Найм

1K 115 0
                                    


Маргааш өглөө сэрэхэд Сан бид хоёрын нүцгэн арьс шүргэлцэж бас наалдан бие биенээ ороосон байдалтай угтав. Түүнийг унтаж байхад нь хэчнээн тайван, үзэсгэлэнтэй харагддагийг нь бишрэн харцаа үл салган ширтсээр нүүрний урдуур унжсан хэсэг үсийг нь зөөлнөөр хойш болголоо. Харин түүний минь дур булаам уруул цовхчих зүрхийг минь улам нэмэгдүүлсээр гэнэтхэн инээмсэглэх нь тэр.

"Өглөөний мэнд." гэсээр намайг намуухан дуугаар мэндлэхэд тэр ч мөн хариу мэндлэх бөгөөд түүний хоолой энгийнийг бодвол хамаагүй гүн сонсогдоно.

Би "Хоёулаа босох хэрэгтэйгээ мэднэ биз дээ?"

Сан "Мм гэхдээ одоо үнэхээр тухтай байна."

Тэр надад улам наалдсаар нүүрээ хүзүүнд минь шигтгэх бол зөөлөн үс нь бага зэрэг гижиг хүргэж байв. Намайг "Бид хичээлтэй шүү дээ." гэхэд тэр сонссон шинжгүй уруулаа зөөлхөн хүзүүгээр минь гүйлгэн халуун амьсгаагаа төөнөн үнсээд эхлэв.

"Сан~" би гийнах эсвэл гонгинох хослуулан түүнийг дуудахад тэр ялагдлаа илэрхийлэх мэт "За за би болилоо." гэлээ. Тэгээд дээш өндийн орон дээр суусаар над руу харан "Чи босохгүй юм уу?" гэхэд би ичингүйрэн "Чи түрүүлээд бос оо."

Сан царайлаг нүүрэндээ дэндүү төгс тохирох жуумалзалт үүсгээд "Би өнгөрсөн шөнө чамайг бүхлээр нь аль хэдийн харчихсан, мм?"

Нүүр лүү хамаг цус юүлэгдэж буй мэт санагдан боловсорсон улаан лооль шиг улайсаар "Тийм л дээ, гэхдээ одоо өөр шүү дээ."

Сан "Ойлголоо, би түрүүлээд бослоо." гэснээ зальжин инээмсэглээд "Бас хэр их хүссэнээрээ чөлөөтэй ширтэж болно шүү." гээд тохуурхаад амжив.

Тэр босоод хувцсаа цуглуулахдаа хамаг цаг аваад шүршүүрт орохоор унтлагын өрөөнөөс гарах бол хөнжилдөө шургах би түүний сайхан биеийг ширтэхгүй байхыг хичээсэн ч өөр тийш харах хэцүү байв. Түүнийг өрөөнөөс гарав үгүй юу ​​барьж байсан амьсгаагаа уртаар гаргалаа. Тэр дэндүү гэмээр гайхалтай төгс нэгэн юм.

Би ч бас яаран босоод хувцсаа өмсөн өглөөний унд хурдхан бэлдэхээр шийдлээ. Сан гал тогоо руу орохдоо хэдийн хувцсаа өмссөн байсан ч үс нь нойтон хэвээр. Тэр миний дэргэд сууж, бид өглөөний цайгаа ууж эхлэв.

Би "Өнөөдөр би залуустай уулзах уу? Сонхва өчигдөр надаас тэдэнтэй хамт гарахыг асуухад би татгалзчихсан." гэж ам нээхэд

Сан мөрөө хавчин "Хэрвээ чамд эвгүй биш гэвэл гарч болно."

"Зүгээр ээ, би чадна. Яахав эхлээд жаахан эвгүй л байна байх, гэхдээ бид үнэндээ найзууд болж чадна гэж бодож байна."

Сан "Хэрэв чи бас залуус, хоорондоо зохицож чадвал сайхан байх болно." гэж инээмсэглэн хэлээд "Миний амьдралын хамгийн чухал хүмүүс минь бие биендээ дургүй байхыг харах үзэн ядмаар шүү дээ."

