Төгсгөл

471 29 2
                                    

Дугтуй дотор нэгэн захидал байсан бөгөөд

" Чамайг өөрийн болгохыг хүссэн ч чадахгүй гэдгээ ойлгосон. Чиний Маркд хайртай, зугтах тухай чинь хүртэл мэднэ. Би та хоёр саад болохгүй ээ. Хэрвээ би та хоёрын зугтах шалтгаан чинь бол хэрэггүй ээ. Би өөрөө зугтаж байна. Компаний тал дээр санаа зовох асуудал байхгүй болохоор санаа бүү зов. Би аав ээжтэй яриад зохицуулсан харин сүйгээ цуцлуулахын тулд наана чинь байгаа баримт дээр гарын үсгээ зураад манай гэрлүү шуудангаар явуулахад болно. Үнэндээ өнгөрсөн хугацаанд ч тэр одоо ч тэр би чамд хайртай хэвээр шүү. Зүгээр л зожиг өссөн болохоор этэрхий хатуу хандаад чамайг өөрөөсөө холдуулчихаж. Чи л аз жаргалтай байвал хэнтэй ч байсан би зөвшөөрнөө. Хайртай шүү Ёоригоос."

Харин одоо би айж байна. 2 сарын хугацаанд Чанёолд дасчихсан байхвий гэдгээс. Миний үнэн сэтгэл аль нь юм бол Чанёол уу? Марк уу? Ямартай ч үүнийг мэдэхийн тулд Марктай уулзах хэрэгтэй бололтой.

Бид нөгөө кафедаа уулзлаа. Тэр ч намайг тэвэрч би зөрүүлэн тэвэрсэн юм. Харин энэ тэврэлт надад ямар нэгэн мэдрэмжийг төрүүлсэнгүй. Миний айж байсан зүйл биелэлээ олж байна уу?

: Өдөр явуулсан захиаг авсан уу?

: Тийм ээ.

: Чи нэг л өөр байна. Чамаас хайр мэдрэгдэхгүй байна.

: Би өөрөө хүртэл гайхаад байна.

: Чи Чанёолд хайртай болчихсон юм уу?

: Мэдэхгүй ээ. Биш ээ тийм ээ би түүнд хайртай болчихож одоо надад тэр л бодогдоод байна. Намайг уучлаарай.

: "Новш" гэж аманддаа бувтнах нь надад хангалттай сонсогдож байлаа. Би шууд л гараад явлаа. Энэ кафед бидний хар бараан, жаргалтай гээд бүхий л дурсамж хадгалагдан үлджээ.

Би шууд Чанёолын байж болох нэг л газар байдаг түүнлүү хурдаа нэмэн давхилаа. Тэр газар нь Ах тэгээд найзууд нь байнга очдог жижигхэн бэлтгэлийн өрөө. Тэр гунигтай байх үедээ тэнд гитар тоглож уйлдаг гэдгийг нь ахаасаа сонсоод тэр үедээ инээгээд өнгөрч билээ. Харин ингээд хэрэг болно гэж хэн бодохов.

Би машинаа тавиад шууд тэрхүү барилгаруу гүйн орлоо. Дээш шатаар өгсөн 5 давхарт ирээд нэг хаалга харагдан шууд түлхээд ороход бүдэг гэрлийн дор ахын хэлсэнчлэн гитар бариад уйлчихсан сууж байлаа. Би шууд гүйж очин тэврээд, нулимсыг нь арчингаа " Ёори Би чамд хайртай" гээд бидний уруул хоорондоо нийллээ. Ёори " Бүхий л цаг хугацааны туршид би чамд хайртай байсан"

Чанёол бид хоёр энэ удаад албан шахалтаар биш жинхэнэ сэтгэлээрээ нэг гэрт орж байгаа юм. Ёори буцаад эд зүйлсээ авчруулж хамтдаа амьдарч мөн гэрлэлтийнхээ тухай ярилцах болов.

"Эмэгтэй хүн гэдэг дасаж дурладаг юм."

Бид энэ тухайгаа эхлээд найзууддаа дуулгав. Жунинтай харин тусад нь ярилцлаа.

: Чи итгэлтэй байна уу? Тэр чамд өмнө нь юу хийлээ дээ.

: Ах аа хүн өөрчлөгддөг юм. Би хэзээ ч өөртөө ийм их итгэлтэй байж үзсэнгүй. Өнгөрсөн зүйл өнгөрсөндөө л үлдэг. Бидэнд одоо хамтдаа бүтээлцэх ирээдүй байна.

: Тэгвэл ах нь оролцоод яахав. Дүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд би оролцох эрхгүй шүү дээ. Чамайг нэг шийдсэн бол яадгийг би мэднээ. Би итгэж байна.

: Баярлалаа ахаа.

5 сарын дараа

Чанёол бид хоёр өнөөдөр хуримаа хийж байгаа нь энэ. Найзуудын хүрээлэлд л хийхээр болсон бөгөөд албан гэрлэлт биш болохоор элдэв захиралуудыг урихгүй байхаар эцэг эхчүүдтэйгээ тохиролцсон юм. Хоёр талын эцэг эхчүүд бүр биднээс илүү баяртай байгаа гээл бод.

Тэрхүү өдрөөс хойш Марктай холбоо бариагүй. Хальт сонсоход Канадруу явсан гэсэн. Тэр миний амьдралд байх ёсгүй хүн байсан юм байлгүй. Бидний хуримын ёслол талдаа орсон байх бөгөөд нэг буланд зогсоод дарс шимээд зогсож байхад Чанёол ирээд

: Хайрт минь гэсээр хананд шахаад үнсээд эхлэв. Би чихнээс нь нэг зулгаагаад

: Хөөе муу дэлдэн бацаан минь хуримын үйл ажиллагаа дээрээ амьтны доог болох гээ юу? Жоохон л ил газар байсан бол бүх хүн биднийг харчих байлаа.

: Энэ чинь тэглээч бидний хурим шүү дээ. Яадгийн хаана ч чамайг үнсэнэ за юу. гээд чихээ нэг дэлдийлгэж аваад яваад өглөө. Түүний нэг илүү зан нь "үнсэх". Би нялуун зүйлд дургүй гэж хэлж байсан шүү дээ. Гэтэл тэр бүр байнга хаана ч байсан үнсдэг гээд л бод. Би ч бүр дасаж байна даа.

Сургуулиа саяхан төгсчихсөн тэгээд намар бид хоёр хамтдаа Англид сурах гээд өргөдлөө явуулчихсан байгаа. Бал сарын аялалаар явж ирээд гэртээ хэд хоног ядаргаагаа тайлахаар сайхан хэвтэж байхад нөгөө балай нялуун амьтан чинь орж ирээд ноолоод эхлэхээр нь том хатуу дэрээр нэг чанга цохиход үхэтхийн газар уналаа. Заза тоглосийн хаха. Өөдөөс харин дайраад байдаг шүү муу дэлдэн чинь.






























Заа ийнхүү миний алдаа дутагдал ихтэй богино бичвэр минь дуусч байна. Хэдий бага уншигчтай хэдий ч нэг сэтгэгдэлээс маш их урам зорим авдаг байсан болохоор үргэлж сэтгэгдэлээ илэрхийлдэг байсан хүмүүстээ баярлалаа.





Chimeg_o

Two faced|COMPLETEDWhere stories live. Discover now