

341 29 1
                                    

Хүн нэг удаа итгэлийг нь алдсан хүнд ахиж итгэддэггүй юм гэсэн.


Аль хэдийнэ тэр өдрөөд хойш 1 сар өнгөрчихлөө. Өнөөдөр сүй тавих ёслолтой. Би Чанёолтой ер нь хоёулахнаа огт уулзаагүй ээ. Түүнтэй хамт баймааргүй байна. Нэг бол ахтай хамт эсвэл squad аараа уулзна. Нээрээ Марк манай squad-аас гарчихсан. Яг ч гарсан гэж өөрийн биеэр хэлээгүй ч гэсэн. Анги дээр зөвхөн Жэхёнтой ярилцаж, цайны цагаар бидэнтэй хамт суухгүй ангийн бусад хүүхдүүдтэй хооллодог. Ингэхийг мэдсэн бол эхлүүлдэггүй байж. Хэтэрий сэтгэл хөдлөлөөрөө хандчихаж...


Чанёолын ээж болон Чанёолтой нилээн хэдэн удаа дэлгүүр хэссэн. Сүйн ёслолд зориулж... Ерөнхийдөө миний хадам ээж, сүйт залуутай хамт гэж хэдэх ёстой байх. Тэд сонсвол хилэгнэнэ.

Сүйн ёслол дээр Чанёол миний ядам хуруунд сүйн бөгжийг зүүлгэж өгснөөр албан ёсоор сүйн ёслолын арга хэмжээ эхэллээ. Ихэвчлэн томчууд ирсэн бөгөөд тэдний хүүхдүүд ирсэн байлаа. Манай squad ирчихсэн байх бөгөөд сургууль дээр хэд хэд харж байсан хүүхдүүд харагдав. Зарим нэг хүмүүстэй очиж мэнд мэдчихээд нөгөө хэдтэй очиж нийллээ.

: Ваа ингээд та хоёр нэг гэрт амьдарна гэсэн үг үү?

: Маркын сэтгэл их шархалсан байх даа.

: Тийм шүү. Найз охин нь найзтай нь жжан

: Хөөе тэглээ ч энэ чинь албаны сүй шүү. Бид хоёр ямар бие биедээ сайн биш. Тийм биздээ Чанёолаа

: кхмм я-яахав тийм л дээ.

: Энд үнэхээр уйтгартай юм.

: Аргагүй ш д

: Уг нь үргэлжлүүлмээр байгаа ч бүгд аав ээжтэйгээ ирсэн болохоор яалтачгүй юмаа.

Бид сүйн ёслол дуусах үед салцгаав. Харин би өнөөдөр шууд Чанёолын гэрт очиж хонох ёстой юм гэсэн. Тэр айлын ёс гэх үү дээ. Би өмнө нь тэднийд очиж байсан л даа. Харин одоо бэрийн хувиар очиж байна гэхээр айж байна.

Бид тэднийд одоо орйон хоол идэх гэж байна. Бүр биеэ барьсаар байгаад олигтой ч идэж чадсангүй. Ээж намайг гоёлын даашинз өмсүүлэхийн тулд 5 хоног дэглэм бариулсан. Өндөр болоод ч тэр үү бага зэрэг том биетэй харагдаад байдаг юм.

Гэдсээ илсээр Чанёолын өрөөлүү орлоо. Бид 2 хамт байхаараа эвгүй уур амьсгалтай болчих юм.

: Хөөе Чанёол нэгэнт л хамт амьдрах юм чинь одоо бүгдийг мартацгаая. Би ийм уур амьсгалд олон жил байж чадахгүй шүү. Өмнө нь байдаг байсан шигээ л бай

: За ойлголоо гэсээр чих нь дэлдийж ирээд л баялаж байв. Түрүүнээс хойш ардуураа нуугаад байсан шоколадтай сүүгээ гаргаж өгөв. Би шууд авч уугаад

: Одоо найрамдсан юм чинь хоол захиалаад өг.

: Чамайг биеэ бариад юм идэж чадаагүйг чинь мэдсэн болохоор аль хэдийнэ хоол захиалчихсан. Зөндөө ихийг.

: Ааххх ашгүй дээ. Хуучны Чанёол мөн байх шив. Намайг гахай нохой шиг хоолоор шахдаг.

: Хоол үүдэнд ирчихэж гэнээ би аваад ирье.


Бид 2 ёстой л гахай нохой шиг идлээдээ. Цаг угаасаа нилээн орой болчихсон байсан тул унтахаар болж бид 2 ээлжлэн шүршүүрт орцгоогоод би түүний орон дээр Чанёол газар унтахаар боллоо.


Чанёол цаашдаа өнөөдрийнх шигээ сайхан ааштай байдаг бол сайхан байхгүй юу. Үүнээс цааш тэнгэр мэдэг.

Two faced|COMPLETEDWhere stories live. Discover now