Түүний хэлсэн үгэнд би инээмсэглээд урд орой түүний надад дурласан гэж хэлснийг саналаа. Хэдий энэ өчүүхэн энгийн зүйл байж болох ч миний хувьд намайг маш ихээр баярлуулж, жаргалтай болгосон нандин үг. Сан миний ичингүйрсэн төрхийг ширтэн юу бодож байгааг минь ойлгосон бололтой инээмсэглээд гарыг минь барин зөөлөн атгав.

Өглөөний цайгаа ууж дууссаны дараа бид эд зүйлсээ аваад сургууль руу явлаа. Саны найзууд сургуулийн арын талбайд цугларъя гэсэн учир машинаа зогсоолд тавиад тийшээ зүглэнэ. Харин бид хоёрыг очиход хөвгүүд бүгд аль хэдийн ирчихсэн шатан дээр сууж байв. Бид тэдэн дээр очин хоорондоо мэндлэх бөгөөд Сан шатан дээр суун намайг хажуудаа суулгалаа. Алга минь хөлөрч, маш ихээр сандарна. Уг нь анх удаа уулзаж байгаа биш шүү дээ, өмнө нь олон удаа уулзахад ингэж их сандарч байгаагүй юмсан. Мэдээж одоогийн нөхцөл байдал өөр, тэд миний үргэлж нууцалж ирсэн түүхийг мэддэг болсон болохоор надад энэ бүх эмзэг мэт ичимхий эвгүй мэдрэмж төрж байгаа байх.

"Жэн, бидний хандлагыг уучлаарай." гээд Үён эхэлж уучлал гуйн хэлэх нь тэр.

Бүгд түүнтэй санал нэг байгаагаа илтгэн ам уралдан ярьж эхлэв. 

Минги "Бид та хоёрын харилцаанд хошуу дүрэх ёсгүй байсан юм."

Юну "Бас цуурхалд итгэх ёсгүй байсан."

Тэднийг ийн хэлэхэд "Зүгээр дээ." гэж хариуллаа.

"Бас би биечлэн уучлалт гуймаар байна, ялангуяа өчигдөр өглөө чамд хэлсэн үгсийнхээ төлөө." Хунжүн гэмшиж, санаа зовсон өнгөөр тусгайлан уучлалт гуйна. "Тэгэхэд бүдүүлэг аашилсанд уучлаарай."

Сан над руу хараад дараа нь Хунжүн руу харав. "Чи түүнд юу гэж хэлсэн юм?" Түүний бухимдаж эхлэх нь өнгө аясаас илт сонсогдох бол Хунжүн юу гэж хариулахаа мэдэхгүй сандарч буй нь харагдахуйц байв.

Уур амьсгал таагүй шинж рүү өөрчлөгдөх шиг санагдан аяархан "Юу ч биш ээ." гэж намайг хэлэхэд Сан "Хэрэв тэр ингэж уучлалт гуйж байгаа бол ямар нэг муу зүйл хэлсэн нь тодорхой байна."

Түүнийг тайвшруулахын тулд гарыг нь атгалаа. "Тэр уучлалт гуйсан шүү дээ, одоо зүгээр. Үүнийг улам дордуулахгүй байцгаая."

Тэр ичиж харц бууруулсан Хунжүн руу хариулт нэхэх мэт ширүүн харсаар. Тиймээс би түүний атгасан гарыг тэнийлгэн хуруунуудаа солбин хөтлөхөд Сан эцэст нь анхаарлаа над руу чиглүүлэн бага зэрэг тайвшрах шиг болов.

"Өнөөдөр та хоёр завтай байна уу?" Сонхва уур амьсгал эвдэн гол сэдэв рүү орлоо.

Би "Тийм ээ, эхний нэг цагийн дараа" гэхэд энэ удаа Юну ам нээн "Бид тоглоомын парк явах санаатай байна. Шалгалт эхлэхээс өмнө хөгжилдөцгөөе."

Би "Би хэзээ ч тоглоомын парк орж байгаагүй."

