Марк бид 2 их сайн байгаа. Би түүнийг тийм нялуун халамжтай гэж төсөөлж ч байгаагүй. Надтай байхдаа жоохон хүүхэд шиг болчихыг нь яана. Тийм эгдүүтэй амьтанг хайрлахгүй байхын аргагүй биз ээ.
Өнөөдөр бидний 100 өдрийн ой. Би лав догдолж байна. Марк мартцан бол яана аа. Тэр гитар цуглуулдаг болохоор Японоос гитар захиалж авсан. Түүнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Миний өглөө ийм сайхан эхлэсэн учраас эрч хүчээр дүүрэн доош буухад аав ээж хоёр ажилдаа яваагүй буйдан дээр их л нухацтай царайлан сууцгааж байв. Би ч гайхсаао очиход аав
: Ийшээ суу
: Юу болсон юм? Хэлэх зүйл байгаа бололтой.
: Тийм ээ. Бид чамтай сүй тавиулах хүнийг олсон. Манай компаны хувьцаа унаж байна. Одоо л хэрэгтэй цаг нь гэж ээж бид хоёр чинь бодож байна.
: Гэхдээ та ахлах сургууль төгсөхөөр гэсэн биз дээ. Яагаад ах хүнтэй сууж болохгүй гэж.
: Ах чинь энэ компаны өв залгамжлагч шүү дээ. Тиймээс эрт хүнтэй сүй тавивал цаашдын нэр хүндэд нь нөлөөлнө. Шалтгааны хувьд хэлсэн шүү дээ. Өрсөлдөгч компаны өв залгамжлагчтай сүй тавивал бид энхийн гэрээ байгуулж болно. Нилээн нэр хүндтэй групп учраас бидэнд илүү сайн. Энэ үед ээж
: Чи өнөөдөр хичээлээ тарангуут чинь Кан жолоочыг явуулна. Их дэлгүүр дээр очоод миний сонгосон худалдааны зөвлөхөөр хувцасаа сонгуулна шүү.
: За ойлголоо.
Хөөх энэ цаг ийм хурдан ирэ байсан юм уу? Мэдсэн бол Маркын сэтгэлийг шархлуулахгүй байсан шүү дээ. Би одоо яаж хэлэх болж байна.
Яадаг ч байсан гитараа аваад ахаар сургуульруу хүргүүллээ. Ах төгсчихсөн болохоор жоохон муухай л байна. Ах надад амжилт хүсээд явлаа.
Үүдэнд Марктай таарахад нь би шууд гитараа өгөөд
: 100 өдрийн мэнд гээд хацар дээр нь үнслээ. Би үүнийг бидний сүүлийн үнсэлт гэдгийг хэнээс ч илүү мэднэ.
: Хөөх чи хэзээ үүнийг бэлдчихвээ. Энэ загвар яг миний сонирхол байна. Баярлалаа гээд уруул дээр минь үнсэхэд ингээд цаг хугацааг зогсоочихмоор санагдлаа. Тэгээд би чихэнд нь: Өнөөдөр хичээлээ тасалцгаая.
: Миний гүнж ч сахилаггүй болжээ. гээд хөтлөсөөр сургуулиас гарлаа. Марк гитараа машин дуудаад гэрлүүгээ явуулчихлаа.
Бид 2 захын дүүрэгт байдаг хүн багатай кафе луу орцгоов. Би үнэнийг хэлэх хэрэгтэй шүү дээ.
: Марк сайн сонс.
: Үнэхээр чухал бололтой.
: Өнөөдөр би сүй тавих хүнтэйгээ танилцана. Би үнэндээ айгаад байна. Чамаас өөр эр хүнтэй хамт баймааргүй байна.
: Тэгэхээр бид салах хэрэгтэй болох нь??
: Бид салахгүй бол хэн хэнд минь муу зүйл болж магадгүй. Би чамд муу зүйл тохиолдоосой гэж хүсэхгүй байна.
: Тэгвэл салцгаая.
: Чи яагаад байгаа юм? Чи шууд ингээд хэлчих хүн биш юмсан.
: Одоо чи надад хамааралгүй болж байгаа юм биш үү? Би тэгээд чиний хүссэнээр "салцгаая" л гэлээ.
: Бурхан минь... Чи надад хайргүй байсан хүн шиг л аашилж байна.
Үнэхээр их гомдож байсан тул захиалгаа ч авалгүй гарлаа. Хүний урманд Марк миний араас гарч ирсэнгүй. Би түүнээс тийм үгс хүсээгүй шүү дээ. Хүнд итгэлтгүй болж.
100 өдрийн ойгоороо салчихлаа
ta nar ter sui tawih hun n hen gej bodoj bna??
YOU ARE READING
Two faced|COMPLETED
Conto"сайн найз" гэх нэр "Хайртай хүн" болон хувирах үед ахын минь "найз" миний "нөхөр" болчихно гэж хэн санахвээдээ. Эсвэл би хүн хайрлах эрхгүй байсан гэж үү?