Хоёр

1.1K 150 0
                                    


Нэг долоо хоногийн турш тэд намайг яг л боол шиг ажиллуулсан. Би хичээлээс илүү тэдний тоног төхөөрөмжийг засахад илүү их цагийг зарцуулж байлаа. Харин суралцах цагаа хойш тавин хичээнгүйлэн ажиллах минь тэдэнд хангалтгүй мэт. Тэдний намайг элэглэх наргиа шоглоом, утгагүй бодол санаануудыг нь зогсоохыг хүснэ. Дээрээс нь секунд тутамд би тэдний харцыг өөр дээрээ мэдэрдэг, тэр тусмаа Саны тасралтгүй ширтэх харцыг. Харамсалтай нь тэд миний ганцхан зохисгүй үйлдэлд хүссэн тэтгэлгийг минь сүйтгэж болзошгүй тул би бүдүүлэг авирлахыг үл хүснэ.

"Чи буруу хийгээд байна!" Намайг компьютерын хөгжмийн холболтыг холбож байхад Сан ийн хэлэв.

Би: "Энд байгаа технологийн оюутан нь хэн бэ?!" хэмээн түүн рүү харан асуухад тэр тохуурхан инээд алдах шиг болов.

Би: "Намайг энд ажиллаж байхад залуус та нар яагаад цаг үргэлж энд байдаг юм бэ? Хичээл байдаггүй юм уу?"

Сан: "Бид чамайг ажлаа зөв хийж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй биз дээ?" хэмээн хариуллаа.

Жону: "Бас чи санаандгүй бидний төхөөрөмжийг эвдэлчхэж магадгүй шүү дээ, бид тийм эрсдэл гаргамааргүй байна." гэж хэлээд үргэлжлүүлэн, "эсвэл зарим хулгайн хэрэг ч юм уу." гэх нь тэр.

Би: "Би хэзээ юм хулгайлж байсан юм бэ?" гэж өөртөө сонсогдохуйц бувтнаад, "Бүх зүйл сургуулийн нэр дээр бүртгэсэн. Би ямар нэгэн зүйлийг зарах гэж оролдсон ч тэр дор нь намайг бариад авчих байлгүй." гээд нүдээ эргэлдүүлэн толгой сэгсрэв.

Удалгүй Хунжүн орж ирэн залуусыг дууны бэлтгэлээ хийх ёстойг сануулснаар бүгд өрөөнөөс гарсан юм. Яг ч бүгд биш л дээ, мэдээж Саныг хасаад. Тэр миний нервийг барах гэж үлдэж байгаа нь гарцаагүй.

Залуусыг гарсны дараа гэнэт миний утасны дуу хангинаж, би хийж байгаа ажлаа зогсоон дуудлагын эзнийг хэн болохыг шалгалаа. Дэлгэцэн дээр гарч ирсэн нэрийг хараад нүд минь гайхсанаасаа болж томров.

Сан: "Хөөе! Чи утас ашиглаж болохгүй-"

Би: "Амаа хамхи!"

Саны үгийг таслан гүнзгий амьсгаа аваад хариулах ногоон товчийг дарлаа.

Би: "Байна уу?"

"Чи хаана байна?" гэх Рианы хоолой сонсогдов.

Би: "Би одоо хүртэл сургууль дээрээ байна." хэмээн хариулахад,

Риан: "Би чамайг авахаар очиж байна, тэгээд хийж байгаа зүйл чинь дуусаж байна уу?"

"My sweet savior" ||ChoiSan ||CompleteWhere stories live. Discover now