Сан "Тэгвэл бид үүнийг чинь засах хэрэгтэй юм байна, үгүй гэж үү?" гэхэд нь би инээмсэглэн толгой дохилоо.

Бид тэнд хэсэг хугацаанд суусан бөгөөд миний хувьд зөвхөн хөвгүүдийн яриаг чимээгүйхэн сонсож байсан юм. Надад эвгүй санагдаагүй ч тэдний харилцан ярианд нэмж хачирлах зүйл байгаагүй учир зүгээр л чагнан суусан хэрэг. Үнэндээ сайхан байсан.

Хэсэг суусны дараа би өнөөдрийн эхний хичээл рүүгээ явах гэхэд Сан намайг хүргэж өгөхөөр болов. Харин ангийн урд ирээд орохоосоо өмнө би түүнийг түрүүлж үнссэн. Хичээлийн үеэр цаг хурдан өнгөрөөсэй гэж догдлон хүссэн нь бараг анх удаа байх. Тараад тоглоомын парк руу явна гэдэгтээ ингэж их догдлох гэж. Аргагүй биз, хүүхэд насандаа нэг ч очиж үзэж байгаагүй болохоор одоо ч болов очих нь намайг туйлын их баярлуулж байгаа, ялангуяа Сантай хамт явна гэдэг.

Хичээлийн цаг өндөрлөхөд би хурдхан шиг ангиас гаран зогсоол руу явтал Сан намайг хэдийн хүлээж байлаа.

"Залуус саяхан явсан." гэж Сан угтан хэлнэ. "Тэд биднийг парк дээр хүлээж байна."

Намайг машинд суухад тэр хөдөлгүүрээ асаав. "Догдолж байна уу?" Тайван сууж чадахгүй байгаа намайг анзаараад тэр хөхрөн асуухад би "Магадгүй." хэмээлээ.

Зорьсон газраа хүрэхэд би бараг яаран машинаас үсрэн буусан байх. Тайван байхыг хичээх ч сэтгэл минь хэт хөөрөөд байгаа бололтой. Залуустай нийлэн бид тийзнийхээ мөнгийг төлөөд дотогш орцгоолоо. Миний эргэн тойронд хүмүүс инээлдэж, цагийг зугаатай өнгөрөөж байгаа нь илт. Галзуу хулганы зүгээс хүмүүс хашхиралдах нь сонсогдож, бас чихэрлэг хөвөн чихрийн таатай үнэр хамар сэнгэнүүлж байв. Энэ бүхэн намайг яг л бяцхан охин шиг догдлуулж, цээжинд минь ер бусын эрч хүч оргилж би бараг л үсэрч цовхчихоос холгүй байлаа. Эргэн тойрноо нүд хужирлан түргэн алхах над руу Сан ойртож очоод хуруунуудаа хооронд нь солбин салаавчилж хөтлөв.

Тэр "Өхөөрдөм юм аа." гэж хэлэх бол би үүнийг нь ч анзаарах сөхөөгүй "Явцгаая." гэсээр сонирхлыг минь татсан хэсэг рүү түүнийг чирэх шахам явлаа. Харин хөвгүүд хөхрөлдсөөр биднийг дагах аж.

Халуун өдөр байсан тул бид хамгийн түрүүнд усан тоглоомууд дээр очсон. Бидний зарим нь хангалттай нороогүй нь азтай хэрэг ч эсрэгээрээ шалба норсон хүмүүс бий, жишээ нь Ёсан, Үён хоёр. Тиймээс тоглоомын төгсгөлд тэд цэцэрлэгт хүрээлэнд зарж байсан багт наадмын гэмээр хувцсыг худалдаж авах шаардлага гарсан. Дараа нь бүгд галзуу хулгана тэргүүтэй тоглоомын хэсэгт очсон боловч нэгнийх нь урд ирээд би өөрийгөө зогсоолоо.

Би "Би тэдэн дээр сууж чадна гэж бодохгүй байна."

