Ашгүй Пак Чанёолыг айлгах төгс аргийг ангийнхаа нэг танхай охиноос 7 хоногийн турш судалж мэдэн олж авсан минь онож. Түүнийг айлгасанаас хойш хэдийнэ 1 сарын хугацаа өнгөрөөд байхад тэр чимээгүй байгаад л байна. Ахиад элдэв зүйл болох магадлалтай гээд нөгөө харанхуй өрөөгөө тохижуулж бас нойрсуулах тарилгийг хууль бус ч гэлээ нилээн эдийг олоод авчихсан. Гэхдээ ойрын хугацаанд хэрэг болохгүй бололтой. Жунинд бас тэр тарилганаас хэдийг өгчихсөн.
Одоо ердөө тавхан сар үлдлээ. Энэ бүгд хурдан дуусаасай гэж хүсэх минь ойрын өдрүүдэд улам ихээр оргилж байна. Маркыг "санаж" байна. Түүнгүй бүхий л цаг хугацаа маш удаан өнгөрч улам л тарчлаантай санагдсаар л. Хоёр нүүр гаргаж амьдрахаас залхаад эхэлчихлээ.
Өнөөдөр сургууль дээр уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг спортын өдөрлөг болж буй нь энэ. Нэг өдөр тусгайлан амардаг бөгөөд бүх хүүхэд оролцох ёстой. Хөл хөдөлгөөн ч их байлаа. Тэмцээнүүд хэдийнэ ар араасаа явагдаад эхэлсэн ба ихэнхи хүүхдүүд гадаа байрлах талбайд анхаарлаа хандуулах аж.
Би ч ус уух зорилготойгоор сургуульруу орж шүүгээнээс усаа гарган уугаад зогсож байх үед хэн нэгэн миний гарт нэг жижиг цаас атгуулчихаад явлаа. Гайхаад усаа буцаан хийгээд охидын ариун цэврийн өрөөнд орж уншлаа.
" Марк байна. Хайрт минь одоо таван сар л тэсчих би Канадад хэдийнэ өөрслийн байрлах байрыг захиалаад тохижуулж байгаа. Бусад зүйлийг ч гэсэн сайн бэлдэж байгаа болохоор чи минь битгий санаа зовоорой. Чамайгаа зовоож байгаадаа өөрийгөө зүхэж ханахгүй нь. Чамайг миний үнэрт дуртай байдаг болохоор өөрийнхөө хэрэглэдэг үнэртэнг цацсан байгаа. Бага хэдий ч үнэртэж тайтгараасай гэж хүсэж байна. Хайртай шүү Жисүү."
Үүнийг уншаад золтой л нулимс минь гарчихсангүй. Тэр цаасыг урагдтал нь үнэрлээд халаасандаа хийгээд гарлаа. Түүнийхээ үнэрийг үнэрлэсэн чинь сайхан болчихлоо.
Гэртээ ирээд тэр цаасыг гэртээ ил орхивол Чанёолыг олоод уншчихна гэж мэдэж байгаа тул өөрийн цоожтой шүүгээндээ хадгаллаа. Сэтгэл санаа ч сайхан байсан учраас дэлгүүр хэсэн шинэ зүйлс худалдаж авахаар шийдэн гэрээс гарав. Яг гарч байхад үүдэнд Чанёолтой таархад тэрээр уучихсан согтуу шахам байсан нь үнэрээё нь илт мэдэгдэж байсан юм. Надад угаасаа түүний юу хийх нь хамаагүй учир шууд зөрөн гарах гэтэл намайг өөдөөсөө харуулан үнсэж эхэллээ. Сүүлийнх гэсэн мэт түүний нүднээс нулимс урсах нь миний хацранд мэдрэгдэнэ. Би ч салах гэж яарсангүй...
Би гадуур нилээн их явсан тул ихэд оройтов. Хашаалуугаа ороход нүүлгэлтийн машин ирцэн эд зүйлс ачиж байлаа. Сайн ажаад харвал ихэнх нь Чанёолын эд зүйлс байгаа нь миний санааг зовооход хүргэв. Гэрлүүгээ гүйн ортол зочны өрөөний ширээн дээр нэг дугтуй байх бөгөөд Чанёолыг гэх бүх зүйлс үгүй болжээ. Чанёол ч тэр...
Тэрхүү дугтуйг задаллаа...
Neg heseg orood l manai bichver duusah neee.
YOU ARE READING
Two faced|COMPLETED
Short Story"сайн найз" гэх нэр "Хайртай хүн" болон хувирах үед ахын минь "найз" миний "нөхөр" болчихно гэж хэн санахвээдээ. Эсвэл би хүн хайрлах эрхгүй байсан гэж үү?