Арав

784 97 0
                                    


Хүчтэй байх ёстой гэж толгойдоо хэдэн мянган удаа давтсаар сургуулийн үүд рүү алхана. Бүхнийг эрсдэлд оруулж яасан ч болохгүй.

Урьд шөнө би Санаас ирэх бүх зурвасыг үл тоосон учир өглөө тэр миний бүх зүйл зүгээр эсэхийг асуухаар ​​намайг хайж ирнэ гэдгийг мэдэж байлаа. Яг л гадарласнаар тэнхимийн барилгын урд ирэхэд тэр намайг хүлээн зогсож байсан юм. Тэр намайг харангуутаа шуудхан над руу гүйж ирэв.

"Хээе, бүх зүйл зүгээр үү?" тэр санаа зовсон илт асуух ба "Чи миний зурвасуудад хариу өгөөгүй болохоор санаа зовж байлаа."

"Би зүгээр, харахгүй байна уу?" гэж би ширүүхэн хэлж орхиход миний хандлага түүнийг цочирдуулав бололтой.

Сан "Юу болсон бэ? Ямар нэг зүйл болоо юу?"

Би "Үнэндээ тийм. Би жаахан юм бодож байгаад нэг зүйлийг ойлгосон."

Сан "Юу ойлгосон гэж?"

Би "Би чамаас болж өвчилж байна."

Тэр над руу гайхаж, тээнэгэлзсэн байдалтай харж байв. "Юу?"

"Би намайг сонссон." Би итгэл төгс хэлнэ. "Чамаас болж өвчилж байна."

Одоо ч ойлгож чадахгүй байх тэр "Гэнэт гэсэн үг юм бэ?"

"Энэ нь би салмаар байна гэсэн үг, ойлгомжтой шүү дээ."

Түүний дуу чангаран "Яагаад? Өчигдрийг хүртэл бүх зүйл зүгээр байсан шүү дээ."

Эргэлзээ, гомдол бас өвдөлт түүнд мэдрэгдэж байв. Юу болоод байгааг ойлгож чадахгүй байгаа ч гэсэн.

"Ойлгохгүй байна гэж үү?" Жигших мэт миний хоолой. "Чиний найзуудын чамд үргэлж хэлж байсан үг зөв! Би чамаар зүгээр л уйдаагаа гаргаж байсан юм!"

Гэвч тэр толгойн сэгсрэн үгүйсгэхийг хичээнэ. "Энэ үнэн биш!"

"Угх хонгор минь, энэ үнэн." Би үл ялиг хөхрөх аядан "Чи надад дэндүү хурдан унаж тусчихсан. Энийг чинь харах ямар өрөвдмөөр байсан гээч. Гэхдээ чамаар ердөө зугаацаж байснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх."

"Ямар чөтгөр нь..." түүний үгийг таслан итгэлтэйн аргагүй хэлж орхилоо. "Би чамд хэзээ ч хайртай байгаагүй! Чамд огт буцааж хэлж байгаагүйд гайхах зүйл алга, тийм биз дээ?!"

Амнаас минь гарсан эдгээр үгсийн араас шууд харамсалд хучигдав. Гэвч нөхцөл байдал хяналтаас гарч, улаан шугамыг давсан байхад би үүнийг буцааж авч чадахааргүй боллоо. Саны царай гомдсоноос ууртай болж хувирчээ.

"My sweet savior" ||ChoiSan ||CompleteWhere stories live. Discover now