Итгэл?

481 38 2
                                    

Өглөө эрт нислэгтэй тул эрт босч үйлчлэгч эгчид хэлж өглөөний цайгаа бэлдүүлж байх зуур шүршүүрт орж Нью-Йорк хотын цаг агаарт тохируулж хувцасаа өмсөв. Намайг доош буухад хэн ч босоогүй байх бөгөөд нислэг болоход 2 цаг дутуу байсан болохоор ахын өрөөнд орж дуудахад сэрсэнгүй. Хөнжилийг нь сөхөж хаяад том дэрээр 2 удаа цохиулж байж л сэрлээ. Тэрээр цагаа харсан дариудаа орилоод босоод гүйгээд явчихав.

Бэкхён Чанёол 2-н унтаж буй өрөөнд ороход бас л унтаж байх бөгөөд ичих ч үгүй тэдний хөнжилийг нь сөхөж хаячихаад гараад явлаа.

Бид такси дуудаж үйлчлэгчдээр ачаагаа зөөлгөж дууссаны дараагаар онгоцны буудлыг зүгэллээ. Нисэх цаг ч болж онгоцонд ороход миний нэг талд Чанёол харин  нөгөө талд ах ба ахын цаана Бэкхён ах суухаар болсон байлаа.

Нилээн урт нислэг тул би ч Ipad-аа гаргаж ирэн шинэ хувцасны загвараа үргэлжлүүлэн зурж эхлэнэ. Чанёол харин үе үе надтай яриа өдөж тэр нь миний богино хариултуудаар өндөрлөж байлаа.

Басхүү тэрхэн хугацаанд Чанёол миний гаранд хүрэх гэж оролдоод байлаа "өмнөх шигээ".

:Яагаад байгаа юм? гэх миний цэхэлзсэн хүйтэн төрхтэй асуултын хариунд тэрээр давхраатай алаг нүдээ эргэлдүүлж байв. "Өмнө" нь би түүний энэ байдалд хайр хүрч эгдүүрдэг байсан бол одоо биш.

Онгоцноос буугаад л шууд онгоцонд авхуулсан зургаа Марк Жэхён 2 луу явуулахаар яарч утсандаа төвлөрч явлаа. Нэг мэдэхэд бид буудалд ирчихсэн байсан.

Ах намайг буудалд ирхээрээ айдаг болчихсонг минь гэнэт санав бололтой намайг гэнэт хөтлөв. Би ч энэ мэдрэмжнээсээ айж бушуухан ахаасаа зуураад авав. Ах бид 2 нэг өрөөнд орж нөгөө 2 ч бас хамт нэг өрөөнд орсон юм.

Их орой болсон тул бид 4 1 давхрын ресторанд хооллохоор болж хамтдаа бууцгаав. Хоолоо идэх зуур хэн ч үг дуугарахгүй байгаа нь өлссөний шинж бололтой. Харин би буудлын хаана ч явсан ахын гарнаас тавиагүй. Ахтай байхын хэрэг ингэж нэг юм гардаг юм байна.

Жунин ах яалтачгүй 00 орохоор болж би үүдэнд нь ганцаараа айсан шинжтэй хүлээнэ. Азаар ч гэх юм уу Бэкхён Чанёол 2 ирж Чанёолруу нэг цэхэлзчихээд би Бэкхён ахын гараас хөтлөөд авав. Утсанд чичирхийлэл мэдрэгдэж утсаа гарган харахад Марк байлаа. Бэкхён ах миний утсыг булааж аваад

: Чи түр ч гэсэн наад Марк гэдэг юмаа орхиж болохгүй юу?

: Танд ямар хамаатай гэж?

: Гуйя Жисүү бид хүний нутагт байна. Ах чинь чамд хайртай болохоор түүнээс холдуулхыг хүсдэг. Бид ч гэсэн. Бид чамд ямар ч муу юм хийхгүй шүүдээ.

: Юу гэнэ ээ. Муу зүйл хийхгүй гэсэн үү? Аль хэдийнэ ээ хийчихээгүй билүү? Танай энэ өндөр найз чинь. Түүнээс болоод л би ийм өвчтэй болчихсон. Намайг хангалттай тэвчиж байгаа гэж бодохгүй байна уу? Энэ үед миний хэнд ч харуулхыг хүсдэггүй "нулимс" минь урсаж байлаа. Яг энэ үед ах гарч ирж тааран тэр миний гараас атгаад тэвэрлээ. Ах "минь" намайг энгэртээ наагаад өрөөлүүгээ явцгаалаа. Өрөөнд орж ирээд ах

:Хонгор минь. Тэр тухай Бэкхён мэдэхгүй шүү дээ мм? Чиний хүслээр хэнд ч хэлээгүй. Харин одоо тайвшир Жисүү.

Би хангалттай их мэгшсэн учир гөлийгөөд сууж байсанд минь ах миний шүдийг угааж, нүүрийг минь цэвэрлэж, хувцсыг минь сольж өгөөд орон дээр намайг тэврээд хэвтлээ.

: Ах аа та үүнийг мэдэх үү? Намайг танд хайртай гэдгийг мм? Энэ хорвоо дээр би ААВ АХ гэсэн 2 эр хүнд л итгэж явдаг.

: Би ч гэсэн Жисүүдээ хайртай шүү дээ. Хэдий бид таарамжгүй байдаг ч гэсэн чиний хайр надад мэдрэгддэг. Тэр үеийн явдал надаас л болсон ганц дүүгээ хамгаалж чадаагүй арчаагзй байсанд минь уучлаарай.

: Хэрэггүй ээ ахаа. Битгий өөрийгөө буруутга. Би л харин Чанёолд хэтэрхий их итгэчихсэн байж.

: Ахдаа бүх зүйлээ ярьж болно шүү. Одоо ширүүн төрхтэй Ким Жунин Ким Жисүү биш энгийн даруухан Жунин Жисүү шиг ярилцацгаах уу?

: Ах аа би танд нэг юм хэлэх үү?









Two faced|COMPLETEDWhere stories live. Discover now