Нэг

1.7K 164 4
                                    


Ахлах сургуулиа төгсөөд их сургуульд орсны дараа эрүүдэн шүүлт шиг энэ аймшигт орчин өөрчлөгдөнө гэж боддог байлаа. Гэвч үнэнтэй нүүр тулаад ирэх мөчдөө их сургууль яг адилхан газар гэдгийг олж мэдсэн юм. Эсвэл түүнээс ч дор байж магад.

Их сургуулийн урт хонгилоор алхахдаа би үргэлж бусад хүмүүсийн харцыг чадахаараа үл тоохыг хичээдэг. Намайг хэн болохыг мэддэг, гадаад төрхөөр минь шүүн ялгадаг хүмүүсийг бүгдийг нь үзэн ядна.

Үнэндээ бол би жирийн л нэг охин. Надаас хэн ч ямар нэгэн онцгой зүйл олж харж чадахгүй. Харин бусад охидоос ялгарах зүйл нь гэвэл би үргэлж ганцаараа байсаар ирсэн, хэзээ ч бусадтай ярилцаж байгаагүй. Найз нөхөдгүй, бүр бараг ангийнхантайгаа ч харьцаж байсан удаагүй. Магадгүй миний хоолойг сонсож чадах цор ганц үе нь намайг илтэл тавьж байхад л байх. Мөн миний дуугүй байдгаас болоод сургуулийн эхний долоо хоногт бүгд намайг хэлгүй гэдэгт итгэдэг байсан. 

Гэсэн хэдий ч амнаасаа авиа гаргадаггүй би олны анхаарлын төвд байсан юм. Сөүлийн хамгийн үнэтэй, шилдэг их сургуулийн нэгт тэтгэлгээр элсэн орж чадсан учраас шүү дээ. Хүн бүр намайг өөрсөдтэй нь эдийн засгийн бололцоогоороо ижил төвшнийх биш дорд гаралтай гэдгийг мэддэг атлаа хачирхалтай нууцлаг нэгэн гэж боддог. Тиймээс олон хүмүүс намайг сэжиглэсэн агаад сониучирхсан харцаар хардаг.

Энэ сургуульд надаас гадна анхаарал татсан өөр нэгэн өвөрмөц хүмүүс бол найман хөвгүүдээс бүрдсэн бүлэг. Тэд үнэхээр царайлаг, яг л загвар өмсөгчид шиг байдаг болохоор сургууль даяар ярихгүй байхын аргагүй алдартай. Тэднийг хонгилоор алхаж байхыг нь харвал улаан хивсний ёслолын эрхэм зочдыг харж байгаа юм шиг л мэдрэмж төрдөг. Бүгд л тэдэнд зам тавьж өгөөд гайхширч, биширсэн харцаар харна. Тэд бусад оюутнуудын хувьд бурхад л гэсэн үг. Мэдээж ялангуяа охидод. 

Хичээлийн дараа би ихэвчлэн, эсвэл магадгүй үргэлж очдог сургуулийн ард талын цэцэрлэгт хүрээлэнд байрладаг шат руу явсан юм. Завсарлагааны цагаа амар тайван, тав тухтай өнгөрөөх гэж тэнд суудаг. Шатан дээр ирээд дөнгөж суугаад байж байхад утас минь дуугарч, харин би дэлгэцэн дээрх нэрийг хараад санаа алдлаа.

"Сайн байна уу?" гэж уйтгартай нэг хөгөөр хэлнэ.

"Сайн, чи ч сайн биз дээ?" хэмээн ээж минь мэнд мэдчихээд үргэлжлүүлэн "Амьд байгаа юм бол гэр лүүгээ цөөн хэдэн минут утастахад яадаг юм?! Хайран цаг чинь үрэгдэх гээд байна уу?!"

"My sweet savior" ||ChoiSan ||CompleteWhere stories live. Discover now