1 жилийн өмнө
:Чанёолаа би өлсөөд байна
:Чи 10 минутын өмнө бүтэн таваг хоол идэж дууссан биз дээ мм?
: Яа чи яасан мэдрэмжгүй юм бэ? Хүн шоколадтай сүү ууя гэдгээ гоёоор хэлэх гэж байхад. Хмм...
: Жисүү битгий уурла аа. Хайр нь явж шоколадтай сүү аваад ирье за. Тэр хүртэл кино үзэж байгаарай. Айж болохгүй шүү. Ямар нэг юм болвол шууд надруу залгаарай.
: Заа.
Чанёол бид 2 үерхээд яг 1 жил болж байгаа бөгөөд бид ойгоо тэмдэглэхээр болж өдөржингөө нэг өрөө хөлслөөд өөрсдийнхөөрөө хөгжилдсөн юм. Бидний өнөөдрийн болзоо энэ үзэж байгаа киногоор өндөрлөх учиртай.
Гэхдээ бидний үерхлийг Жунинаас өөр хэн ч мэдэхгүй. Тэдний найзуудад хэлэх юм бол сул амтайгынх нь уршигаар хэд аманд өртөнө шүү дээ. Тиймээс л бид нууцлахаар шийдсэн хэрэг.
Чанёол гарч яваад 1 цаг болж кино ч дуусчихлаа. Санаа зовсон гэхээсээ илүүтэйгээр гайхсандаа хэд хэдэн удаа залгасан боловч бүтэлгүйтсэн юм.
2 цаг өнгөрлөө
Цаг нилээн орой болсон тул уг өрөөнөөс гарахаас өөр аргагүй болсон. Гарахаасаа өмнө ахыг дуудчихаад өрөөнөөс гартал яг өрөөний үүдэнд хэн нэгэн аманд юм чихээд толгойд минь хар зүйл углачихсан. Хичнээн хашхирах гэж оролдсон ч чадсангүй. Тэр хүмүүс намайг ямарч байсан машинд суулгасан бөгөөд миний арьслуу нэг зүү орох шиг болж үүнээс хойш юу ч санахгүй байна. Бодвол ухаан алдуулдаг тариа байсан байх л даа.
Сэрэхэд би газар хэвтэж байсан ба хэн нэгэн нөгөөх хар зүйлийг авахад тэр хүн нь Пак Чанёол байлаа. Би ч итгэхийн аргагүй нөхцөл байдалд байсан болохоор уйлахаас өөр хийж чадах зүйл байсангүй. Намайг тийчлээд байх зуур тэр ирээд миний аман дахь зүйлийг авахав би шууд түүний нүүрлүү нулимж гарав. Тэр уурласангүй харин ч нүүрээ арччихаад инээж байв. Би
: Ч-Чи яаж??????
: Жисүү минь дээ Жисүү минь юун ч гэнэн хонгорхон юм бэ дээ. Намайг чамд тэгтлээ сайн гэж бодоо юу? Зүгээр л надад чамайг ашиглаад хаячихья гэсэн бодол төрсөн юм. Шалтгаан байхгүй "ЗҮГЭЭР" л. Хахахаха.
: Новш гэж чамд итгэдэг миний буруу байж...
: Тийм шүү тийм. Чи хэтэрхий итгэмтгий. Би яахав чамайг сул тавиад явуулчихье гэж бодсон ч чи надад ухаангүй дурлачихсан байсанг чинь ашиглаад тоглохоор шийдсэн л дээ. Чиний энэ сайхан бие дээр цус урсах хичнээн үзэсгэлэнтэй харагдах бол мм?
: М-Муу солиотой новш
: Чи нэг зүйлийг мартсан бололтой манай аав чинь мафийн толгойлогч. Тэгэхээр чамайг цэвэрхээн зохицуулчих чадалтай шүү. Намайг басамжилах хэрэггүй.
Би тэндээс хэрхэн гарсан тухай үнэхээр санахгүй байгаа юм. Тэр хүн Чанёол байсан тухай ах лав мэдэхгүй. Би эмнэлгээс гарах үед Чанёол цэцэг барьсаар ирсэн юм. Би түүний энэ өөртөө итгэлтэй занг нь гайхаж байлаа.
: Чи над дээр ямар нүүрээр ирж чадаж байнаа.
: Хонгор минь юу яриад байгаа юм. Би шоколадтай сүү авчихаад очиход хэн ч байгаагүй.
: Тэгвэл хэн намайг ийм болгосон юм бол? Чанёол аа?
: Чи арай намайг гэж бодоод байгаа юм биш биз? Чи яаж гарч ирснээ хүртэл мэдэхгүй байгаа биздээ? Хамгийн сүүлд надтай байсан болохоор л тэгж бодож байгаа байх. Би хэзээ ч чамд муу зүйл хийхгүй "Хайртай болохоор"
: Хоёулаа салцгаая
Yrunhiiduu Chayeol ih muu hun ym shig bgaaz?
YOU ARE READING
Two faced|COMPLETED
Nouvelles"сайн найз" гэх нэр "Хайртай хүн" болон хувирах үед ахын минь "найз" миний "нөхөр" болчихно гэж хэн санахвээдээ. Эсвэл би хүн хайрлах эрхгүй байсан гэж үү?