Арван хоёр [The end]

1.1K 108 6
                                    


Түргэн тусламжийн машинд эмч нар Санд хүчилтөрөгчийн маск зүүлгэн цус алдалтыг зогсоох гэж яаралтай арга хэмжээг авч байх үед би түүний гарыг атгасаар залбирч байлаа. Түүний биеийн байдлын талаар тэдний ярих сонсогдох ч нэг ч үг миний толгойд орж өгөлгүй хөвөрч байв. Бодож чадах ганцхан зүйл минь миний буруугаас болж Сан үхэж байна гэх.

Эмнэлэгийн гадна ирж машинаас буухад би эмч, сувилагчдыг дагаж Санаас хором ч холдолгүй барилга руу орлоо. Үён машинаараа дагаж ирсэн бөгөөд дотогш орох үед найзынхаа дэргэд мөн гүйж иржээ. Бид аль болох Санаас холдохыг хүсээгүй ч сувилагч түүнийг хагалгаанд орох ёстой учир биднийг гадаа хүлээх хэрэгтэй гээд замыг маань хаачхав. Би түүнийг орхихоос татгалзсан ч Үён намайг татан зогсоох нь тэр.

Би хэсэг нааш цааш холхин эргэлдэж байхад Үён намайг албадан суулгалаа. Магадгүй би түүнийг илүү их түгшээж байсан байх. Суусан ч би сандарсандаа салганан хөлөө дээш доош нь чичрүүлэн урагшаа шал руу гөлөрч байв.

"Тэр зүгээр болно оо." Үён намайг тайвшруулах гэж мөрийг минь товшин ийн хэлнэ.

Үг дуугарах, тэр ч байтугай шалнаас харцаа ч салгаж толгойгоо дээш өргөх тэнхэл байсангүй. Айдас минь намайг ямар нэгэн зүйл хийвэл доторхыг минь юу ч үгүй болтол хэмхэлж хаях юм шиг санагдаж байв.

"Яваад өөрийгөө угаавал яаж байна?" хэмээн тэр зөөлөн хэлэв.

Би Саны цусаар будагдсан чичирхийлэх гараа хараад толгой дохиход Үён босоход минь тусална. Тэр намайг эмнэлгийн эмэгтэйчүүдийн угаалгын өрөө рүү хүргэж өгөн гадаа нь хүлээж байхаа хэлэхэд би хариу хэлэлгүй дотогш ороод хүчтэй ширүүн даралттай цацрах усан доор гараа байрлууллаа. Өөрийнхөө тусгалыг толиноос харсан нь алдаа болов. Түүний цус миний цамц, жинсэн өмдийг улаанаар буджээ. Би өөрөө ч мэдэлгүй уйлж эхэлж. Шингэн савангийн хайрцгийг хурдан хүчтэй шахсаар авч болох ихээхэн хэмжээг гар дээрээ халиулаад галзуу мэт гараа ширүүнээр дахин дахин үрж угаасаар байлаа.

"Гуйя, гуйя, гуйя." Уйлах үедээ амандаа хэлсээр "Гуйя, зүгээр болооч, гуйя, гуйя."

"Жэнн?" Үёны гаднаас орилох сонсогдоно. "Чи зүгээр үү?"

Би нүүрээ угаагаад усны цоргыг хаан өөрийгөө толинд дахин харлаа. Дараа нь гүнзгий амьсгаа аван угаалгын өрөөнөөс гарахад Үён санаа зовсон байдалтай над руу харж байв. Гарцаагүй тэр улаан нүдийг минь харсан, гэхдээ юу ч хэлээгүйд нь талархана. Тэр гараас минь атгаад намайг өнөөх сандал руу дахин хүргэж өглөө.

"My sweet savior" ||ChoiSan ||CompleteWhere stories live. Discover now