Шинэхэн хос

387 37 1
                                    

Ах миний араас орж ирэхэд нь би тэврээд цурхиртлаа уйлж гарлаа. Өөрийгөө ийм сул дорой болчихно гэж хэзээ ч бодож байгаагүй минь улам л уйлахад хүргэнэ. Үнэндээ би Чанёолын хаана юу хийж байсанг нь мэднэ. Надад ядаж ганц удаа ч болов үнэнээ хэлээсэй гэж хүссэн юм.

Хэсэг хугацаа өнгөрч би ч бага зэрэг тайвширч байлаа. Жунин өрөөнөөс гарсны дараахан Марк шоколадтай сүү барьчихсан орж ирлээ. Би ч үг дуугүй аваад ууж эхэллээ. Би түүний ярихыг хүлээн хэсэг ширтлээ. Тэр ам нээн

: Чанёолын хажууд байх хэцүү байна уу?

: Үгүй дээ

: Би чамайг мартаасай гэж хүсч байна

: Хэдийнэ тохиолдчихсон зүйлийг яаж мартах билээ дээ. Гэхдээ би түүнийг тийм ч их үзэн ядахгүй байгаа. Тэр дурсамж бага багаар сарниж байгаа ч үе үехэн санаанд буугаад байх юм. Цаанаасаа ингээд байхад би яахав дээ.

: Тэгвэл би тэр бүх дурсамжийг мартуулах шинэ дурсамж бий болгож өгье. Болох уу?

: Надтай хамт байна гэдэгт итгэлтэй байна уу?

: Хэзээ ч ийм их итгэлтэй байсангүй гэсээр түүний уруул миний духан дээр буув.

Би энэ мөчийг их хүлээдэг байлаа. Хэнд ч хэлж чадахгүй зөвхөн өөртөө л хадгалж, Жунинд хэлвэл дургүйцнэ гэж боддог байлаа. Харин одоо хэнд ч хамааралгүйгээр зөвхөн өөрөөрөө амьдраад үзмээр байна.

Марк миний гараас зөөлөн атгасаар өнөөх хөөрхөн инээмсэглэлээ гаргах үед нь би дэндүү жаргалтай байсан тул чин сэтгэлээсээ инээмсэглэсэн юм. Бид 2 үүр цайтал жижиг сажигийг ярилцсаар хэдий ядарч байсан ч нар мандахыг хармаар санагдаж манай өрөөний тагт дээр гарж суулаа.

Яг нар мандах мөчид Марк миний өөдөөс харж суугаад 2 гарнаас минь атган

: Энэ хорвоо дээр миний хайрладаг эмэгтэй болж өгсөнд үнэхээр баярлалаа. Энэ цаг мөчөөс эхлээд чи миний эмэгтэй гэсээр уруул дээр минь удаан бөгөөд зөөлнөөр үнсэв.





Аль хэдийнэ өглөө болж бид 2 хөтлөлцсөөр доош буулаа. Марк бид 2 нөгөө хэд дээрээ очиход Бэкхён

: ваав өнгөрсөн шөнө хэн нэгэн шинэ хос мэндэлсэн бололтой тийм үү?

: Хөөх та хоёрыг дотно харилцаатай гэж мэдэх ч ингээд үерхчихнэ гэж бодсонгүй шүү.

: Тэгвэл шинэ хосууддаа баяр хүргье үүүүүү

Жунин хүрч ирээд Маркд хандан

: Дүүд минь гар хүрээд үзээрэй ард нь 9 асаалттай танк байгааг мэдэж байгаа биздээ мм?

: За ах аа.

Чанёол ч юу дутхав нэг ёжтой инээснээ

: Хосууд сайхан харагдаж байна шүү.











Энэ аялал бидэнд хамт байх цаг хугацааг харамгүй олгож байлаа. Төгсөх ангид орхоосоо өмнө жаахан л илүү хамт байчихья. Түүнээс цааш Маркд гаргах цаг байхгүй болчихно шүү дээ. Зөвхөн одоо л ирээдүйгээ түр мартье.

---------------------------------------------------------------------------


Өнөөдөр бидний аялалын хамгийн сүүлийн өдөр 21 хоног урт хэрнээ хурдан өнгөрсөн юм шиг. Эсвэл хайртай хүн, найзууд, ах минь байсан болохоор тэр юм болов уу?

Бид энэ хугацаанд ялимгүй дотносч авав. Ялангуяа Чанёолтой. Энгийн найзуудын харилцааг тогтоож амжсан.

Маркын талаас

Энэ дэлхий дээр хэн хамгийн аз жаргалтай байна вэ гэвэл би түүний хамгийн түрүүнд хэлэх болно. Жисүүтэй хамт байхаар өөрийнхөө мэддэггүй олон талуудыг олж харсан. Миний мэддэг хатуу чанга төмөр нүүртэй Жисүү бол ердөө л баг байсан юм билээ.

Two faced|COMPLETEDWhere stories live. Discover now