Аялалд явцгаах уу?

449 39 1
                                    

:Үнэндээ би Чанёолын өмнөөс гэмшээд байх юм. Яг яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй байна. Таны хэлдэгээр тэр үед миний ч бас буруу байсан юм шиг байна. Яах уу ах аа.

: Чи түүнтэй ярилцаж үзэх хэрэгтэй. Энэ л хамгийн зөв зам нь байх. Би ч чамд зөвлөж чадахгүй ч чадлаараа туслах болно гээд духан дээр минь үнсэв.

Тэр шөнө л би ахтайгаа анх удаа чин сэтгэлээсээ ярилцаж, дотно, дулаан мэдрэмжийг мэдэрч чадсан юм. Түүнээс хойш ах бид 2-н харилцаанд өөрчлөлт орж эхлэсэн. Тэр Марк Жэхён 2-г ч элдэвээр хэлэхгүй байгаа. Солонгост  ирсэний дараагаар бид сургууль дээр нэг ширээнд сууж хооллодог болсон.

Тэднийхэн буюу Жүнмён, Минсок, Бэкхён, Кёнсүү, Жундэ, Чанёол, ах тэгээд Сэүн нийлээд 8. Харин манайхан гэвэл би, Марк, Жэхён. Бид нийлж суувал 11 хүн гэхээр үнэхээр асар том харагддаг юм байна лээ. Хамгийн аймар нь 10 эрэгтэйн дундах нэг эмэгтэй. Зарим хүмүүст эвгүй ч юм уу онцгүй харагдах байх л даа. Гэхдээ надад тэр хамаагүй. Угаасаа багаасаа ахтай зодолдож бага зэрэг эршүүд өсчихсөн.

Бид хооллож байх зуур Кёнсүү

: Нээрээ бүгдээрээ дараа 7 хоногоос амралт эхлэх юм чинь амралтанд явах уу? Эсвэл гадаад руу ч юмуу? Юу гэж бодож байна? 

Ахын найзууд бүгд зөвшөөрч би ч мөн зөвшөөрөв. Харин Марк Жэхён 2 надруу нэг л асуулт эрсэн харцаар хараад байхаар нь

:Та 2 явмааргүй байгаа юм уу? гэхэд Марк

: Үгүй л дээ. Биднийг явахыг зөвшөөрөх юм уу? гэх асуултанд бүгд инээлдэн Жундэ

: Одоо бид найзууд биш билүү? Хха гэсээр инээж гарав. Энийг сунжруулан Жүнмён

: Тийм шүү. Одоо бид 11 гишүүнтэй SQUAD болцгоосон шүү дээ.

:За тэгвэл аялалын талаар хэнийд очиж ярилцацгаах уу? гэхэд Жэхён

: Маркийнд очьё. Тэднийх үнэхээр том шүү. Тэглээч үйлчлэгч нар нь үнэхээр амттай хоол хийдэг.

: За тэгвэл өнөө орой 18 цагт Маркийнд уулзацгаая. Марк чи гэрийн хаягаа явуулчихаарай.

: За


**********************************************************************************************



Орой бүгд цугларч Маркийнд ороход тэд бүгд алмайрч байлаа. Учир нь тэд түүнийг тийм ч баян биш айлынх байх гэж бодсон байх. Тэднийх үнэхээр их хөрөнгөтэй. Эцэг эх нь Канадад бизнес эрхэлдэг бөгөөд тэр нь нилээн амжилттай яваа аж.

Ахын найзууд тэдний гэрийг үзэж байх явцдаа нэг өрөөнд ороход студи байлаа. Мөн маш олон гитарны цуглуулга. Чанёол нэгийг нь барьж аваад

: ваа Марк чи гитар тоглодог байснаа яагаад хэлээгүй юм бэ? гэхэд нь би

: Хөөе Пак Чанёол чамд хэлэх албатай юу

: Хөөе Жисүү боль гэх ахын дуунаар үргэлжлэх гэж байсан хэрүүл өндөрлөв.

Эхлээд бид хоол идчихээд тэдний зочны өрөөнд тойрч сууцгаалаа.

:Хаашаа явах уу?

: Гадаад гэвэл олуулаа болохоор дэмий биш үү?

: За юу гэждээ. Ихэнх нь эрэгтэй ганц эмэгтэйгээ хамгаалаал явахад болно.

: Хөөе би чамд нэг муу өөрийгөө хамгаалж чадахгүй маягтай охин шиг харагдаж байна уу?

: За уучлаарай Жисүү чамайг тулааны урлагаар хичээллэдгийг мартчиж.

:Жисүү өнгөрсөн жил Сэүний хамрыг хугалаа биздээ хха.

: Дуугай бай.

: Наа чинь өөрөө намайг өдөөд байсан юм.

Ийнхүү ярилцаж ч гэх юм уу хэрэлдэж ч гэх юмуу эцэст нь нэг газар луу явахаар боллоо.












Two faced|COMPLETEDWhere stories live. Discover now