Гурав

1.1K 141 1
                                    


Маргааш нь би сургуульд очсон даруйдаа хөгжмийн тэнхим рүү зүглэсэн. Юу болохыг сонирхоогүй л дээ. Сан намайг намайг сүйтгэх гэж оролдоно гэдэгт би үнэхээр итгэлтэй байсан, ялангуяа өмнөх өдөр нь яаж харьцсаны дараа. 

Би энгийн бичлэгийн студид очсон боловч хөвгүүдийн хэн нь ч байсангүй. Тэгээд хонгилд нэг оюутныг зогсоогоод Саныг харсан эсэхийг асуув.

"Саяхан тэр 9 номерын бүжгийн өрөөнд байсан байх аа."

Тэр надад ингэж хэлэхэд би талархсанаа илэрхийлээд тэрхүү бүжгийн өрөө рүү явлаа. Хаалгыг нь тогшихгүйгээр онгойлгон орох гэж байсан ч хаалганы жижиг шилэн цонхоор хараад би дороо зогссон юм.

Сан өрөөнд ганцаараа байсан бөгөөд тэр бүжиглэхдээ бүрэн анхаарлаа төвлөрүүлжээ. Хэдий надад хөгжмийн ая сайн сонсогдож байгаа ч энэ чухал биш байлаа. Ганцхан түүний хөдөлгөөн миний анхаарлыг өөр дээрээ татахад хангалттай байсан хэрэг. Би бүжгийн талаар ер нь ойлголтгүй ч түүнийг үнэхээр сайн гэдгийг хэлж чадна. Түүний чөлөөт дэгжин бүжгийн элементүүд болон уран налархай хөдөлгөөн бүр миний харцанд уусаж, зүрхний минь цохилтыг түргэсгэх шиг. 

Түүнийг хөгжмийн хэмнэлтэйгээ хэрхэн зохицож байгааг илүү сайн харж, бас бүжгийг нь бүрэн ойлгохын тулд би өрөөнд орж ирээд хаалганы хажууд зогслоо. Тэр зөвхөн бүжиглэхдээ л хамаг анхаарлаа хандуулж байсан болохоор дуу дуустал намайг дэргэд нь байгааг анзаарсангүй. Харин ая зогсох үед сая намайг хараад бага зэрэг давхийн цочив.

Сан: "Чи энд юу хийж байгаа юм?"

Тэр амьсгаадсан байгаа ч хоолойн өнгө нь цухалдсан шинжтэй.

Би: "Чи өчигдөр намайг ирээрэй гэсэн."

Сан: "Харин би чамайг оройхон ирнэ бодсон." хэмээн хариулав.

Би: "Тийм ээ, гэхдээ би өдрөө сүйрүүлмээр байвал өглөө эрт нь дээр байна байх гэж бодсон юм. Ядаж л өдөр маань тийм ч тааруухан байхгүй байж болно."

Тэр миний хэлснийг сонсоод толгой сэгсрэх нь тэр. 

Сан: "Чи үргэлж ийм сөрөг байх юм аа." түүнийг хэлэхэд би мөрөө хавчлаа.

Тэр цаахна байх сандал дээрээс алчуур авч мөрөн дээрээ тохон хөлсөө арчих аж. 

Би: "Чамайг ярихаас өмнө..." гээд би хэсэг зогсоод үргэлжлүүлэн, "Өчигдрийн тухайд уучлал гуймаар байна."

Хүмүүс миний талаар юу гэж боддогоос үл харгалзан би жинхэнэ өлөгчин шиг аашлахыг хүсдэггүй. Гэтэл би Санд тэгж хандсандаа гимшиж байна. Тэр үед миний тархи бодол санааг минь зөв удирдаж дөнгөхгүй байсан болохоор юу ч хийж чадаагүй.

"My sweet savior" ||ChoiSan ||CompleteWhere stories live. Discover now