Ес

978 105 2
                                    


Гурван долоо хоног өнгөрч, Сан бид хоёр урьд өмнөхөөсөө илүү ойртож дотноссон. Бас надад дурласан гэдгээ хэлсэн тэр шөнийн дараагаас саяхныг хүртэл дахиж сэтгэлээ илчлээгүй. Үнэндээ тэр намайг хүчлэн байж хариу буцааж хэлээсэй гэж хүсээгүй болохоор хэлж зүрхлэхгүй байгаа нь мэдрэгдэж байсан юм. Тиймээс би түүний сайхан хоолойноос тэр үгийг дэндүү ихээр сонсохыг хүссэн учир дахиж хэлэхийг гуйсан, үр дүнд нь тэр надад байн байн хайртай гэж хэлж эхэлсэн.

Бид бага багаар залуустай ойр ойрхон зугаацаж эхэлсэн бөгөөд миний хувьд тэдэнтэй нэлээд ойр дотно болж чадсан нь сайн хэрэг. Одоо бол нэг нэгнээсээ ичиж, эвгүй санагдахааргүй болж, мөн түүнчлэн тэдэнтэй хамгийн дотны найзууд шиг хошигнодог болсон гээч. Энэ бүхэн дэндүү сайхан эрх чөлөөтэй санагдана.

"Бид зугаалгаар явах хэрэгтэй." Жуну нэг өдөр ийн санал тавилаа. "Бид удахгүй хэдэн өдөр амарна шүү дээ, тэр цагаа ашиглах хэрэгтэй."

"Чи юу төлөвлөж байгаа юм?" Үён сонирхож асуухад Жуну "Бид далайн эргийн ойролцоох байшингуудын нэгийг түрээсэлж болно."

Сонхва санал нэгдэж байгаа бололтой "Муугүй сонсогдож байна." гэхэд Сан "Би байшин олж чадах эсэхээ харъя." гээд утсаа гаргаж ирэн интернетээс хайж эхлэв. Эцэст нь бүгдэд хүрэлцэхүйц том байшин, тэр тусмаа усан бассейнтайг олж чадав. Бид бүгд үүнийг сайхан санаа болохыг хүлээн зөвшөөрч, санал нэгтэй шийдвэрт хүрэн газраа захиаллаа.

Тав хоногийн дараа би цүнхэндээ сүүлийн хэдэн эд зүйлээ хийж байтал хонх дуугарч байрны хаалга онгойх нь сонсогдов. Сан хэдий хүссэнээрээ шууд дотогш орж болох ч өөрийгөө ирснийг зарлах гэж үргэлж хонх дуугаргадаг юм. Түүний нүүр онгорхой унтлагын өрөөний хаалганы гаднаас цухуйж над руу сониучхан царай гарган харах нь тэр. Тэгээд орж ирэн "Одоо болтол ачаагаа баглаж байгаа хэрэг үү?" гэхэд нь би цүнхээ цахилгаандаж дуусаад "Үгүй ээ, дуусчихлаа."

"Сайн байна, учир нь хөвгүүд явах гээд тэвчээргүй загнаад байгаа юм."

Тэр надад ачаагаа авахад минь туслаад бид түүний машин руу явлаа. Залуусын тэн хагас нь Сонхвагийн, харин үлдсэн нь Хунжүны машинд суужээ. Бүгд зэрэг явцгаан гэсэн болохоор тэд биднийг байрны минь гадаа хүлээж байсан байв. Далайн эрэг явах аялал багагүй урт байсан тул би хөгжимөө тавиад Сантай хамт чангаар дуулж цагаа хөгжилтэй өнгөрөөнө.

Биднийг очиход угтан авсан байгаль, эргэн тойрон маань нэг үгээр үнэхээр үзэсгэлэнтэй гэж хэлж болно. Байшин нь толгод дээр орших бөгөөд тэндээс далайн хязгаарыг тольдож, наран шарлагын газрыг харж болох нь гайхалтай. Захиалсан байшингийн засал чимэглэл бүр нь энгийн цэвэрхэн боловч тэр бүхэн үзэсгэлэнтэй харагдаж байв.

"My sweet savior" ||ChoiSan ||CompleteWhere stories live. Discover now