Part 1

1.8K 103 3
                                    

-хээе гиорллл. Уббатайгаа цуг караоке орохгүй биз?

-Тэгж хэнгэрэгээ цоолоод яах вэ? Больж үзье

-Яа Хан Ин Сол чи ийм хөлдүү төмс шдээ!

Би: за дуугай бай Пак Жимин гуай. Битгий хүүхдүүдийн анхаарлыг татаж орилоод бай!

Жимин:чи энэ яваа амьдралдаа надаас өөр эр хүнтэй харьцахгүй юм байна лдаа.

Би:зүгээрээ чи байхад хангалттай

Жимин:би чамайг тоохгүй ээ. Би ийм хүйтэн хөндий хөлдүү охинд дургүй ээ

Би:зссс хэн чамайг тооно гэсэн юм. Тэгсэн ч энэ яваа насандаа эр хүнтэй орооцолдохгүй гэж хэлсээр хялам хийхэд Жимин наашаа сонин харан:цуцуцу ийм хүнтэй найзууд болох гэж...ядаж наа харцаа зас яахаараа ийм хүйтэн ауратай болчихдог байнаа.Над шиг дулаан ауратай байхгүй. Чиний хажууд удаан зогсох юм бол хөлдөх нь гэсээр түрүүлж яван анги руугаа орно.

Хааяадаа Жиминд их атаархах шиг. Ямар ч хүнийг өөртөө татаж түүний хэлдэгээр үнэхээр л дулаахан хүн. Харин би эсэргээрээ тэр нар бол би сар л гэсэн үг. Нар дулаахан гэрэл цацруулдаг бол сар цаанаасаа гунигтай хүйтэн харагдана.

Тийм дээ ч би одоо хүртэл Жиминээс өөр найзгүй байгаа биз. Хүмүүс надаас зүгээр ямар ч шалтгаангүйгээр дөлдөг. Эсвэл миний ширүүн харц ширүүн үгнээс болдог байж ч болох юм. Тэгэхдээ миний хувьд тийм ч асуудал болохоор зүйл биш лдээ. Угийн хүнтэй тийм ч дотно байх дургүй. Ганц хүн байхад л болно...

Хичээл дээр ганцаар хамгийн арын суудал дээрээ дэвтэр дээрээ юу ч юм эрээчэн сууж байтал хаалга чангаар савагдан онгойж бүх хүүхдүүд сурагчид тэр ч битгий хэл багш хүртэл тэр зүг рүү гайхан харна. Би тэр зүг рүү харвал Жимин амьсгаатсан зогсож байв. Би гайхан түүн лүү харвал тэр багш руу харан: уучлаарай багшаа Хан Ин Солтой түр уулзаж болох уу? гэхэд багш илт дургүйцэн хөмсөгөө зангидан:яах гэс- 

Би үгийн таслан шууд босон үүд рүү очин Жиминий гарнаас татан хаалга саван хамаг хурдаараа гүйв. Одоо багш зөвшөөрөх үгүй нь огтхон ч хамаагүй. Угийн хэнд хамаатай гэж.... 

Би сургуулийн ард ирэн тэрэн лүү харан:юу болсон? 

Жимин хэсэг амьсгаагаа дарах гэж доошоо тонгойн буцан дээш босон:чиний.... а-аав.. гэж хэлэн үгээ таслаж хэлсэнд миний тэвчээр барагдан:тэр яасан гэж? хэмээн чангаар хэлэхэд 

Тэр намайг эхлээд тайвшир гэх шиг миний мөрнөөс зөөлөн барин өөр лүүгээ харуулан:аав чинь ээж рүү чинь оччихож гэхэд нь би балмагдан:яаж? яах гэж? тэр одоо юугаа хүссэн юм болоо? гэж хэлэн нүд ийш тийш гүйн хэлэхэд Жимин өөр лүүгээ харуулан:эхлээд тайвшир... дараа нь яахаа шийдье. Сая манай ээж залгаж хэлсэн

-Pain- 《✔✅》Where stories live. Discover now