_1_

680 32 2
                                    

Хүчтэй аадар бороог харан зогсох хоёр залуу...удаан гэгч нь бороог ажиглан сүүдрэвчээсээ нэг ч цухуйсангүй. Бороо зогсолтгүйгээр үргэлжлэн орсоор.

Залуус уйтгарт автаж нулимсаар бүрхэгдсэн алаг нүдээ асгаран орох борооны бараан үүлний зүг чиглүүлж сэтгэл сэрдхийлгэм гүнзгий амьсгалаад бие бие рүүгээ ширтлээ. Сэрүүхэн салхи тэдний бохир нойтон хувцсыг үл ажран биеийг нь жиндүүлж хангалттай их чичрүүлсэн ч тэд гэртээ харих эсвэл дулаахан хувцас олж өмсөх талаар ер бодсонгүй. Атгасан гараа л улам чангалж доод уруулаа хазална.

Харах тусам өр өвтгөм тэдний гүн гүнзгий эмгэнэлээр дүүрэн нүднээс нь тааж хэлэхийн эцэсгүй хачин байдал ажиглагдлаа. Гуниг харууслаар дүүрэн юм уу? Гэхэд хэтэрхий жаргалтай санагдана. Өвдөж байна уу? Гэж асуухад тэд одоо байгаа байдалдаа баяртай байлаа.

Гар гараа хөтлөлцөөд нэгэнт шийдвэрээ гаргасан мэт толгойгоо дохин аадар адил хүчтэй орох бороонд бүтэн биеэ угаахаар зориг шулуудан алхана. Эргэж харалгүйгээр буцаж ухралгүйгээр нэг хоёр алхам.

"Дахин хэзээ ч хэний ч үзэн ядалт гадуурхал доог тохуу болохгүй. Дахин хэнд ч муугаар хэлүүлж өвдөлт амсахгүй. Бүх зүйл энэ хүрээд дууслаа. Хамтдаа дуусгацгаая"

Нүүр нүдээ бие арьсаа тэд усан дуслуудад шүргүүлэн шалба норохоор засмал замаар алхаж хамтдаа гар гараа атгалцан дахин хэзээ ч энд ирэхгүй гэж амлаад холын хол аяндаа үүрд гарах ажээ.
.
.
.
.
.
Гэхдээ хүлээгээрэй
Тэдэнд юу тохиолдсоныг унших хэрэгтэй байх тийм биш гэж үү?

Бидэнд энэ алхмыг хийх тийм ч амархан бас хэцүү байгаагүй. Бид зөвхөн хамгийн зөв гэж бодсон шийдвэрээ л гаргасан.

Хамтдаа энэ бүхний эхлэл рүү юунаас болж ийм байдалд хүрснийг уншицгаая...тэгэхээр эд бүгд хичээл дуусаж зуны амралт эхлэхтэй зэрэгцэн өрнөсөн юм.

1984оны 6сарын 7ны орой шөнийн 12т 10минут дутуу

Хав харанхуй шөнө тэнгэр нүжгэнэн дуугарч аяга цахилгаан бууж хэдэн өдөр үргэлжлэн орох бороо аймшигтайгаар эргэн тойрныг дүнсийлгэж байлаа. Энэ харанхуй шөнө хотын хаана ч хүн алга буланд мэлтийх нохойны сүүдэрч үзэгдсэнгүй. Гагцхүү бороог үл ажран шар такси тодоос тод гэрлээ асаан хурдлан давхина.

Төд удалгүй 9давхар байрны өмнө тоормосоо гишгэн зогсох нь тэр. Машин дотор дөнгөж 18хүрсэн болов уу? Гэмээр залуухан хүү сандарч тэвдэн суухдаа хэтэвчээ уудалж үзээд
-Уучлаарай ахаа үнэхээр уучлаарай миний мөнгө хангалттай хүрэхгүй юм шиг байна. Үлдсэн мөнгийг нь дараа өгч болох уу? эсвэл та манай гэрийн хаягийг бичээд авчих тэгэх үү? Гэж мууран нүд гарган жолоочоос гуйвал малгайгаа хагас духлуулан өмссөн настай ах санаа алдан залуу хүүг эргэж нэг харан дээрээс нь доошоо ажиглангуй
-Хэрэггүй дээ дүү минь наад мөнгөө өөртөө үлдээ. Алив энэ шүхрийг аваад буу даа гэж найрсгаар залуугийн зүг шүхрээ сарвайхад нь золтой л уйлчихсангүй. Үлдсэн хэдэн үрчинхий мөнгөө буцаад хэтэвчиндээ хийгээд нусаа татан шүхрийг нь аваад машинаас буулаа.

•Чиний төлөө•[Completed]Where stories live. Discover now