part 15

625 69 4
                                    

Хан ИнСолын талаас~~

Хэн нэгний халуун тэврэлтэнд байх ба энэ сэнгэсэн үнэр Тэхён мөн биздээ. Би гайхан нүдээ нээн дээш өндийн харвал Тэхён намайг тавьж явуулахгүй гэсэн юм шиг чангаар тэвэрсэн байх ба өөрөө нам гэгч чинь унтаж байв.

Тэр яагаад намайг ингээд тэврээд байгаа билээ? Ёооё толгой толгой... өчигдөр юу билээ? Би яалаа? Ахх толгой хагарах нь...

Түүнд тэврүүлээд хэвтээд баймаар байгаа ч яг үнэндээ толгой хагарах нь би босон хамаг хурдаараа угаалгын өрөө зүглэн дотор хуралдаад байсан зүйлээ гаргав.

Дараа нь нүүрээ угаан өөрийгөө толинд харвал ээ хайрхаан энэ одоо өчигдөр тэгтлээ их уйлсан юм байхдаа. Энэ нүд бүр авах юмгүй болчихжээ. Би ч сэргэхээр усанд орон өрөөндөө орон гэрийн хувцасаа өмсөн үсээ хатаахаар сандал дээр суутал бөгс хөндүүрлэн өвдөв.

Арай Тэхён намайг согтуу байхад зодно гэж баймааргүй юм? Эсвэл бид 2 зодолдсон юм болов уу? Эсвэл миний бөгс рүү Тэхён цохисон юм болов уу?
Эсвэл би унасан юм болов уу? Ахх мэдкүээ толгой...

Би гал тогоо орон өндөг нүдэн дээрээ тавин дээш харан зогсож байтал ард хэн нэгний алхаа наашаа ойртон миний хажуугаар зөрнө. Би өндгөө аван тэр зүг рүү харах юм бол Тэхён байх ба тэр наашаа харан:юу хийж байгаа юм?
Би өндгөө тавьсан хэвээр:мэдэхгүй ээ өчигдөр үнэхээр их уйлсан бололтой нүд хавдчихаж тэгээд л... энэ гэж дээшээ өндгөө үзүүлвэл Тэхён инээх шиг болов.

Би түүн лүү харан:өчигдөр яг юу болсон юм?
Тэхён: мэдэхгүй ээ чи уйлаад л байсан
Би ичин:чиний хажууд уу?
Тэхён толгой дохин ширээн дээр байх аягатай усыг авж уухын даваан дээр болиулах гэж байхдаа би санаандгүйгээр түүний гаран дээр усыг цалигуулж орхив. Би тэр даруйд түүнийг гарыг барин хүйтэг усанд тосов. 

Тэгээд хэсэг тоссоны эцэст гарыг нь харан:халуун ус байсан юм? Чи яагаад хүний үгэнд ордоггүй юм? Ус уумаар байвал надад хэлэхэд болно шдээ гэхэд баруун гар нь жоохон түлэгдсэн байх ба тийм ч их түлэгдээгүй нь бага ч болов санаа амрав.

Тэхён гэнэт гараа татаж авахад гайхан түүн лүү харвал тэр илт уурласан байх ба:би ямар жоохон хүүхэд үү? Яахаараа ус уулгахаа хүртэл чамаар заалгах ёстой гэж. Битгий намайг арчаагүй амьтан шиг дорд үзээд бай гэж хэлэн хажуугаар зөрөн өрөөндөө орон хаалгаа тас хийтэл хаачихав.

Би санаа алдан: хэн чамайг дорд үзсэн юм эргүү амьтан...зүгээр л санаа зовсондоо тэгж хэлж байхад гэж амандаа хараачихаад ахин нэг санаа алдан анхны тусламжийн хайрцагаа аван түүний өрөөний гадаа ирэн нэг гүнзгий амьсгаа аван өрөөнд нь орвол тэр чихэвч зүүсэн буйдан дээр хэвтэж байх ба би хажууд нь очин суугаад түүний чихэвчийг аван:би чамайг дорд үзсэн биш. Зүгээр л чамд санаа зовсондоо тэгж хэлсэн юм. Энэнд тэгж их уурлаад байх юм байхгүй. Бас гараа хурдан цэвэрлэж боохгүй бол бохир ороод улам хэцүү байдалд орно шүү гэж хэлэхэд тэр босож суун зүүн гарараа үсээ янзлахад түүний гаран дах бугуйвч тодхон үзэгдэнэ. Одоо хүртэл тэр бугуйвчийг зүүж байгааг нь харахад таатай байлаа.

-Pain- 《✔✅》Opowieści tętniące życiem. Odkryj je teraz