Эхлэл

2.6K 177 2
                                    


Тэр шөнө би бараг сая дахь удаагаа орон дотроо тийчлэн хөрвөөж байлаа. Унтаж чадахгүй байгаадаа бухимдаж дээш өндийн хана налан орон дээрээ суув. Толгойгоо хажуу тийш эргүүлэн харвал тайван амгалан унтах Сан минь угтана. Түүнийг харахад л миний нүүр аз жаргалтай хөнгөн инээмсэглэлээр гялалздаг.

Хэрвээ тэр шөнө түүний хаалганы өмнө ирээгүй байсан бол би одоо хаана байх байсан бол? Түүнд нууцаа хэлж зүрхлээгүй байсан бол би одоо хаана байх байсан вэ? Аюултай гэдгийг нь мэдсээр байж түүгээр өөртөө туслуулаагүй байсан бол бас л одоо хаана байх байсан бол оо? Би хэн нэгэн гэсэн тодотголд хамаарагдахгүй, эсвэл хамгийн муу нь магадгүй энэ орчлонд оршин тогтнож чадахгүй байх байсан биз.

Ахиад л гүн бодолд автаж орхижээ. Эдгээр бодлуудаасаа ангижрахын тулд толгойгоо хөнгөн сэгсэрлээ.

Миний хөдөлгөөнд сэрсэн бололтой Сан үл ялиг хөдлөөд гараа бэлхүүсэн дээр минь тавиад тэврэх нь тэр. 

"Буцаад хэвтээ!" хэмээн хагас унтаа тэр минь нойрмоглон бувтнав.

Би буцан доош хэвтээд түүний цээжин дээр толгойгоо тавихад тэр намайг өөртэйгөө улам ойртуулан чангаар тэвэрнэ.

"Би чамд хайртай." Тэр харамчхан гүн нойрондоо дийлдэгдэхийнхээ өмнө ийн шивнэх аж.

"Би ч гэсэн чамд хайртай, Чой Сан"


Нарана

"My sweet savior" ||ChoiSan ||CompleteWhere stories live. Discover now