Дөрөв

1K 141 0
                                    


Дараагийн өдрүүдэд Сан бид хоёр хоорондоо илүү их харьцаж эхэлсэн бөгөөд бага багаар дотносож буй мэт санагдаж байлаа. Харин хөвгүүдийн хувьд, тэд бид хоёрын зан байдлын өөрчлөлтөд одоо ч эргэлзэх ба тэд сэжиг бүхий харагддагаас болж би бага зэрэг нөхөрсөг бус хандсаар.

Энэ удаа Сан намайг тэдэнтэй хамт хооллохыг урьсан боловч харин одоо тэд намайг ширээнд нэгдсэн цагаас эхлэн цоолох шахам ширтсээр. Үүнд уурлаж болохгүй гэж хичээх ч энэ тийм ч амар биш юм. Тэднийг яагаад надад дургүйг ойлгосон ч тэд зүгээр л надад боломж олгохыг хүсэхгүй байх шиг санагдаж байна. Магадгүй тэд намайг хүмүүсийн миний тухай хэлсэн худал хуурмаг үгсээр л дүгнэдэг байх, гэхдээ би үнэхээр тийм биш юмсан.

Сан: "Өнөө орой ямар нэг юм хийх төлөвлөгөөтэй юу?" гээд над руу харах аж.

Би: "Одоохондоо үгүй ээ." намайг түүний асуултад толгой сэгсрэн хариулахад,

Сан: "Чи бидэнтэй нэгдэх хэрэгтэй. Бид орой клуб явна."

Жуну түүний хөлийг ширээн доогуур өшиглөсөн бололтой учир нь Сан гэнэтхэн давхийж, өвдөлтдөө хачин царай гаргасаар урдаа суух залуу руу яасан гэх харцаар хөмсгөө өргөн харсан юм.

Би: "Энэ тийм ч сайхан санаа биш байж магадгүй."

Сан: "Аливээ, ганц удаа хөгжилдөлцгөөе л дөө." гэсээр намайг шавдуулах аж.

Би: "Би бодож үзнэ ээ."

Ерөнхийдөө бол би клубд дургүй болохоор явахыг хүсээгүй, бас дээрээс нь бусад нь ч надтай хамт явахыг хүсэхгүй байгаа мэт харагдсан учраас би зөвшөөрөхөөс цааргалсан юм.

Өдрийн турш би урилгаас хэрхэн татгалзах талаар толгойгоо гашилгасан ч оновчтой ямар ч шалтаг бодож олж чадсангүй.

Орой би гэртээ буцаж ирээд хэсэг зуур тайвшран бодож үзэх гэсэн боловч энэ үед утсанд минь дуудлага ирэх нь тэр.

Би: "Байна уу?"

Ээж: "Хэдэн өдрийн өмнө Риан гэртээ буцаж ирсэн гэж сонслоо."

Би сэтгэл дундуур, "Танд ч гэсэн оройн мэнд, ээжээ." хэмээн амандаа бувтнав.

Ээж: "Рианыг ирэхэд чи түүнээс бидэн дээр зочлохыг асуусан уу?"

Би мэдэгдэхүйц санаа алдав. "Тэр энд ердөө нэг шөнө хоночхоод маргааш нь өөр аялалд явчихсан. Түүнд цаг байгаагүй."

Ээж: "Харин миний бодлоор чи л түүнийг бидэнтэй уулзуулахыг хүсээгүй бололтой." түүний хэлэхийг сонссоор нүдээ анилаа. Харин тэр цааш үргэлжлүүлэх аж. "Чи түүнтэй харилцахдаа ямар ч хүчин чармайлт гаргадаггүй, бас бидэнтэй."

"My sweet savior" ||ChoiSan ||CompleteWhere stories live. Discover now