Долоо

1K 119 5
                                    


Хичээлийн дундуур Сан миний хэр байгааг лавласан зурвас илгээхэд саяхан Хунжүнаас болж гутарсан сэтгэлээ далдлан бидний хооронд өрнөсөн бяцхан ярилцлагыг нуухаар шийдсэн юм. Би түүнийг санаа зовоосой гэж хүсээгүй, ялангуяа надаас болж дотнын нөхөдтэйгөө ам мурийж, нударга зөрөхийг харж бүр ч тэвчихгүй. Эцсийн эцэст би ямар түүний найзуудтай үерхсэн биш, тиймээс тэд миний тухай элдэв бусыг бодох нь хамаа алга. 

Залуусын үдийн өмнөх хичээлийн цагуудын нэг нь багшийн яаралтай ажлаас болж цонхолсноор тэд чөлөөт олдсон цагаараа сургуулиас гаран хэдэн сарын өмнө олж мэдсэн дуу чимээ багатай сургуулийн арын талбайд байрлах шат руу явцгаажээ.

Тэд энгийн л яриа өрнүүлцгээж байсан ч тэдний дундаас Ёсон нэгэн нэрийг дурдаж, сонирхолтой сэдэв гаргаж ирэх нь тэр.

Тэр Сан руу харан "Тэгэхээр, Би саяхан чамайг Жэнтэй болзож байгаа гэж сонслоо."

Сан хөнгөн инээмсэглэн "Тийм ээ." хэмээн хариулахад эргэлзсэн төрхтэй Үён хөмсгөө үл ялиг зангидсаар "Чи үүнийг сайхан санаа гэдэгт итгэлтэй байна уу?" гэх хэгжүүн асуулт тавив.

Сан "Тэр надад таалагддаг, дээрээс нь би түүнтэй цуг байхыг хүсдэг. Яагаад үүнийг том асуудал болгоод байна?"

Үён "Тэр үнэхээр хүйтэн хөндий, сэтгэл хөдлөлгүй, чи түүний яг юунд болоод байгаа юм?"

"Тэр сэтгэл хөдлөлгүй биш!" Сан хэт их бухимдахгүйг хичээнэ. "Үнэндээ тэр үнэхээр мэдрэмтгий."

"За за, ойлгомжтой, чи тархидуулчихаж." Түрүүнээс хойш бухимдуу гэгч нь чимээгүй суун чагнаж байсан Хунжүн ийн үг хаях нь тэр. "Гэхдээ чи тэр чамайг хариу сонирхдог гэдгийг яаж мэдэж байгаа юм? Түүний тоглоом болчхоогүй гэдэгтээ итгэлтэй байна уу?"

Сан толгой дохин "Тэр надтай адил мэдэрдэг гэдгийг мэдэж байна."

Хунжүн "Гэхдээ яаж?"

Сан энэ удаа тэсгэл алдсан бололтой дуугаа багахан өндөрсгөн "Хээе! Чи бидний хооронд юу болсныг мэдэхгүй, за юу? Тэгэхээр чи ойлгохгүй."

Хунжүн "Чиний хэлсэн зүйл миний бодлыг өөрчилж чадахгүй л байх. Би бол түүнийг чиний мэдрэмжээр зүгээр л зугаагаа гаргаж байгаа гэж бодож байна."

"Би ч бас тэгж бодож байна." Түүний хэлсэн үгэнд хүч нэмэн Жуну "Юу гээч, өчигдрийг хүртэл тэр өөр найз залуутай байсан, гэтэл одоо гэнэтхэн л та хоёр хосууд гэнэ ээ? Яасан хөгтэй хэрэг вэ."

"My sweet savior" ||ChoiSan ||CompleteWhere stories live. Discover now