Чанёолыг цохиж унагаасны дараа бүгд цуглачихав. Юун тэр сайхан баяр хөөртэй байсан уур амьсгал. Би анх удаа Маркыг ийм их ууртай байхыг нь харсан тул гайхах айх хоёр зэрэгцэж байлаа. Маркыг ахиад гар далайх үед нь амжиж гарнаас нь атгаад:
: Марк боль гуйя
гэж арай ядан хэлээд дуусаагүй байхад минь миний гараас хөтлөөд кэмп рүү алхаж эхлэх нь тэр. Хойш эргэн харахад ах ч бас ялимгүй уурласан байх бөгөөд Чанёолруу үхлийн харц шидэж байхыг нь олж харсан юм. Харин бусад нь юу ч мэдэхгүй тул гайхсан харцнууд л байв.
Чанёолын талаас:
Муу новш намхан юм байж овоо хүчтэй юм гээч. Зөрүүлэн цохих хүсэл байсан ч Жунины дэргэд аятайхан байх хэрэгтэй болохоор үнэхээр их тэвчлээ. Хэрэв Жунины итгэлийг алдах юм бол Жисүүг өөрийн болгох талаар бодоод ч хэрэггүй болно. Өмнөх хэрэг минь намжаад удаагүй байна Пак Чанёол тэсэх хэрэгтэй хэмээн өөрийгөө зоригжуулаад авав.
Газар сууж байх зуур Жунин хүрч ирээд намайг заамдаад авав. Тэгэхэд нь би шууд болиулах гэж гарыг нь зуурахад түүний нүдэнд уур хилэн тодорч байсан юм. Би түүний энэ харцыг мэднэ. Тэр ийм үедээ хамгийн аюултай болчихдог. Үүнийг бүгд мэддэг тул салгах гэж яарсангүй холдоцгооно. Жунин
: новш минь яасан гайгүй харьцаад байхаар чинь өмнөх хэргийг чинь мартана гэж санаа юу? Одоо байтлаа дүүг минь усанд живүүлж алахыг хүсжээ дээ? мм? Одооноос миний энэ 2 нүд чиний юу хийх байхыг чинь үргэлж ажиглана гэж сануулах аятай хэлчихээд Жисүүгийн араас яваад өгөв.
Маркын талаас:
Миний хайртай охинг аюулд унагах шахсан тул уураа барьж дийлсэнгүй. Үнэндээ энэ төрхөө Жисүүд харуулхыг хүсдэггүй байсан юмсан. Энэ дэлхий дээрх миний хамгийн их үзэн яддаг хүн Пак Чанёол болж байх шиг байна.
Жисүүг 1 давхрын том өрөөны буйдан дээр суулгачихаад түүний дуртай шоколадтай сүүг хайж олон задлаад түүнд өглөө. Би түүнээс уучлалт гуйхад
: Үгүй дээ. Чиний буруу огт байхгүй. Харин ч чамайг түүнийг цохиж өгсөнд баярлаж байна.
: Яагаад?
: Зүгээр л. Би хангалттай тэвчдэг шүү дээ. Уг нь хангалттай түүний цохих хүчтэй боловч ахын найзын хувиар гар хүрдэггүй юм. Нэг ёсны хүн чанар зулгаадаг гэх үү дээ.
Жисүүгийн талаас:
Ийм зүйл болсон ч нэгэнт л аялалаар явж байж энэ зэргийг тоохгүй орхиж чангаар " Бүгдээрээ үдэшлэг хийцгээе" гэхэд ах Марк 2 эвэртэй туулай харсан байдалтай байхад нь
: Хөөе яав. Яасан аймар хардаг юм. Энэ байшингийн усан сангийн дэргэд үдэшлэг хийхэд яг тохирох юм байна лээ.
: Тэгэх үү?
:Сайхан санаа байна
: Дэээбааак
: за тэгэхээр орой 8 цагт үдэшлэг эхэлнэ. Эрэгтэйчүүд бүгд дан шорттой харин ганц эмэгтэй болох би биеийн тамирын хослолтой оролцох болно. Дүрэм биелүүлээгүй тохиолдолд торгуультай гэдгийг анхаарна уу. Кёнсүү, Жэхён, Жундэ, Бэкхён нар мах шарна шүү. Бусад нь өөрсдөө мэдээд ажлаа хуваарилаад авцгаа. Ойлгосон бол тарцгаа
Би зүгээр тэдний хэн нь том булчинтай вэ гэдгийг харахыг хүссэн юм хха.
YOU ARE READING
Two faced|COMPLETED
Short Story"сайн найз" гэх нэр "Хайртай хүн" болон хувирах үед ахын минь "найз" миний "нөхөр" болчихно гэж хэн санахвээдээ. Эсвэл би хүн хайрлах эрхгүй байсан гэж үү?