Арван нэг

835 94 0
                                    


Риан гэрт ирээгүй бөгөөд энэ нь намайг тэвдүүлж айлгаж байлаа. Тэр биднийг үнэхээр салсан уу, үгүй ​​юу гэдгийг үргэлжлүүлэн ажигласаар байгаа юм болов уу? Хамгийн муу нь тэр бодлоо өөрчилж, юу ч болсон Саныг бэртээхээр шийдсэн юм биш биз дээ? Тэр надад Санаас сал гэж хэлсэн байж яагаад намайг тарчлаан зовоохоор ирэхгүй байгаа юм бэ? Энэ дэндүү хачин санагдаж байв.

Утсанд мэдэгдэл ирэх чимээг сонсоод харвал Үёноос зурвас иржээ. Тэр хичээл эхлэхээс өмнө уулзахыг хүсэж. Тодруулаад маш чухал учир хүлээж тэвчихгүй байна гэж байх нь тэр. Миний оюун ухаан шуудхан Сан руу зүглэнэ. Түүнд арай ямар нэгэн зүйл муу зүйл тохиолдсон юм биш биз дээ? Үёны уулзахыг хүссэн шалтгаан нь энэ байвал яана? Дээрээс нь Рианы ийм чимээгүй байгаа нь намайг улам ихээр түгшээхэд хүргэж байна шүү дээ.

Сургууль дээр ирээд Үёнтой уулзахаар тохирсон анги руу шогшлоо. Гэвч очиход анги хоосон байсан тул эхний ширээн дээр суун хөлөө чичрүүлсээр түгшсэн байдалтай түүнийг хүлээв.

Хаалга онгойход би бараг л үсрэн боссон боловч Үён орж ирсэнгүй. Сан өрөөнд орж ирсэн даруйдаа над руу гүйх шахам ирээд тэврэн авах нь тэр. Бодит байдалд төөрөлдөн түүнийг холдуулахыг хичээлээ.

"Сан..." Би үг хэлэх гэсэн боловч тэр тасалчхав.

"Үён ангийн үүдэнд, бусад залуус коридор болон сургуулийн эргэн тойронд байрлаж байгаа, хэн нэгэн биднийг ажиглаж байгаа эсэхийг шалгаж байгаа болохоор санаа зоволтгүй."

Би хууртсандаа нүдээ анин санаа алдлаа. Үён түүнд үнэнийг хэлсэн байх нь. Сан тэврэлтээ чангаруулж байв. Яг л тавьчихвал алга болчих юм шиг тэвэрнэ.

"Сан, намайг явуул." Дэндүү сул дорой, чичирхийлсэн хоолойгоор хэлэхэд тэр намайг харах гэж бага зэрэг ухарсан ч гараа холдуулсангүй.

"Би чамайг явуулахгүй ээ." Тэр нүд рүү минь эгц ширтэн хэлнэ. "Би чамайг Риантай байх зовлонд орхиж чадахгүй."

"Энэ зөвхөн надад хамаатай хэрэг биш!" Би бухимдуухан хэллээ. "Энэ чамд ч хамаатай. Тэр чамайг гэмтээнэ, Сан. Харин би үүнийг зөвшөөрөхгүй."

"Чи намайг хамгаалмаар байгаа шиг би ч чамайг хамгаалмаар байна." гэж тэр хариулав. "Хоёулангийнх нь амжилтанд хүргэх цор ганц арга нь бие биедээ туслах шүү дээ, Жэнн."

Гайхалтай, өөрөө ч мэдэлгүй нүднээс минь нулимс унахад тэр арчиж өгөх аж.

"Хатуу үгсээр өвтгөсөнд уучлаарай." тэр гунигтайхан хэлэх ба түүний нүдэнд гэмшил үзэгдэнэ. "Би сэтгэлээр унаж, бухимдсандаа юу болоод байгааг ч сайн бодох ухаангүй байж. Үүнийг Рианы буруу гэдгийг эртхэн ухаарах ёстой байсан юм."

"My sweet savior" ||ChoiSan ||CompleteWhere stories live. Discover now