Тав

1K 144 3
                                    


Би Санаас аль чадахаараа зайлсхийхийг хичээж байна. Сургуулийн ард байрлах нууц шат руу очоогүй, залуусын тоног төхөөрөмж дээр ажиллах ёстой хөгжмийн тэнхим рүү ч очоогүй. Хичээл дуусахад яаран ангиас гарч зугтаасан. Үгүй бол Сан намайг ангиас олчхож магадгүй шүү дээ. Үнэндээ тэр тайлбар хийхийг хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байна л даа, гэхдээ би тэр талаар ярихад хараахан бэлэн биш. Тиймээс түүнтэй нүүр тулахгүй гэсэндээ чадах чинээгээрээ зайлсхийж байгаа юм. 

Харамсалтай нь, тэр намайг ямар ч байсан олчихсон. Сан бугуйг минь барих үед би их сургуулиас гарч байсан юм.

Сан "Хүлээ."

Түүн рүү харж ч чадалгүй атгалтаас нь гараа угзран татаад буцан хурдтай алхаж эхлэхэд тэрээр, "Жэнн, гуйя түрхэн хүлээ л дээ." гэсээр намайг гүйцэж хажууд алхан "Ярилцаж болох уу?" хэмээн гуйсан аястай асуув.

Би "Надад ярих зүйл байхгүй ээ."

Сан "Гэхдээ надад байна!"

Би "Би завгүй." хэмээн түүнийг үл тоохыг хичээхэд Сан бухимдуу "Жэнн!" гэж чангахан хэлж, урд замыг минь хаана намайг зогсоох нь тэр. Энэ байдалд би санаа алдан нүдээ эргэлдүүлэв.

Сан "Өчигдрийн тухай ярилцацгаая."

Би "Ярих зүйл байхгүй шүү дээ."

Сан "Хэрвээ чи тэр тухай ярьмааргүй байвал зүгээр л намайг сонсчих, тэгэх үү?" гэж хэлснээ гэмшингүй аястай цааш үргэлжлүүлэв. "Өчигдөр болсон явдалд намайг уучлаарай, би зураасыг давах гээгүй юм шүү. Би үнэхээр юу хийж байгаагаа ч мэдээгүй."

Би толгой дохин "Уучлалыг чинь хүлээн авлаа." гэж хариулаад түүний хажуугаар зөрөн гарах гэсэнд тэр дахин намайг зогсоочхов.

Сан сэжигтэй харцаар төөнөн "Гэхдээ чи хачин хариу үйлдэл үзүүлсэн. Надад хэлэх зүйл байхгүй гэж үү?"

Би "Байхгүй ээ."

Сан "Хэрэв би өөр ямар нэг шалтгаанаар чамайг тухгүйдүүлсэн бол чамайг надад тэрийгээ хэлээсэй гэж хүсэж байна."

Тэр миний тэвчээрийг барж байсан юм, тэгээд л би гэнэт дэлбэрчихсэн. "Чи миний амьдралыг мэдэхийг хүсдэг хэн юм бэ? Хэн ч биш шүү дээ! Надад чамд хэлээд байх шаардлага байхгүй!!!"

Саны царай тэр дороо өөрчлөгдөн харцыг нь хүйтэн хөндий байдал бүрхэн авч, хойш нэг алхам ухраад "Тийм ээ чиний зөв, би хэн ч биш. Баяртай!"

Тэр над руу эргэж харалгүйгээр яваад өгсөн юм. Дахиад л, дахиад түүнд зүй бус, бүдүүлэг хандсандаа өөрийгөө хараан толгойдоо зүхлээ.

"My sweet savior" ||ChoiSan ||CompleteWhere stories live. Discover now