"Яагаад?" Сан гайхах сониучирхах хослуулан асуухад би өндөрт үнэн голоосоо дургүй гэдгээ хэллээ. Гэтэл тэр "Тэгвэл би чамтай энд цуг үлдье."

"Үгүй ээ, тэгэх шаардлагагүй." Надад буруутай мэт санагдсаар "Хэрэв тогломоор байвал явах хэрэгтэй шүү дээ, би энд хүлээгээд байж байна аа."

"Тэр ганцаараа байхгүй ээ." Юну бидний ярианд оролцов. "Хунжүн бас би энд үлдэх гэж байгаа."

Сан эргэлзэнгүй залуус хараад дараа нь над руу харав. Тэгэхэд нь би "Би зүгээр ээ." гэж шивнэн хэлээд "Яваад хөгжилд." гэлээ.

Эцэст нь тэр инээмсэглэн толгой дохив. Сан болон таван залуус галзуу хулгана дээр оочирлохоор явахад би Хунжүн, Юну хоёр луу эргэж харлаа.

Би "Бид энд хүлээх үү эсвэл өөр тийшээ явах уу?"

Юну "Би тэр бай онох тоглоомууд дээр очоод чихмэл хожмоор байна." гэсээр холгүй байх асрууд руу заалаа.

Бид тийшээ очоод үндсэндээ тоглоом бүрийг туршиж үзсэн. Усан дотор нугас загасчлах, шаар луу сум шидэх, лаазыг бөмбөг шидэж унагаах, бай онож буудах гэх мэт.

Хэдий би хөвгүүдтэй тоглохыг зөвшөөрсөн ч тэдгээр бүх тоглоомын турш зүгээр л үзэгч байсан, гэвч тэд буутай тоглоомуудыг тоглохыг хүссэн гол шалтгаан болох чихмэлээ хожиж чадаагүй болохоор сэтгэл дундуур харагдсан учир би ч бас оролдож үзэхээр шийдэв. Гайхалтай нь би буугаа хэрхэн барихаа хэдийн мэдэж байсан бөгөөд дээрээс нь онилох чадвар маань дажгүй шүү. Би ихэнх лаазыг унагаж чадсан болохоор ялагч болж хүссэн шагналаа сонгох боломжийг хүртэв. Тэгээд над руу цочирдон харах хоёр луу эргэж хараад "Чи ямар чихмэл хүссэн билээ?" хэмээн Юнугаас асуулаа. Харин тэр "Тэрийг." гэсээр заав.

Асар дахь тоглоомын эзэн аварга чихмэл баавгайг буулгаад надад өгөхөд би хүүхэд шиг инээмсэглэх Юнуд гардуулж өгнө.

Дараа нь бусдаасаа салсан газар луу буцахад тэд өөр нэгэн галзуу өндрийн тоглоомоос бууж байгаад биднийг олж харан хүрч ирэв.

Сан сониучхан "Юу хийв?" гэж биднээс асуухад Юну баяртайгаар "Жэн надад энийг хожиж өгсөн!" гээд тайлбарлана.

Харин Сан над руу нүдээ бүлтийлгэн гайхшран хараад "Чи тэгсэн гэж үү?" гэж итгэж ядсан аятай асуухад би ихэмсэг гэгч нь эргүү өргөн "Мэдээж." хэмээн бардам хариуллаа.

Өдрийн үлдсэн цаг хурдтай өнгөрсөн бөгөөд бид нар жаргах алдад паркаас гарцгаасан. Хөвгүүд гайхалтай найрсаг, нийтэч болохыг зуун хувь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх, тэдэнтэй цагийг хамт өнгөрөөх таалагдсан. Паркаас гарсны дараа бид салах ёс гүйцэтгээд Сан намайг гэрт хүргэж өглөө. Тэр намайг зөвхөн гэрт минь л хүргэж өгөх санаатай байсан боловч нэгэнт ирснийх гээд би түүнийг дахин нэг шөнө хамт байхыг урьсан, тэр ч татгалзаж чадаагүй.

"My sweet savior" ||ChoiSan ||CompleteWhere stories live. Discover now